Monday, July 30, 2007

Домэйны тоо нэгээр цөөрлөө

Олон улсын ICANN байгууллагаас АНУ-д харьяалагддаг жижиг арлуудад зориулагдсан .um домэйн нэрийг хаалаа. Уг нэрийг хэн ч хэрэглэдэггүй учраас ийнхүү хаажээ. Өдгөө нэгдүгээр түвшний домэйн нэрийн бүртгэлийн санд нийт 264 нэр бүртгэгдээд байгаагаас Номхон далайн Гуам арлын .gu, Карибын тэнгисийн Виргинскийн арлуудын .vi зэрэг дээрх нэрийн нэгэн адилаар хэн ч ашигладаггүй, хэн ч мэддэггүй хэд хэдэн нэр байдаг аж. Өнгөрөгч оны сүүлчээр ICANN байгууллагаас өдгөө оршин тогтнохоо больсон улсуудад харьяалагдаж байсан домэйн нэрүүдийг цэгцлэх шийдвэрийг гаргасан юм. Үүнд бидний сайн мэдэх хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын .su нэр орж байгаа юм. Хэдийгээр ЗХУ задраад 15 жилийн нүүрийг үзээд байгаа ч энэ домэйн нэрийн бүсэд 3 сая гаруй вэб сайт бүртгэлтэй, одоо ч шинээр бүртгэдэг байна.
Цааш нь унших...

Гурван хэмжээст дэлгэц


LG Electronics (http://www.lge.com) компаниас анхны гурван хэмжээст эзэлхүүнт обьектийг дүрслэх дэлгэцийг 42 инчийн 1920х1080 пикселийн нягтшил бүхий шингэн кристалл дэлгэц дээрээ тулгуурлан боловсруулжээ. Энэхүү технологийг худалдааны үйлчилгээний газруудад реклам зар сурталчилгааны зориулалтаар, гурван хэмжээст загварчлал, компьютерийн дизайн, компьютерийн болон видео тоглоомууд, бусад зориулалтаар ашиглах боломжтой. Гурван хэмжээст дүрслэлийг харахад тусгай нүдний шил зэрэг нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, дэлгэцийг бүрсэн тусгай гадаргуу дээр дүрслэлийг гаргах юм байна. Дүрслэлийн гүн нь 0.5 метр, 3 хүртэлх метрийн зайнаас зөв дүрсийг харах боломжтой. Эзэлхүүнт дүрслэлийг True3D Player (3D Contents Player), 3DS Max Rendering S/W програм хангамжууд болон Stereo to True3D хөрвүүлгийг ашиглан боловсруулжээ.

Цааш нь унших...

Онлайн хулгайд саяыг алджээ

Computer Sweden сонинд мэдээлснээр Шведийн Nordea банк их хэмжээний мөнгө алдсан нь интернэтээр хийгдсэн хамгийн том хулгайд тооцогдож байна. Хулгайчид сүүлийн гурван сарын туршид тус банкны үйлчлүүлэгчдийн данснаас нийт 1.1 сая ам.долларыг спамаас хамгаалах програм байдлаар тархдаг програм хангамж ашиглан хулгайлжээ. Тэд банкны нэрийн өмнөөс хэрэглэгчдэд илгээсэн захиандаа програмыг компьтертээ суулгахыг зааварлах замаар тарааж, компьютерт суулгаж байжээ. Улмаар уг програмын тусламжтай хэрэглэгчдээс хувийн, нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч, данснаас нь мөнгө авчээ. Хулгайчид haxdoor.ki вирус ашигласан нь тогтоогджээ. Програмыг суулгасны дараа хэрэглэгч банкны вэб сайтад хандан өгөгдлөө оруулахад програм түүнийг хадгалж, улмаар браузер дээр хандалтын кодоо дахин оруулах хүсэлт бүхий цонх нээгдэж байжээ. Ийнхүү хэрэглэгчдийн мэдээллийг гартаа оруулж авсан хулгайчдад данснаас мөнгө авах нь гарын алга эргүүлэх мэт хялбар болжээ. Нийт 250 гаруй хэрэглэгчдэд хохирол учруулсан энэ хэргийг цагдаагийнхан мөрдөж байна. Хэрэглэгчдийн мэдээллийг эхлээд АНУ-д, дараа нь ОХУ-д байрлах серверт илгээж байсан нь тогтоогдсон байна.
Цааш нь унших...

