Thursday, September 27, 2007

Гоё сайхан байх энгийн арга


Мөнхийн залуу байна гэж байхгүй хэдий ч өдөр тутмын амьдралдаа зөв зуршлыг хэрэгжүүлэх, гоо сайхан байх энгийн аргуудыг мэдэж хэрэглэснээр та урт удаан хугацаанд жавхаалаг, эрч хүчтэй байх болно.
• Иймээс гар доорхи арга болох буцалгасан ус уух аргыг өөртөө хэвшүүл
• Мөн нэг төрлийн эмчилгээ бол цагаан хоол юм. Гэрийнхээ хоолны цэсэнд дор хаяж сард нэг удаа цагаан хоолыг оруулаарай.
• Өтгөн цай, кофе, согтууруулах ундааны зүйл, удаан хадгалагддаг бэлэн хоолноос аль болох татгалзахыг зөвлөе.
• Харин ургамлын гаралтай тос, шинэхэн жимс ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.
• Сайн унтаж амрах
Арьс хуурайшиж, тэжээл дутагдсан үед доорхи аргыг хэрэглэж болно.
• Өндөгний шар уураг дээр жижиг цайны халбага зөгийн бал, ургамлын тос нэмж хийнэ. Зуурмагаа сайтар хольж хутгасны дараа нүүрэндээ түрхэж 10-15 минут байлгаад бүлээн усаар угааж арилгана.
Эцэст нь хэлэхэд хүн бүр гоо сайхнаа хадгалах өөр өөрийн аргатай. Харин түүнийгээ дадал хэвшил болгож үр дүнг нь үзээрэй.

Цааш нь унших...

Monday, September 17, 2007

Monday

За өнөөдөр чинь Monday шүү дээ, Monday-г хүн болгон л өөр өөрөөр хүлээж авахым даа. Зарим нэг funny зураг нэг иймэрхүү хэхэ





















Цааш нь унших...

Tuesday, September 11, 2007

20тын ам долларын дэвсгэрт 9 сарын 11нийг зөгнөсөн нь

За өнөөдөр 6 жилийн тэртээх 9 сарын 11-г санагдуулсан өдөр болж байна.

20 ам долларын дэвсгэрт 9 сарын 11нд болсон террорист ажиллагааг хэрхэн зөгнөсөн талаар толилуулж байна.
1. 20тийн долларын дэвсгэртээ хөндлөн голоор нь нэг нугална.

2. Дараахь зургийн дагуу дахин нугал.

3. Одоо дараахв зургийн дагуу дахин нугалахад Пентагон шатаж буй зураг гарч ирнэ.

4. Одоо уг зургийн ар талыг нь эргүүлээд хар.


5. Дутуу 3 нугалж харахад6. Түүнчлэн 9+11=20 болж байна.
Цааш нь унших...

Thursday, September 6, 2007

Өнөөдөр миний хайртын төрсөн өдөр



Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бvхнийг хайраараа дvvргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зvvдээ манан хөрвөсөөр
Ахиж унтаж чадалгvй өглөө болгох сайхан
Гал дvрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сvлэх сайхан
Хайртай шvv би дэндvv…гэж
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан
Хайрт хань Баагий-даа төрсөн өдрийн мэнд хүргээд
Хайртай шүү гээд чанга тэврэн уруул дээр нь үнсье











Цааш нь унших...

Monday, September 3, 2007

За жаахан ч болов инээцгээе

Та зєндєє олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд vvн шиг хялбар зvйл гэж vгvй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй.



Компьютер зардаг дэлгvvрт шинэ орос орж ирээд: -Хамуудаа, би эндээс саяхан нэг компьютер авсан чинь кофенийх нь тавиур эвдэрчихлээ, яахав гэв. Дэлгvvрийнхэн мэл гайхаж: -Юун тавиур гэвэл цаадах нь: -Яагав энэ, товчлуурыг нь дарахаар урагшаа гарч ирээд байдаг гээд CD-ROM-ийг хуруугаараа заажээ



Нэгэн компаний захирал, програмист, селесарь 3 хөдөө томилолтоор явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь машин нь гэнэт унтарчихжээ. Жолооч нь оролдоод асааж чаддаггүй гэнэ. Тэгэхэд нь селесарьч: нь би гараад засах гээд үзье гэжээ. Харин програмист: бүгдээрээ ресет хийгээд үзье(машинаасаа буугаад дахин сууя) гэхэд компаний захирал: Хэрэггүй ээ засварын төв дуудчий гээд утсаа шүүрэн авчээ



Хакер залуу эмчид vзvvлж байна гэнэ. Эмч: -Залуу минь энэ сайхан биеийг ингэж гамгvй эдлэх ч гэж дээ. Тун харамсалтай байна гэхдээ та ердєє 30 хоногийн л настай vлдсэн байна. Хакер: -Тийм vv? Эмчээ тэгвэл vvний чинь crack-ийг хаанаас татаж авах боломжтой та мэдэхгvй биз?



