
Бүртгэл: V-5 бэлдмэл нь Тайланд улсын хүнс ба эмийн удирдах газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн албан ёсны зөвшөөрөл авсан бүтээгдэхүүн юм. Монгол улсын Эрүүл Мэндийн Яам ба Хүнс Хөдөө Аж Ахуйн Сайдын тушаалын дагуу Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний асуудал хариуцсан комиссын зөвшөөрлөөр V-5-ыг биологийн идэвхит бүтээгдэхүүнээр албан ёсоор баталсан. V-5 нь V-1 бүтээгдэхүүний сайжруулсан хэлбэр ба элэгний үрэвсэл бүхий өвчтөний элэгний үйл ажиллагааг сайжруулна.
Танилцуулга: V-5 бэлдмэл нь зуйван дугуй хэлбэртэй, ягаан өнгөтэй, 850мг хэмжээтэй, 10 шахмалыг блистр байдлаар савласан. Нэг хайрцагтаа 3 блистр, 30 ширхэг байдаг нь нэг сарын курс болно.
Найрлага: Дихлорид магни, стеарат магни, лактоз, цардуул, тальк, ягаан өнгийн будагч бодис Понсо
Хадгалах хугацаа: 5 жил, бүтээгдэхүүний дуусах хугуацаа блистр тус бүр дээр, мөн хайрцагны гадна тал дээр бичсэн.
Тун хэмжээ: Насанд хүрсэн хүн өдөрт 1 шахмалыг хоолны өмнө эсвэл хойно 30 минутын хугацаанд ууна. Хэрэв 2 шахмалыг уух бол эхнийхийг нь үдээс өмнө, дараах тунг орой ууна. Өдөрт 4 шахмал хүртэл ууж болно. Курс эмчилгээний хамгийн бага хугацаа 1 сар, тохиромжтой хугацаа 3 сар. Эмчийн зөвлөгөөг дагаж курс эмчилгээ жилд 2 удаа хийж болно. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд хэрэглэхэд аюулгүй.
Үйлчилгээ: Элэгний үрэвсэл үүсгэгч В,С вирусын эсрэг биеийн дархлааг дээшлүүлнэ. V-5 бэлдмэл нь CD4, CD8 лимфоцитын тоог нэмэгдүүлэхээс гадна HCV lgm ба NBV-ын эсрэг антигенийг устгах үйлчилгээ мөн үзүүлдэг.
Элэгний үйл ажиллагааг сайжруулах: V-5 бэлдмэлийг 1 сараас дээш хэрэглэсэн элэгний үрэвсэл бүхий өвчтөний 95 хувьд цусан дахь ASaT, ALat, билирубин, шүлтлэг фосфатазын хэмжээ нь хэвийн хэмжээ нь хэвийн хэмжээ хүртэл буурсан үзүүлэлт гарсан.
Биеийн ерөнхий байдалд нөлөөлөх нь: V-5 бэлдмэлийг хэрэглэсэн ихэнх өвчтөнүүдэд элэгний үрэвслийн үед илрэх шинж тэмдэг алга болохоос гадна биеийн ерөнхий байдал сайжирна. Элэгний үрэвслээс болж ядрах, арьс салст шарлах, гэдэс дүүрэх өвдөх зэрэг нь V-5 бэлдмэлийг хэрэглэсний дараа байхгүй болдог. Биеийн тамир тэнхээ сайжирч хоолонд дуршил нэмэгдэхээс гадна жин нэмэгдэнэ.
Хоруу чанар: Лабораторын туршилтаас гадна V-5 бэлдмэл нь харьцангуйгаар эсийн амьдрах чадварт нөлөөлдөггүй нь батлагдсан. Хулганад хийсэн туршилтаар V-5 бэлдмэлийг өдөрт 1.9кг, 5 өдрийн хугацаанд 2200 шахмал хүртэл өгөхөд хордлого өгөх, нас барах тохиолдол гараагүй байна.
Гаж нөлөө: Зарим өвчтөнд хөнгөн маягийн ханиад төст шинж тэмдэг илэрсэн / 0.1 хувь / нь бэлдмэлийг хэрэглэснээс хэд хоногийн дараа алга болсон.
