Thursday, October 15, 2009

Naran - Welcome to my heart

Дуучин Нарангийн шинэ клип гарсан байна.










Цааш нь унших...

Wednesday, October 14, 2009

Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?

Эмэгтэй хүний биеийг ерөнхий 5 төрөлд хуваадаг. Алиман, лийрэн, гүзээлзгэнэ, элсэн цаг, тэгш өнцөгт гэсэн төрөлд хуваадаг байна. Таны бие аль төрөлд хамаарахыг та өрөө мэдэж байгаа байх. Хэрвээ сайн мэдэхгүй бол товч тайлбаруудыг нь уншаад үзээрэй.

Алиман хэлбэр
Ерөнхийдөө таны биеийн хэлбэр сайн боловч цээжний дунд хэсгээрээ таргалдаг. Өөрөөр хэлбэл бэлхүүс байхгүй гэсэн үг. Гэхдээ танд гайхалтай хөх, бас хөл байх нь элбэг тул тэдгээр давуу талдээрээ анхаарч, бэлхүүс хэсгээ тодотгохгүй байх хувцас сонгох нь зөв.
Тохиромжтой: Та урт, шулуун цамц өмсвөл жинхэнэ хүмүүсийн нүдийг хужирлаж чадна. Мөн цээжээ гаргасан байвал сайн.
Сэрэмжлэх: Богино цамц, хүрэм, давхарласан юбка

Ямар даашинз өмсөх вэ?
Шулуун даашинз. Учир нь таны гэдэсний хэсэг далдлагдсанаар таныг өөгүй харагдуулна. Мөн хуниастай урт даашинзууд, цээжээ ил гарсан даашинз өмсвөл тохиромжтой бол бүстэй, бэлхүүс барьсан дашинзаас татгалзах хэрэгтэй.

Ямар өмд өмсөх вэ?
Алиман хэлбэрийн биетэй хүмүүс ихэнхдээ сайхан, гоолиг хөлтэй байдаг. Гэсэн ч нарийн өмд өмсөж болохгүй. Ингэснээр таны бэлхүүс хэсэг тодорч харагдах болно. Харин үүний оронд хэлхгэр, суудал намтай өмд, хуниастай жинс өмсвөл тохиромжтой. Харин нарийн, бие барьсан жинс, суудал өндөртэй өмднөөс зайлсхийгээрэй.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Танд гэж зөвлөхөд та өргөгчтэй хөхний даруулгаас гадна биеийн хэлбэрийг тань гоолиг харагдуулах бие галбиржуулагчийг сонгох нь зүйтэй. Ингэснээр та илүү гоолиг бэлхүүстэй харагдах болно.

Лийрэн хэлбэр

Ихэнхдээ гуя ташаа хэсгээрээ том хүүхнүүд лийрэн хэлбэртэйд ордог.

Тохиромжтой: Та аль болох гэгээтэй өнгөтэй цамцыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна цамц тань том зах, эсвэл том энгэртэй, эсвэл том ханцуйтай байвал таныг сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх : Шулуун буюу харандаан юбканаас татгалз. Мөн юбка тань бариу бол таны бүдүүн хэсгийг илүү том харагдуулах болно гэдгийг санаарай.

Ямар даашинз өмсөх вэ?
А хэлбэртэй даашинзууд мэдээж таны гуя ташаа хэсгийг халхалж чадна. Мөн цээжин хэсгээрээ нилээд их чимэглэлтэй даашинз хүмүүсийн анхаарлыг таны ташаа хэсэгт бус харин цээжин хэсэгдээр тань хандуулах учир өмсөхөд тохиромжтой. Харин нарийн дааншинзыг хэзээ ч сонгож болохгүй. Энэ нь таны биеийн галбирыг тод харагдуулах болно. Түүнчлэн хуниастай даашинзнууд мөн тохиромжгүй.

Ямар өмд өмсөх вэ?
Өмдний хувьд та энгийн загвартай, хар барааныг сонгоорой. Нарийн жинс болон олон карматай өмднүүд таныг илүү өргөн харагдуулах тул өмсөхгүй байсан нь дээр. Үүнээс гадна том товчгүй байвал сайн шүү.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Мэдээж та цээжин хэсгээ тодотгож, гуя ташаагаа багасгаж харагдуулах дотуур хувцасыг сонгох хэрэгтэй. Үүний тулд хэрвээ та жижиг хөхтэй бол өргөгчтэй хөхний даруулга танд тус болно. Хэрвээ хүсвэл та гуя хэсгийг галбиржуулж харагдуулдаг галбиржуулагчийг өмсөж болно шүү дээ. Харин таараагүй хөхний даруулга, унжсан дотуур хувцаснаас эрс татгалзах хэрэгтэй. Хөхийг тань том болгож харагдуулах хөхний даруулга зүүхээс бус жижигрүүлж харагдуулдгыг зүүж болохгүй шүү.

Гүзээлзгэнэ хэлбэр

Гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн мөртэй, том хөхтэй байдгаас биеийн доод хэсэг нь жижиг болж харагддаг. Өргөн мөр нь заримдаа эрэгтэй хүн шиг харагдуулах тохиодол байдаг ч хувцасаар үүнийг төвөггүйхэн засаж болдог байна.

Тохиромжтой: Хэрвээ та гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй бол доошоо өргөн хэлбэрийн юбка, тарпиз хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх: Мөрөвч, нарийн өмд бол яагаад ч өмсөж болохгүй зүйлс. Түүнчлэн хагас ханцуйтай цамцнаас татгалзаарай.