Tuesday, July 17, 2007

The New Seven Wonders of the World

Taj Mahal; India
The white marble mausoleum is believed by many to be the best representation of Muslim art in India. The Taj Mahal was built around 1630, an order from Muslim emperor Shah Jahan, to honor the memory of his beloved late wife.



Petra; Jordan
Petra, located on the edge of the Arabian desert, was home to Aretas IV, king of the Nabataeans, who were masters of water technology. The facade of a 138 ft.—high Hellenistic temple on the El-Deir Monastery—an example of traditional Middle Eastern culture—sits within the Palace Tombs of Petra.



Machu Picchu; Peru
Machu Picchu, which means "old settlement," is located halfway up the Andes Plateau—in the Amazon jungle and above the Urubamba River. Originally a 15th century Incan settlement, the magnificent city was "lost" for three centuries, then rediscovered in 1911.



Great Wall; China
The largest man—made monument ever built at about 4,000 miles in length, the wall was originally built to help create a united defense system and prevent invading Mongol tribes out of China. Construction began around the 8th century B.C. and efforts to revive it took place from 1368 — 1644 A.D.



Christ Redeemer; Brazil
The 124-foot statue of Jesus stands atop the Corcovado Mountain overlooking Rio de Janeiro. Built in 1931, it took five years to construct and symbolizes the warmth and welcoming spirit of the Brazilian people.



The Pyramid at Chichen Itza; Mexico
Chichen Itza once served as the political and economic center of Mayan civilization. The city housed masterpieces like the Temple of Chac Mool, the Hall of the Thousand Pillars, the Playing Field of the Prisoners and the pyramid of Kukulkan, which was the last Mayan temple.



Colosseum; Rome
Almost every sports stadium today is created based on the design of the Colosseum, built between 70-82 A.D. Located in the center of Rome, the amphitheater could seat up to 50,000 spectators who watched public spectacles like the infamous gladiator fights.


Цааш нь унших...