Сонин дээрх ажилд авах зар: Нас єндєр гарсан программчинг асрах чадвартай нас тогтсон, нvдэнд дулаахан, Fortran болон Basic ба C++ программууд дээр ярьж чаддаг эмэгтэйг асрагчийн ажилд авна



Програмист гудамжинд явж байгаад хөөрхөн охидуудтай тааралдаж танилцахыг хүсжээ: - Охидуудаа пиводох уу? – Үгүй – Тэгвэл вино? – Үгүй – Архи - Үгүй ээ? Програмист дотроо боджээ: “Сонин л юм даа стандарт драйверууд таарсангүй”




Цааш нь унших...

Thursday, August 23, 2007

Бороо ороод сайхан байна шүү

За өнөөдөр ч гадаа бороо ороод сайхан байна шүү. Уг нь энэ бороо 7 сард орсон бол сайхан байх байлаа, гэхдээ яах вэ зүгээрээ орж л байг. Цонхны цаанаас хот нэг иймэрхүү л харагдаж байна даа. Чийг үнэртээд сайхан байна шүү :-)

Цааш нь унших...

Wednesday, August 22, 2007

Таны төрсөн өдрөөр хэн төрөв?

Таны төрсөн өдрөөр тантай хамт хэн гэдэг тvvхэн хvн төрсөн болохыг мэдмээр байгаа бол энд дараад үзэж болно шүү хүмүүсээ :-)

Цааш нь унших...

Thursday, August 16, 2007

Мэдээлэлд донтох ХХ| зууны өвчин

Зөөврийн төрөл бүрийн төхөөрөмжүүд нь хэрэглэлтдийн байнгын харилцаа холбоотой байдлыг хангаж улмаар хувь хүний ажил болон хувийн амьдралыг заагладаг шугам улам бүр арилсаар байна
Мэргэжилтнүүд энэ талаар санал хуваагдаж байна। Зарим нь мэдээллийн байнгын урсгал нь шийдвэр гаргах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж байгаа бол хүний тархи, мэдрэлийн системд эергээр нөлөөлдөг хэмээн баталж байна। Нөгөөтэйгүүр халаасны болон зөөврийн компьютер, тоглуулагч, гар утас зэргийг ашиглан байнгын харилцаа холбоонд оршдог хүмүүс мэдээлэлд донтох өвчинөөр өвчлөр магадлал өндөр аж। Өндөр технологи эрчимтэй хөгжиж, бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болохын хэрээр мэдээллийн эрчимтэй бөгөөд тасралтгүй урсгалд бид өөрийн эрхгүй татагдан орсоор байгаа өнөө үед гэдэс ходоод, толгойны өвчний нэгэн адилаар мэдээлэлд донтох өвчинд ч мэдэлгүйгээр нэрвэгдэх бололтой।
Цааш нь унших...

Tuesday, August 7, 2007

Интернетээр мөнгө олох


Одоо үед ч ажилаа хийж суунгаа хажуугаар нь өөрийн хувийн сайт, блог дээрээ Интернетээр реклам заж сурталчилгаа тавиад мөнгө олцгоодог болжээ। Би ч бас юугаараа дутах вэ гээд л бас Google-д бүртгүүлчихлээ, хариу ирэх юмуу бүү мэд л дээ, гэхдээ бараг ирэх байхоо, өчигдөр л бүртгүүлсийн. За тэгээд мөнгө авдаг болчихвол гээд бусад хүмүүс бас эртхэн бүртгүүлчих юм бол бас л эртхэн мөнгөө аваг гэж бодоод хаана яаж бүртгүүлэхийн тайлбарлаад бичье гэж бодлоо. Гэтэл энд сайхан тайлбарлачихсан байхийн. Энд дараад уншаарай :-)

Цааш нь унших...

Monday, August 6, 2007

Компьютерийн дагалдах хэрэгсэлvvд

Компьютерийн дагалдах хэрэгсэлvvдийг ашиглан хийсэн аксиосоруудыг толилуулж байна। Та бас туршаад vзээрэй :-)

Цааш нь унших...

Сонирхолтой фото 13

Фото зураг эвлvvлэгчдийн гайхалтай эвлvvлгvvдийг оруулж байна। Сонин содон
зургуудыг багтаасан Сонирхолтой фото 13 цувралыг орууллаа। Танд терсен сэтгэгдлээ сэтгэгдэлд оруулна уу




Цааш нь унших...