Tuesday, November 27, 2007
Компьютерийн харааны сендром
Эрдэмтэд компютерийн ард тийм ч урт биш хугацаагаар ажиллахад хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхгvй гэж судалж vзжээ. Хамгийн гол аюул нь монитороос гарч байгаа туяа гэнэ. Энэ туяа нь цахилгаан соронзон, цахилгаан хєдєгєєнгvй болон рентген туяаны нийлбэр байдаг. хэдийгээр энэхvv цахилгаан болон соронзон талбайг физикчид маш сул гэдэг ч энэ нь хvний биед, ялангуяа хvvхэд болон жирэмсэн эмэгтэйчvvдэд маш хортой гэнэ.
Судалгаанаас vзэхэд байнга компьютертэй харьцаж ажилладаг хvний нvдний хараа нь жилд 1 диоптри хэмжээгээр буурдаг байна. Энэхvv компьютерээс ялгардаг туяаны ихэнх хэсэг нь нvдний алимыг удирддаг булчин дээр ачаалал єгдєг байна. Хvн экран дээр байгаа зvйлийг анхааралтай ширтэж байх vед нvд нь таг чиг болж, харин булчин нь маш ачаалал дор ажиллаж байдаг. ингэснээр нvдний болорын хэлбэр єєрчлєгдсєнєєр толгой эргэж, анхаарал сарниж ядарч эхэлдэг байна.
Нvдний булчингаа амрааж байхын тулд эмч нар байнга дасгал хийхийг зєвлєж байдаг. жишээ нь маш хvчтэйгээр нvдээ аниад, дараа нь суллах, холын эд зvйлс болон ойрын эд зvйлсийг ээлжилж харах, нvдээ ийш тийш эргэлдvvлэн харах гэх мэт. Мєн сvvлийн vеийн нvдний дусаагууруудыг ч гэсэн зєвлєдєг.
Таныг ажиллаж байхад аливаа зvйл давхар харагдах, эсвэл харцаа нэг зvйлээс нєгєєд шилжvvлэхэд нvд євдєх, харанхуйлах, улайх зэрэг зvйлс гардаг уу. vvнийг компьютерийн харааны синдром гэж нэрлэж байна. Эмч нарын судласнаар энэхvv удаан хугацааны ажиллагаа нь зєвхєн нvдэнд нєлєєлєєд зогсохгvй мэдрэл, зvрх судасны євчлєлд ч хvргэж байгаа тохиолдлууд бvртгэгджээ. Vvний гол буруутныг компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяатай холбон ойлгодог.
1998 онд болсон “21-р зууны хvн” сэдэвт олон улсын их хурлаар “Компьютер, хараа, эрvvл мэнд” нэртэй семинар болсон. Энэ vеэр тавигдсан нэгэн сонирхолтой илтгэлээр компьютерээс ялгардаг цахилгаан соронзон туяа нь эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєггvй гэсэн дvгнэлт байлаа. Тэгэхээр компьютерийн харааны синдром нь єєр зvйлтэй холбоотой болж таарсан. Олон сая жилийн хувьслаас vзэхэд хvний нvд компьютерийн дисплейтэй ажиллахад зохицоогvй байсан. Дисплей бол бусад зvйлстэй харьцуулахад єєрєєсєє гэрэл ялгаруулдаг, дискрет цэгvvдээс бvтдэг, анивчдаг, жирэлздэг, тодорхой хил хязгаар гэж байдаггvй. Чухам ийм л учраас нvдийг ядраадаг.