Sunday, June 17, 2007

Sunday, June 10, 2007

Monday, June 4, 2007

Лизингийн үүсэл хөгжлийн түүх

Зээлийн харилцааны шинэ хэлбэрүүдийн нэг бол лизинг. Энэ үйлчилгээ нь дэлхийн банкны практикт өргөн тархсан юм. Лизингийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийг санхүүжүүлэх талаар баикны бүтэц, ажил хэрэгч хүмүүсийн хамтран хөдөлмөрлөх, харилцан ажиллахад дөхөм болдог. Лизингийн бизнес бол ажил хэргийн үйл ажиллагааны онцгой хүрээ юм. Түүнд байх боломжуудын хучинд лизингийг идэвхтэй нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, зах зээлийг өндөр чанартай бараагаар хангахад хүчтэй түлхэгч болно. Лизингийн хэлцлийн үр ашиг нь хөрөнгө оруулалтын үйл явцыг идэвхжүүлэх, лизинг авагч байгууллагын санхүүгийн байдлыг сайжруулах, жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт оршино.
Лизингийн санаа шинэ биш юм. Түүхчдийн үзснээр эдийн засгийн лизингийн хэлцэл манай эрин зуунаас өмнө эртний Шумер улсад хийгдэж байжээ. Түүхчдийн батлан хэлснээр Аристотель МЭ6 350-иад оны үед бичсэн "Баялаг бол өмчлөх эрхэнд биш харин түүнийг ашиглахад оршино." гэдэг зохиолдоо лизингийн санааг хөнджээ. Венецид XI зууны үед тэр үеийнхээр асар үнэтэй байсан хөлөг онгоцны зангууг худалдаачид, худалдааны онгоцны эздэд түрээслэж байсан лизингийн үйлчилгээтэй төстэй хэлцлүүд хийгдэж байжээ. Аялалынхаа дараа "үнэт хүрэл эдлэлээ" эзэнд нь буцаан өгч тэр нь дахиад түүнийгээ түрээсээр өгдөг байжээ. "Лизинг" (английн 1_еазтд - зээлээр өгөх гэсэн үг) гэдэг нэр томъёо эдийн засгийн хэллэгт орж ирсэн явдлыг 1877 онд "Белл" компанийн удирдлага өөрийн телефон аппаратуудыг худалдах биш түрээсээр өгөх шийдвэр гаргасан телефоны үйлчилгээтэй холбон үздэг. Гэвч лизингийн үйлчилгээг өөрийн үйл ажиллагааны үндэс болгосон анхны нийгэмлэгийг 1952 онд байгуулсан "Юнайтед стейтс лизинг “корпорейшн" компани байгуулсан бөгөөд ингэснээр АНУ бизнесийн түүний дотор банкны бизнесийн шинэ төрлийн эх орон болсон юм. Энэ оронд 60-аад оны дунд үе гэхэд лизингийн үйлчилгээ 1 тэрбум долларт хүрч, 80-аад оны төгсгөл гэхэд 110 тэрбум доллараас илүү гарч өөрөөр хэлбэл 25 жилд зуу дахин өссөн байна. АНУ-д лизинг нь эдийн засгийн бизнесийн үндсэн хэлбэрүүдийн нэг болж хувирчээ. Өөрийн үйлчилгээг санал болгосон лизингийн шинэ компаниудын хурдан өсөлт, лизингийн гэрээний олон янзын хэлбэрүүд нь эдийн засгийн янз бүрийн хүрээнд үйлдвэрлэлийн эзэд хөрөнгө оруулалтын хэрэгсэл олох хамгийн олон янзын хувилбаруудыг бий болгожээ. Сүүлдээ лизингийн компаниуд "санхүү-лизингийн нийгэмлэг" гэдэг нэр авчээ. Тэд түрээсээр өгөх замаар үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний нь борлуулалтыг ханган өгөх, түүнчлэн хэлцлүүдийг санхүүжүүлэх, түүнтэй холбогдсон эрсдэлийг хуваалцах болжээ. Баруун Европод анхны санхүү-лизингийн нийгэмлэгүүд 50-иад оны сүүлч-60-аад оны эхээр бий болжээ. Гэвч лизингийн үйлчилгээний хөгжил нь иргэний болон худалдаа, татварын хууль тогтоомжид тэдний эрх зүйн байдал тодорхойгүй байсантай холбоотойгоор удаашралтай байв. Зөвхөн татварын хууль тогтоомжуудад лизингийн гэрээний зрх зүйн байдал эрх зүйн хувьд баталгаажиж тусгалаа олсноор тэдний өсөлт өндөр хурдацтай болжээ.
Цааш нь унших...

Wednesday, May 30, 2007

Tuesday, May 29, 2007

Цvнх таны тухай ихийг eгvvлнэ



Барьж яваа цvнх Таны тухай хангалттай мэдээллийг бусдад eгдeг гэдгийг Та мэдэх vv? Та eeрийнхee болон найз нeхдийнхee тухай зарим зvйлийг мэдье гэвэл ямар цvнх хэрэглэдгийг нь анзаараад vзээрэй.

Том хэмжээний цvнх
Оюуны чадавхи сайтай, боловсрол мэдлэгтэй, ажиллах чадвар нь eндeр бvсгvйчvvд ийм том цvнх хэрэглэдэг байна. Ийм эмэгтэйчvvд онгойлгох, тvгжихэд хялбар, олон янзын эд зvйл багтахаар олон тасалгаатай том цvнхийг илvvд vздэг.