Эсрэг заалт: V-5 бэлдмэл нь элэгний эмгэгийн үед хэрэглэх эм болон биологийн идэвхит бэлдмэлүүдтэй хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Гадаадын ямар орнуудад туршиж үзсэн бэ?
Энэ эм бэлдмэлийг хийхийн тулд клиникийн туршилт хийжээ. Эдгэрэлт нь хэдэн хувьтай байсан бол?
Мэдээж бид V-5 бэлдмэлээ шууд гаргаагүй. Клиникийн судалгааг олон удаа хийж үзэз байлаа. Тухайлбал нэг удаагийн туршилтанд 20 хүнийг оруулсан юм. Тэдний 10 нь В, нөгөө 10 нь С вирустай хүмүүс байсан. Энэ өвчтөнүүдийг эмийн эмчилгээнд явуулж эхлэхээс өмнө цусны нарийвчилсан шинжилгээнд оруулсан. Ингээд V-5 бэлдмэлдпийг нэг сар уусны дараа дахин шинжилгээ хийхэд эдгэрэлт 90 хувьтай байсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт.
- Олон оронд туршиж үзсэн. Тэдгээр орнуудад нааштай үр дүн гарсан болохоор Монголчуудад ч бас үр дүнгээ үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. V-5 бэлдмэл нь Тайландад албан ёсны зөвшөөрөл авсан. Монгол улсын Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамны комиссын шийдвэрээр биологийн идэвхит бүтээгдэхүүнээр албан ёсоор бүртгэсэн. Тайландад үйлдвэрлэж байгаа. Уг нь монголдоо үйлдвэрлэх санаатай.Гэвч одоохондоо ийм боломж хараахан бүрдээгүй байна. Ирээдүйд эх орондоо үйлдвэрлэхийг зорих болно. Хэрэв V-5 –ыг Монголдоо үйлдвэрлээд эхэлчихвэл хэрэгтэй хүндээ хэд дахин бага үнээр хүрэх нь мэдээж шүү дээ.
Энэ эмийг гаргахад хэр их зардал гаргасан бэ?
- Тоног төхөөрөмж, судал;гаа шинжилгээ савалгаа гээд нэлээн их өртөг зардал гаргалгүй яахав. Энэ үйлдвэрлэлийн зардлыг манай АНУ дахь “lmmunitor” компаниас гаргасан. Зөвхөн энэ эмийн хамгийн наад захын үйлдвэрийн өртөг гэхэд зуун мянган америк доллар болсон.
V-5 –ыг элэгний B,C вирустай хүн өвдөж байхдаа уух уу?
- V-5 бол элэгний B,C вирусын үүсэлтэй архаг болон идэвхждэг үрэвслийн үед хэрэглэдэг биологийн идэвхт бүтээгдэхүүн. Хэрэглэсний дараа биеийн тамир тэнхээ сэргэж, дархлаа сайжирдаг.
Гадаадад ажиллахаар явах гэж байгаа хүмүүсийн шинжилгээнд B,C вирус илэрчихдэг. Ийм үед хэрэглэж болох уу?
- Хэдхэн сарын өмнө Солонгос явах гэж байсан нэг хэсэг хүмүүс яг ийм зүйлтэй тулгараад манай бэлдмэлийг хэрэглэсэн юм билээ. Тэдгээр хүмүүс V-5 –ыг сар биш ердөө 14 хоног уугаад шинжилгээ өгөхөд шинжилгээ нь сайн гарсан байсан. Эхний үр дүн ийм нааштай байна.
Энэ эмийг нэг удаа уучихвал B,C вирусгүй болчихно гэсэн үг үү?
- Ямар ч байсан нэг удаа уухад B,C вирус устах магадлал маш өндөр
V-5 бэлдмэлийг уухад барих ямар нэгэн дэглэм, түүнд харшлах зүйл бий юу?
- Өдөрт хоолны дараа нэг ширхэг шахмалыг усаар даруулж уудаг. Энэ бэлдмэлийг элэгний эмгэгийн үед болон бусад биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхэд харшлах нөлөөгүй. Харин эм ууж байхи хугацаандаа архи согтууруулах төрлийн ундаа ууж хэт өөх тостой хоол унд хэрэглэхийг хориглодог.
Гадаадын улс орнуудад энэ төрлийн өвчлөл хэр их байдаг бол, яаж эмчилдэг вэ?