Тэгвэл маш олон хvмvvсийн компьютертэй ажилласнаас болж толгой євддєг, бие сульддаг, бvр зvрх судас, мэдрэл, ходоод гэдэсний vйл ажиллагаа хямардаг гэдэг vндэслэл, нотолгоо юу болох вэ. Хамгийн хачирхалтай нь энэ бvгдэд компьютерийн туяа биш, хараа маань єєрєє “буруутай” гэнэ. Харааны эрхтэн маш ачаалалтайгаар ажиллаж байх vед бие организм єєрєє маш их ядарч, стресст ордог. Vvнээс болж толгой євдєж, ядардаг. Хэрэв энэ нь удаах хугацаагаар vргэлжилбэл зvрх судас, мэдрэлийн vйл ажиллагаанд нєлєєлдєг байна. Гэхдээ ер нь компьютертэй харьцдаггvй байлаа ч гэсэн ямар ч хvнд нас нь ахих тусам хараа муудах нь хууль байдаг. Єєрєєр хэлбэл хvний нас ахих тусам бvхий л булчин нь сулардагтай адил нvдний булчин нь ч гэсэн суларч, хараа нь мууддаг. Харин хvvхдvvдийн хувьд тийм байх ёсгvй. Харамсалтай нь сvvлийн vед хvvхдvvд маш урт хугацаагаар, ямар ч амралтгvйгээр компьютер ширтэх болсон нь яах аргагvй нvдний булчингийн vйл ажиллагаанд ачаалал єгч, булчин нь суларч, хараа нь муудахад хvргээд байна. Хvний харааны аппарат нь єсвєр насандаа хvртэл бvрэлдэн тогтох нь vргэлжилсээр байдаг бєгєєд энэ vед нь буруу гэмтээвэл маш хурдан хараа нь мууддаг. Сvvлийн vед хийгдэж байгаа судалгаанаас vзэхэд компьютерээс болж хvvхдийн мэдрэл, сэтгэл зvйн хувьд дарамт болж, улмаар хараа нь муудан, цаашилбал нvvрний булчингийн таталт болж, хэлбэр нь буруу хєгжих, толгой нь євдєх урхагтай байна. Тэгэхээр зєвхєн компьютерээс болж хараа мууддаггvй, харин нэг зvйлийг хэт удаан ширтэж, нvдэндээ хэт ачаалал єгснєєс болж хараа мууддаг болох нь тогтоогдлоо. Иймээс зєвхєн компьютертэй ажилладаг гэлтгvй, ном барьж авсан л бол єдєр шєнєгvй барьж суусаар байгаад дуусгачихдаг ном уншигчид, микроскопоор удаан хардаг эрдэм шинжилгээний ажилтнууд, цахилгаанчид, vнэт чулууг ялгагчид зэрэг чимхлvvр ажил хийгсэд болон маш олон хvмvvс болгоомжлон анхаарах хэрэгтэй байна.
Цааш нь унших...
Sunday, November 18, 2007
Happy Birthday my younger brother Tulgaa
glitter-graphics.com
Хөөрхөн Тулгаа дүүдээ Төрсөн өдрийн мэнд хүргээд үнсье. Эгч нь дүүдээ хайртай шүү, миний дүү том болоод мэдлэг боловсрол ихтэй сайн хүн болоорой.
glitter-graphics.com
glitter-graphics.com
Цааш нь унших...
Meebo
Цааш нь унших...
Saturday, November 17, 2007
Цаг ямагт сонирхолтой бай
- Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур.Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.
Янаг амрагийн нууцаа дэлгэхгүйг хичээ:
- Эр хүнтэй дотно байсан урьдын явдлаа хэнд ч тэр дундаа найз бүсгүйдээ ч хэрхэвч ярьж болохгүй. Ер нь эр хүний бэлгийн амьдралын нууцыг өөртөө хадгалж сур. Ямар ч эр өөрийн бэлгийн чадавхиар гайхуулах дуртай байдгийг санахад илүүдэхгүй. Та хоёрын хооронд бий болсон сексийн асуудлаа зохицуулах хэрэг гарвал эмчид хандаарай.
Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.
Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.
Хамгийн гол нь санаагаар бүү уна:
- Яаж ч хичээгээд тэр танаас холдож явсан бол сэтгэлээр унасны хэрэггүй. Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. "Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш" гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.
Цааш нь унших...
Tuesday, November 13, 2007
За бас YM-р ирсэн шүлэгүүд, ерөнхийдөө дажгүй шүү
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй
*******************************************************
Хавар, намар хоёрт хавчигдаад зун vгvй боллоо
Хадаг, мєнгє хоёрт хавчигдаад хууль vгvй боллоо
XVIII зууны Манжийн vед зохиогдсон энэхvv алдартай vг
XXI зууны Монгол оронд улам л биеллээ олоод байх шиг
Архи, тамхи хоёрт хавчигдаад нас vгvй боллоо
Авлига, луйвар хоёрт хавчигдаад мєс vгvй боллоо
Даяаршил, хужаа хоёрт хавчигдаад цус vгvй боллоо
Цааш нь унших...