Тогтсон загвартай цvнх
Ийм цvнхийг ажил хэрэгч, уран бvтээлч эмэгтэйчvvд барьдаг. Гэхдээ тэдний давуу тал нь ажил хэрэгч чанарыг гоо сайхантай хослуулж чаддаг. Тэд ажил хэрэгч боловч гоёмсог хувцасладаг.

Барьдаг /оосоргvй/ цvнх
Бараг vзмэрийн зориулалтын гэмээр ийм бяцхан цvнх зeвхeн гоо сайхны хэрэглэл, тvлхvvр, утасны дугаар тэмдэглэдэг eчvvхэн дэвтэр, ариун цэврийн алчуур зэргийг хийхэд л зориулагдсан байдаг. Ийм цvнхний цeeн vvрэгтэй гэдэг нь эзнийхээ тухай ойлгомжтой хэлж eгч байгаа биз?

Гоёмсог цvнх
Ийм цvнхний эзэд нь турихан, гоёмсог, eeрийн гоо сайханд багагvй цаг зарцуулдаг, ажлаа явуулж байх vедээ ч дэмий яриа бусад зvйлд ихээхэн цаг зарцуулдаг.

Харин одоо цvнхээ хэрхэн барьж байгаагаар нь дvгнэлт хийж vзье.

Гараа доош буулгаад цvнхээ оосроос нь барьдаг бол ямар ч юманд хэм хэмжээг барьдаг, хэзээ ч хаашаа ч юунд ч хоцордоггvй хvн болохыг нь илтгэнэ.
Гараа тохойгоор нь нугалан бvсэлхийдээ наагаад цvнхээ тохож явдаг бол энэ нь ухаалаг, журамтай байхыг хичээдэг, гэр орныхоо ажлыг гайхамшигтай авч явдаг, eeрийн сайн сайхан талыг мэддэг, eeртee анхаарал тавьдаг эмэгтэй юм.
Цvнхээ мeрeндee vvрээд, гараа дээш нугалан оосроос нь барьж явдаг бол зоригтой, эрч хvчтэй, ямар нэг асуудлаас айдаггvй бvсгvй болохыг илтгэнэ. Тэрээр нийтэч зантай бeгeeд ганцаараа байхдаа тодорхой зvйлvvдээс айж эмээх нь бий.
Цvнхээ мeрeндee vvрсэн ч урагш татан элгэндээ нааж барьдаг бол хvнд итгэдэггvй, тvvнийг ямар нэг юм албадан хийлгэх боломжгvй болохыг харуулдаг. Eглeгч биш эмэгтэйчvvдийн хамгийн тvгээмэл жишээ юм.
Цvнхээ мeрeндee vvрч гараа унжуулсан бeгeeд гар нь барагтаа хeдлeхгvй бол ичимхий, биеэ баримтгай хvн. Харин гар нь сул унжсан ч чeлeeтэй хeдeлж байдаг бол хeгжилтэй, eeртee болон хvрээлэн байгаа орчиндоо сэтгэл хангалуун байдаг, бусдад таалагдах дуртай, бусдын анхаарлыг татахыг хичээдэг, аятайхан vг сонсох дуртай нэгэн байдаг ажээ.
Цvнхээ булангаас нь барьж явдаг бол тэрээр гэртээ орж ирvvт цvнхээ хаа ч хамаагvй чулууддаг гэсэн vг. Ийм бvсгvйчvvд eeртee дэндvv итгэлтэй, бусдыг vл тоомсорлосон, тийм ч зeв биш eeрийнхee шийдвэр, vзэл бодлыг л vнэлдэг хvн байдаг.
Цvнхээ сугандаа хавчуулж явдаг эмэгтэй дуугvй, сэтгэлийн хeдлeлийн хувьд тогтвортой, хараат бус, албархуу хvн гэнэ.
Цааш нь унших...