- Статистик тоо баримтаас харахад Монголчуудын нэлээдгүй хэсэг нь элгэндээ В,С болон Е,Д гээд олон төрлийн вирус тээж явна. Үүнээс хамгийн аяултай нь В,С вирус. Нэгэнт л ийм вирус тээж яваа бол 25 жилийн дараа элэгний хавдраар өвддөг. Ийм төрлийн вирус нь яваандаа элэгний хавдар үүсгэдэг. Гэтэл тэр вирусын халдварыг манай улсын хүн амын 30-50 хувь нь авчихсан байна. Энэ бол азийн улс орнуудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Тухайлбал өмнөд хөрш хятад улсын хүн амын аравхан хувь нь энэ өвчнөөр өвдөөд байна. Харин европт маш бага тохиолддог. Судалгаанаас харахад өвчлөл нь ердөө 1-2 хувь байдаг. Ер нь тусгайлсан эмчилгээ байдаг ч үр дүн муутай. Эмчилгээнд явсан хүмүүсийн ердөө 30-50 хувь нь эдгэрэх магадлалтай. Эдгэхийн тулд маш урт хугацаагаар эм уудаг. Тэр нь хүний биед асар их хор хөнөөлтэй. Тухайлбал интерферон гэж сая төгрөгийн үнэтэй тариаг гурван сар хийлгэдэг. Энэ эмийг хийдэг Японы компанид би ажиллаж байсан. Тийм учраас хэр их хортойг нь би сайн мэднэ.
Тэгвэл үүн шиг сайн эм байхгүй гэж ойлгож болох уу?
- Хамгийн сайн гэж хэлээд яахав. Ямар ч байсан V-5 шиг бэлдмэл одоогоор гараагүй байна. Энэ бүтээгдэхүүнийг хийхдээ хүний цусанд байгаа вирусыг боловсруулж вакцин хийдэг тэр аргаар гаргаж авсан. Ийм учраас хүний биеийн дархлааг хурдан сайжруулдаг.
Нэг төрлийн вакцин гэж ойлгож болох нь ээ?
- Ер нь амаар уудаг вакцин гэж болно.
Тарьдаг вакцин үр дүн багатай байх нь ээ?
- Тарьдаг вакцинаас дэлхий дахин татгалзаж байна. Учир нь тариур эргээд В,С вирусыг тараах хүчин зүйл болдог. Дэлхийд одоогоор элэгний В,С вирусны эсрэг шахмал эм хэлбэрийн вакциныг манай компани л гаргаад байна. Үүндээ баяртай байгаа.
Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?
- Элгээ байнга шинжлүүлж хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй.Бас нэг анхаарах зүйл бол архидалт.Элэгний вирус архи хоёр нийлчихвэл өвчлөлт маш түргэн явагдаж улмаар үхэлд хүргэх аюултайг санаж явах хэрэгтэй.
Танийг бас ДОХ өвчний эсрэг дөрвөн эм гаргаж зохиогчийн эрх авч байсан гэсэн?
- Би Нью-Йоркийн их сургуульд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад тэндээсээ “ Метатрон ” гэдэг хувийн компаниа байгуулж байсан. Тэр үед ДОХ өвчний эсрэг дөрвөн эм гаргаж зохиогчийн эрхийг нь авчихсан байсан юм. Түүнийгээ зах зээлд гаргах гээд чадаагүй.
Яагаад?
- Би тэр эмийг аль болох хямдхан үнээр зах зээлд гаргана гэсэн бодлого баримталж байсан юм. Гэтэл бизнес гэдэг өөр зарчмаар явагддаг юм байна. Тэд нэлээн өндөр үнээр зарах сонирхолтой байсан. Түүнэээс хойш тэр судалгааг бүрэн орхисон. Дараа нь харин патент өгөх компанид хэсэг ажиллаа.
Худалдах утас: 99177522, 98101151
Monday, September 21, 2009
V-5 Элэгний В, С Вирусын эсрэг Бэлдмэл
Subscribe to:
Post Comments (Atom)






1 comments:
Телевизүүд Арго багшид зориулдаг цагтаа энэ шинэ эм гаргасан хүнийг уримаар юм аа
Post a Comment