Monday, November 12, 2007
2 өдрийн минь хийсэн ажил
Энэ өнгө төрх та нарт таалагдаж байна уу? Ямар байна надад хэлээрэй :-)
Update хийх явцад зарим нэг юмнууд нь алга болоод эхнээс нь сэргээж тавьж байгаа, иймд зарим хүмүүсийн блогийн нэрнүүд алга болсон болохоор comment дээр блогийн линкүүдээ бичиж үлдээгээрэй хүмүүсээ!
За бүгдэд нь ажлын их амжилт хүсье!!!
Цааш нь унших...
Цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Цааш нь унших...
Wednesday, November 7, 2007
Энэ Дэлгэрмөрөн яадаг гэнэ үү хэхэ
Чи сайн эр хүн шүү ч гэнэ үү
Чи бид 2 алзахгүй ч гэнэ үү хэхэ
За тэгээд Жавхланг араас нь яаж хараад байнаа хаха
Цааш нь унших...
Monday, November 5, 2007
Энэ Free Counter-ийг яахуу?

Цааш нь унших...
Friday, November 2, 2007
Thursday, November 1, 2007
Дэлхийн сонин хачин ба хамгийн хамгийн...
2.Индонез дахь Кракатау нэртэй галт уул 200 жил чимээгүй байснаа 1883 онд гэнэт дэлбэрчээ. Галт уул дэлбэрсний улмаас 41м-ийн өндөртэй далайн давалгаа цунами үүсч, 36000 гаруй хүний амийг бүрэлгэсэн байна.
3. 1943 онд Мексик улсад оршдог Парикутин нэртэй галт уул дэлбэрчээ. Хоёр жилийн хугацаанд энэ уулын өндөр нь 457м, өргөн нь 16км-ээр нэмэгдсэн байна. Энэ галт уулнаас өдөр болгон 100 мянган тонн лав гарч байв.
4. Дэлхий дээр бараг долоон тэрбум шахам хүн амьдарч байна. Манай гариг дээр минут тутам 256 хүүхэд төрдөг байна.

5. Дэлхийн хамгийн өндөр хүмүүс бол Африкийн Ватусси омгийнхон юм. Энэ омгийн эрчүүдийн ихэнх нь 183см-ээс дээш өндөртэй байдаг ажээ.
6. Дэлхийн хамгийн намхан хүмүүс мөн л Африкт байдаг. Зайр мөрний орчимд амьдардаг Пигмейчүүд ердөө л 132см өндөртэй байдаг.
Одоо Хамгийн хамгийн
1. Хамгийн гүнзгий тэнгис - Каспийн тэнгис
2. Хамгийн урт мөрөн - Нил мөрөн
3. Хамгийн том галт уул - Гуаллатари галт уул
4. Хамгийн өндөр уул - Эверест уул 8848м
5. Хамгийн халуун бас том элсэн цөл - Сахара цөл +57 хүрдэг
6.Хамгийн хүйтэн газар - Антарктид -83 хүрдэг
Цааш нь унших...
Tuesday, October 30, 2007
Төрсөн өдрөөр хайртай хүнээ таних
Хэрэв та хэн нэгэнд дурлаад,түүнтэйгээ амьдралаа холбохыг хүсч байгаа бол тэр чинь ямар хүн бэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэгэхийн тулд түүний төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тухайлбал тэр чинь 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол энэ тоонуудыг хооронд нь нэмбэл /1988+1+5/ 1994 болно. Энэ тоог 1+9+9+4 гэж нэмбэл 23 гарна. Эцсийн тоог нэг оронтой тоо болгох ёстой тул 2+3 гээд 5 болгоно.Одоо тулгацгаая.
1-ийнхэн. Дарга, удирдагч байх дуртай хүмүүс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгүй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хүрдэг.
2-ынхон. Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хүнийг эвгүй байдалд оруулдаггүй, харьцааны соёлтой хүмүүс.
3-ынхан. Хүмүүст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.