Гар утас байхад тvрийвч хэрэггүй боллоо


Утасанд байрлуулсан бичил чипээр гар утасаа кредит карт, автобусны цагийн хуваарь, концертийн тасалбар болон бас бус зүйл болгож болно.

Чухамдаа, энд байрлуулсан хагас дамжуулагч нь кассны машинтай богино долгион дамжуулаад зогсохгүй кредит картны мэдээлэлийг өгөх болон худалдаа хийсэн баримт, автобусны зогсоол дахь цагийн хуваарь зэргийг татаж авах гэнэ.

Энэ технологийг ашиглахдаа заавал шинэ утас авах ч шаардлагагүй бөгөөд Сайндиск фирмийн сим картны хэмжээний мини адаптараар Symbian гормийн системтэй ямарч утасанд хийж ажиллуулж болно гэнэ. Анхны утсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээг энэ оны сүүлээр хэрэглээнд гаргах төлөвтэй байна.
Цааш нь унших...

Sunday, May 27, 2007

Блог гэж юу вэ?

Блог (Blog、Weblog)гэдэг нь World Wide Web(Web) дэх URL-тай хамтад нь тэмдэглэлээ бичиж, үнэлгээ зэргийг тэмдэглэж(Log) байдаг. "Вэбийг Лог хийнэ" гэсэн утганаас Вэблог(Weblog) гэж нэрлэгдэх болсон. Сүүлийн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл, тусгай сэдвийн вэб гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар үзүүлдэг вэб сайтуудыг багтаана. Ийм хэлбэрийн вэб сайтуудыг санал болгодог үйлчилгээг ч мөн ингэж нэрлэх тохиолдол бий. Гар утас болон зөөврийн холбооны хэрэгсэлээс мэйл илгээх хэлбэрээр шинэчлэж явдаг Моблог, фото зураг зэргийг оруулах байдлаар хэрэглэдэг Фотолог, сүүдэр ший, хөдөлгөөнт дүрс видео бүхий В-лог зэрэг олон төрөл бий.

Одоо түүнийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг хүмүүсийн бүхэл бүтэн портал сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр энд тэндээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусаддаа танилцуулж веб дээрээ бичлэг хийнэ.

Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог. Та өөрийн веб сайтыг хийх юмсан гэж бодож явсан бол энэ одоо маш амархан болсон.

Бичих: маш амархан бичлэгээ зураг, дүрс бичлэг, дуу, инээмсгэлэлтэйгээр бичих боломжтой, мөн бусад хүмүүс таний бичлэгт сэтгэгдэл оруулахдаа зураг, инээмсгэлэл оруулж чадна.

Загвар: сайтад буй бэлэн загвараас ашиглахаас гадна өөрийн дураар засах өөрчлөх боломжой.

Хаа ч явсан бичнэ: Гар утасныхаа e-mail хаягнаас мэйл явуулах байдлаар блогоо сайт руу заавал оролгүй бичээд байж болно.

Хувийн нууц: Бичлэгүүдээ зохицуулснаар, хэн дуртайд нь уншуулахгүй, зөвхөн өөрөө, найзууддаа уншуулах боломжтой.

Оруулах: 50мб хүртэл зайнд зураг оруулж зургийн цомог бүтээх болон медиа, софт бусад файлуудаа оруулах боломжтой!

Хайлт: бүх төрлийн хайлт хийх боломжуудтай.

Харилцах: Самбар, чат ашиглан бусадтай холбогдож болохоос гадна сайтын бусад хэрэглэгчидтэй зурвасаар харилцах боломжтой.
Цааш нь унших...

Tuesday, May 22, 2007

Би "Заавал чадна" гээд төсөөлдөө

Өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятнуудын анхны нууц бол бүр энгийн: Агуу ихийг мөрөөд! гэсэн үг юм. Үүний тул өөрийгөө мөрөөдөл болго. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Та өөрөө хичнээн мөнгө «хийж» болох тухайгаа, банкинд данстай болж, түүнд оруулах мөнгөнийхөө тоог төсөөлөн бод.