4-ийнхөн. Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгүй.
5-ынхан. Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгүй оньсого мэт зүйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.
6-гийнхан. Маш хариуцлагатай хүмүүс. Тэд сайн ээж, аав байдаг.
7-гийнхон. Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрүүд биш. Ийм хүмүүс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хүлээн авдаг.
8-ынхан. Сайн зохион байгуулалттай хүмүүс. Хариуцлагыг өөртөө авч, үргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.
9-ийнхөн. Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ерөөсөө харамч биш.
Тухайн хүнийхээ тухай мэдээд авчихсан ч түүнтэй та хэрхэн зохицохоо мэдэхгүй үлдэх нь хангалтгүй байгаа биз дээ.
1-ийнхэн. Лидер байх дуртай энэ хүмүүст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ынхон. Гэр бүлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ынхан. Эсрэг хүйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.
4-ийнхөн. 2-ынхонтой бат бэх гэр бүл болдог.
5-ынхан. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-гийнхан. Гайхамшигтай аав, ээжүүд. 2-ынхонтой гэр бүл болоход алдах зүйлгүй.
7-гийнхон. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хүндэлдэг.
8-ынхан. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-ийнхөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.
Цааш нь унших...
Friday, October 26, 2007
Le Viaduc de Millau

Цааш нь унших...
Thursday, October 25, 2007
Хэрхэн ухаалаг байж, ажил дээрээ амжилт олох вэ?
Бизнесийн салбарт анхлан хөл тавьж байгаа залуу бизнесмэнүүд болон дөнгөж их дээд сургуулийн ширээнээс салж мэргэжлийнхээ салбарт өөрийн байр сууриа олж, ахин дэвшихийг хүсч байгаа залуус бидэнд ажил хэрэгч ёсзүйн талаар нилээд суралцах зүйл байна.Ингээд дараах зөвлөгөөг хүргье.
1. Мэдлэгийн хүрээгээ тэлж бай.Залуу шинэхэн ажилчдын хувьд өөрсдийн мэдлэгийн цар хүрээгээрээ бусдаас ялгарах нь хамгийн чухал. Өөрийгөө хэн болохыг харуулах гол хэрэгсэл тань таны олж авсан мэдээлэл, мэдлэг юм. Иймд мэдлэгийн хүрээгээ үргэлж өргөсгөж бай. Ингэхэд тань туслах зүйлс бол өдөр тутмын сонин, сонирхолтой мэдээ мэдээлэл, тэгээд түүх. Өнөөдөр дэлхийн түүх гэдэг хүмүүсийн мэдлэгийн бас нэгэн шалгуур болох болжээ. Иймд дэлхийн түүхийн талаарх мэдлэгээ давхар дээшлүүлэхийг хичээгээрэй. Түүхийн мэдлэг гэдэг хэзээд ухаалаг харагдах хамгийн сайн арга.Мөн сүүлийн үеийн дэлхий дахины мэдээллээс мэдээж тасарч болохгүй.
2.Хамгийн сайн харилцан яригч бай.Мэдээж өөрийгөө бусдад ойлгуулах, мөн өөрийгөө илэрхийлэх хамгийн энгийн зүйл бол ямар ч сэдвээр сайн харилцан яриа өрнүүлэх. Түүнчлэн идэвхтэй харилцан яриагч байх. Гэхдээ харилцан ярианы тухайд “Тэнэг асуулт гэж байдаггүй, гэвч үгэнд дурлах нь хамгийн том тэнэглэл” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй.
3. Нийтлэг, алдарт кино болон сонгодог зохиолуудыг судал“Мэдлэг хэзээ ч илүүдэхгүй” гэж ямар үнэн үг вэ. Олны таашаал хүртсэн зохиол бүтээлийг мэддэг байх нь шинэ үеийн чадварлаг залуу боловсон хүчний хувьд хамгийн чухал. Иймд дэлхийд алдартай сонгодог зохиолуудыг заавал нэг унш. Эсвэл энэ сэдвээр бүтээгдсэн кино үз. Энэ нь цаг хэмнэхээс гадна хангалттай мэдээлэл танд өгч чадна.
4. Хувцаслалт таныг илтгэх хамгийн чухал зүйл.“Хувцасаар нь утгаж, ухаанаар нь үднэ” гэсэн үг бий. Үнэхээр хувцаслалт хөндлөнгийн хүмүүст бидний талаарх нилээд өргөн мэдээлэл өгдөг. Иймд өөрийн хувцаслалтаараа өөрийгөө илэрхийл. Ингэхдээ аль болох ухаалаг тэгээд энгийн хувцаслахыг зөвлөж байна. Хэт дэгжин байх нь зарим хүмүүс таниас зай барих бас нэг шалтгаан болж, дэндүү итгэлгүй харагдуулна гэдгийг сана.
5. Захидал болон мэйл бичих урлаг.Энэ бол хамгийн онцлон ярих зүйл. Сүүлийн үед албан шугамаар мэйл бичих гэдэг үнэхээр том соёл болжээ. Иймд энэ талаар таны мэдлэг дээр жаахан санаа нэмж хэлье.Юуны өмнө мэйлээ маш эмх цэгцтэй, хүн харахад ойлгомжтой тэгээд найрсаг байдалтай эхлээрэй. Мөн мэйл, болон захидлынхаа төгсгөлд заавал “таныг хүндэтгэсэн ……/нэр/” гэж төгсгөхөө мартуузай.
Мэдээлэлийг: http://www.bugdeeree.mn/-s
Цааш нь унших...
Wednesday, October 17, 2007
YM зэрэг ачааллах

Цааш нь унших...
Tuesday, October 16, 2007
Google онлайн орчуулагч
Google онлайн орчуулагч нь Англи, Орос, Герман, Солонгос, Хятад, Арав гээд арав гаруй хэлнээс өгсөн өгүүлбэр болон вэбсайтыг орчуулах зориулалттай юм. Маш хэрэгтэй вэб хуудас таны мэдэхгүй хэл дээр байвал энэхүү Google орчуулагчыг ашиглан орчуулах боломжтой. Харамсалтай нь Монгол хэл хараахан хийгдээгүй байна. Google TranslatorЦааш нь унших...
Хамгийн нимгэн ноутбук
Жин нь нэг кг хvрэхтэй vгvйтэй. Америкийн дизайны Ziba Design товчоотой хамтран бvтээсэн болохоор хэрэглээ гэхээсээ илvvтэйгээр гоёл, чимэг гэмээр болохоор гол тєлєв эмэгтэй хэрэглэгчдэд зориулагджээ.
Гадар нь хэд хэдэн хурц єнгєєр гарах болохоор эвхэгдсэн vедээ электрон тєхєєрємж гэхээсээ илvvтэйгээр хавтас, эсвэл эмэгтэй хvний цvнхийг санагдуулж байна. Дээр нь гадна талдаа E-Ink-н цахим бэх технологиор хийгдсэн єнгєт дэлгэцтэй бєгєєд vvний тусламжтайгаар компьютерийн хэд хэдэн функцэд нээлгvйгээр орох боломжтой.
Metro нэртэй энэ ноутбук нь Wi-Fi, EV-DO, WiMax-аас гадна эзнийхээ хурууны хээг таних сканер, хард дискэн дээрх мэдээллийн алсаас устгах технологи, зайгаараа тасралтгvй 14 цаг ажилладаг, бєгєєд Intel Core 2 Duo процессортой байна.Metro-г энэ оноос эхлэн vйлдвэрлэж эхлэх бєгєєд vнийн хувьд харьцангуй хямд байх бололтой.Цааш нь унших...
Monday, October 15, 2007
Энэ олон 4 тоотой лавлахууд болиосой доо
Олон жилийн настай 109 маань л харин найдвартай яг хэлэх юм даа.
Цааш нь унших...
Sunday, October 7, 2007
Дэлхийд зартай 10 луйвар
1-р байр. Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд беөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсэний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг.
2-р байр. Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгүй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.
3-р байр. Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зүйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.
4-р байр. Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.
5-р байр. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль өгчээ.
6-р байр. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.
7-р байр. Санкт петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хөшгөөр солих эрхийг өндөр үнээр худалдаад бултжээ.
8-р байр. Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн байдаг.
9-р байр. Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлүүлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.