Та өөрийгөө 5 жилийн тэртээ аваачиж тавь. 5 жил өнгөрсөн, тэгээд одоо таны амьдрал туйлын сайн өв тэгш болсон гэж бод. Тэгвэл амьдрал чинь яаж харагдаж байна? Та юу хийж байна? Хаана ажиллаж байна? Та хичнээн мөнгөтэй болж байна? Таны банкин дахь мөнгө чинь хэд хүрч байна? Та амьдралын ямар хэв загварыг баримталж байна? Өөртөө зориулсан ирээдүйн дүр зурагаа олон жилийн дараа байхаар тооцоолон дүрслэн гарга. Та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтээ хэдий чинээ тодорхой төсөөлөн гаргана тэр чинээгээрээ энэ бүхнийг хурдан хийхийн төлөө өөрийгөө дайчилна. Тэр чанараараа өнөө сайхан гэж төсөөлсөн бүхэн чинь тань руу хурдан ойртож ирнэ. Хэрэв та амьдралдаа чухам юунд хүрэх гэж байгаагаа бүр нарийн тодорхой төлөвлөвөл энэ зорилгоо үйл ажиллагаанд оруулж, хэрэгжүүлэх шийдвэр төгс болж, та илүү их бололцоотой, өөрийгөө хөдөлгөх хүч танд бий болно.


Цааш нь унших...

Jennifer Lopez


Baby I never knew I could feel
The way I felt when I felt the way
You were feeling me baby Im so out ofcontrol, yeah
Eveytime you look my wayI relize more and more
How much I adore those pretty eyes
Of yours Im helpless baby
What I wanna know isAre you willing to try
Can you love me for a lifetimeIn just one night
(chours)Baby
I love you (love you)Baby I need you(need you)
I gotta have you(gotta have you babe)
Cant be without you(repeat)
Blessed and cursed on the same day
The day that I first felt the power of you
Inside of me, such a strong feeling
There comes a time in everyones life
When you know, and everyone around you knows
That everything is changed,
Youre not the same, its a new day
Oh what I wanna know is,
Are you willing to try
Theres gotta be more meaning to this
Than what meets the eye
Baby I love youBaby I need you
I gotta have youCant be without you
Oh, I love the way you kiss meeOh,
baby pleaseIm about to lose my mind0h talk to me, cause
Im begging for youAnd Im down on my kneesBaby,
I know youre the one that I need
Baby I love you(love you)Baby
I need you(need you)I gotta have you(gotta have you babe)
Cant live without you(be without you)

Цааш нь унших...

Сарнай



Сарнай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй। Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн। Хэрвээ та бүхэн "Rose"сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыг соливол "Rose" буюу Хайрын бурхан гэсэн үг болно।
Цааш нь унших...

Monday, May 21, 2007

Чиний хайрлах хүн

Chamaig tasarhai ohin bna gej helehiin orond uzesgelentei gej heleh huniig songooroi,
Utsaa tavisan ch ergeed yaridag huniig,
Oddiin door chamtai hamt hevteed zurhnii chin tsohilohiig sonsoh huniig,
Eshuul noirsohdoo hichneen uzesgelentei baidgiig chin harah gej shuniig untalgui unguruuh huniig,
Enhriileed duhan deer chin unseh huniig,
Gantsaardsan ued chin buhel yurtunts chin baij chadah huniig,
Naizuudiinhaa derged chinii gariig atgaad suuh huniig,
Ugluu, udur, oroi hezeed ch chamaig uzesgelenteigeer chin harj chadah huniig.
Chi tuund baigaa bolhoor ter hichneen ih az jargaltai baigaagaa ilerhiilj chaddag... ,
Chamaig anh haraad "minii hairlah hun mun bna" gej naizuuddaa helsen huniig songooroi....

Цааш нь унших...