10 -р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний үхэр наймаалсныхаа дараа сайн танихгүй нэгэн эрд америкийн ерөнхийлөгчдийн харшийг түрээслэснийхээ төлөөх эхний жилийн түрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.
Цааш нь унших...
Monday, October 1, 2007
Гахай жилийн түүхэн явдлууд
Үүний сацуугаар ихэст ширүүн халгаатай жил болдог юм шиг. 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзлэн, Бурхан хаанд "Шударга" нэрийг өгч хороогоод, удалгүй наймдугаар сарын 25-нд тэнгэрт хальжээ. 1251 оны цагаагчин гахай жил Чингис хааны отгон хэвгүүн Тулуйн хүү Мөнхийг их хааны суудалд өргөмжилжээ. 1311 оны цагаагчин гахай жил Иран улсын түүхч Рашид-ад-дин "Судрын чуулган" хэмээх олонд алдаршсан түүхээ зохиосон байдаг. 1323 оны харагчин гахай жил Гэгээн хааны зарлигаар "Данжуур"-ыг алтан үсгээр бичүүлсэн аж. 1359 оны шарагчин гахай жил Энхзоригт хаан төржээ. Цагаантөмөр Бяньлян хотыг эзлэн Мин улсын цэргийг ухраасан байдаг. 1395 оны хөхөгчин гахай жил Дэлбэг хаан төржээ. Доголонтөмөр Ижил мөрөн Крымд довтлон Тогтамышийг бут цохив. 1587 оны улаагчин гахай жил Абтай сайн хаан Далай ламтай уулзаж шашинд орсон гэдэг. 1599 оны шарагчин гахай жил Тод үсгийг зохиосон Ойрадын Зая бандида Намхайжамц төржээ. 1647 оны улаагчин гахай жил өндөр гэгээн VIII богд Жавзандамба Баруун хүрээг байгуулж эхэлсэн байна. 1659 оны шарагчин гахай жил "Алтан гэрэл" номыг хэвлэжээ.
1671 оны Цагаагчин гахай жил Галдан бошигт Ойрадын хаан ширээнд суусан байна. 1683 оны харагчин гахай жил VI далай лам Цаньяанжамц мэндэлжээ. Гахай жилд өндөр гэгээн олон алдарт бурхан урласан түүхтэй. 1695 оны хөхөгчин гахай жил Галдан бошигт Ховд, Улаангомыг орхиж, Туул, Хэрлэний сав газарт нутаглах болжээ. 1731 оны харагчин гахай жил Ойрадын цэрэг Манж нартай "Сүх алдах" хэмээх газар байлдав. 1755 оны хөхөгчин гахай жил Амарсанаа Ойрадын хаанаар тодорчээ. 1803 харагчин гахай жил ү ноён хутагт Данзанравжаа мэндлэв. 1815 оны хөхөгчин гахай жил ү богд Лувсанцүлтэмжигмэд төржээ. 1863 оны харагчин гахай жил To ван хэмээн ард олноо хүндлэгдсэн Э.Тогтох тайж төрсөн аж. 1911 оны цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сард Монгол Улс Манжаас тусгаарлаж VIII богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилөв.
Ийнхүү Монгол Улсын "Олноо өргөгдсөний он тоолол"-ын анхдугаар жил эхэлсэн юм. Мөн онд Монголын нэрт түүхч археологич Х.Пэрлээ төрсөн байна. 1923 оны харагчин гахай жилийн нэгдүгээр сарын 5-нд нутгийн захиргаа байгуулах дүрмийг баталжээ. Хоёрдугаар сарын 20- нд ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барлаа. Мөн энэ жил ерөөлч Гэлэгбалсан нас нөгчжээ. Мөн анхны дунд сургууль нээгдэж, "Буриад Монголын үнэн" сонинг гаргажээ. Халхын есөн тамгатай хутагтын нэг Жалханз хутагт Дамдинбазар энэ онд нас барсан. 1995 оны гахай жил 50 жил хэлмэгдсэн үндэснийхээ босоо бичгийг сэргээн хэрэглэхээр Улсын Их Хурлаас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг баталсан билээ.
Цааш нь унших...