Ямар даашинз өмсөх вэ?
Цээжин хэсэг нь энгийн, хормой нь хуниастай даашинзууд үнэхээр гайхалтай харагдуулна. Мөн нарийн дааншинз нь таны энгэр хэсгийг нарийхан болгож харагдуулах юм. Харин мөргүй даашинзнаас хэзээд татгалз. Эс тэгвээс таныг жинхэнэ том болж харагдах болно шүү. Хэт нарийн даашинзнаас бас татгалзаарай.

Ямар өмд өмсөх вэ?
Өргөн, хуниастай өмднүүд танд сайхан зохицно. Мөн гуя ташаа хэсгээрээ олон карматай өмд таны биеийн доод хэсгийг өргөн болгож харагдуулах тул бас татгалзаж болохгүй өмд юм. Сонгосон өмдөө тод, гэгээтэй өнгөтэй байлгахыг хичээгээрэй.
Харин конус хэлбэртэй, суудал өндөртэй өмднөөс татгалз. Мөн шорт өмсөх нь таны хөлийг богино харагдуулах болно шүү.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Хөхний даруулга тань таны хөхний дундах зайг багасгах зориулалттай буюу 2 талаас нь шахсан байвал сайн. Энэ нь таны цээжин хэсгийг жижиг болгож харагдуулах зориулалттай юм.

Элсэн цаг хэлбэр

Элсэн цаг хэлбэрийн биетэй бүсгүйчүүл хамгийн сайхан биетэйд тооцогддог. Тэд ихэнхдээ нарийхан бэлхүүстэй байдаг. Тэгэхээр аль болох биеийн галбираа харуулсан хувцас өмсөх нь зөв. Гэхдээ хэтрүүлвэл хэт дур булаам харагдах буюу бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай шүү.

Тохиромжтой: Ер нь бол бэлхүүсээ харуулсан байвал сайхан харагдана. Тиймээс бүстэй цамц, даашинз тохиромжтой. Эсвэл тарпиз хэлбэрийн өмд сайхан зохино.

Ямар даашинз өмсөх вэ?
Даашинз тань хойноо зангилаатай бол жинхэнэ супер харагдана. Мөн мөргүй даашинз, V хэлбэрийн захтай даашинз аль аль нь зохино. Харин шулуун, бие бариагүй даашинз өмсөөд хэрэггүй. Хэрвээ энгэр хэсэг нь хэлхгэр бол доод хэсгээрээ бариу даашинзыг өмсөж болохгүй шүү.

Ямар өмд өмсөх вэ?
Мэдээж таны биеийн харьцаа тань зөв учир танд бүх төрлийн өмд зохицно. Гэхдээ өргөн, тарпиз хэлбэртэй өмд нь таны бэлхүүсийг илүү гоолиг болгож харагдуулах давуу талтай.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Таны хувьд мөн л бүх төрлийн дотуур хувцасууд зохих боловч биеийн ерөнхий хэмжээгээ тэнцвэржүүлэх үүднээс биеийн дээд, доод хэсгээ нарийхан болгох дотуур хувцасыг сонгох хэрэгтэй.
Түүнээс гадна хуучны энгийн дотуур хувцасыг сонгоод хэрэггүй. Сүүлийн үеийн дотуур хувцасууд дотуур хувцаснаас гадна хүний биеийг галбиржуулах зориулалттай болсон шүү дээ.

Тэгш өнцөгт хэлбэр

Олон бүсгүйчүүд ийм төрлийн биеийн хэлбэрийг хүсдэг. Хэдий тэгш өнцөгт хэлбэртэй ч эрэгтэй хүний бие шиг харагддаггүй. Мөн таны биеэс хасах зүйл ч байхгүй. Харин зарим зүйлсийг нэмж болох юм. Үүнийг зөв хувцаслалтаар хийж болно.

Тохиромжтой: Та пальто, цув өмсвөл бүстэйг сонгох хэрэгтэй юм. Энэ нь таныг илүү гоолиг, бэлхүүстэй харагдуулах болно.

Сэрэмжлэх: Суудал намтай өмд таны биеийг маш урт харагдуулах ба бэлхүүсийг тань гоолиг харагдуулахгүй.

Ямар даашинз өмсөх вэ?
Ерөнхийдөө ийм биетэй хүмүүсийн бие шулуун байдаг учир даашинз сонгохдоо дээд доод хэсгээ тодотгосон даашинзыг өмсөх хэрэгтэй буюу өөрөөр хэлбэл бэлхүүсээрээ нарийн байх ёстой юм.
Юбканы хувьд аль ч хэлбэрийн юбка танд сайхан зохино.

Ямар өмд өмсөх вэ?
Бүх төрлийн өмднүүд танд сайхан харагдана. Тиймээс та хүссэн өмдөө өмсөж болно. Тэр дундаа гуя, бөгс хэсгээрээ гоёл чимэглэлтэй бол илүү сайхан харагдана. Мөн нарийн өмд бол жинхэнэ танд зориулагдсан гэж болно.
Харин их хуниастай өмднөөс татгалзаарай.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Сайн чанарын дотуур хувцас таны биеийг илүү тодотгож өгнө. Гэхдээ танд мөн корсетыг санал болгомоор байна. Энэ нь эмэгтэй хүний бэлхүүсийг илүү тод харагдуулж чаддаг.

Цааш нь унших...

Wednesday, September 23, 2009

About read more



За 2 өдөр блогтоо read more хийх гэж оролдлоо. Зарим блогчидоос бас зөвөлгөө ч авлаа, заримаас нь бүүр код ч авлаа. Хамгийн сүүлд нэг блогчин заавартай сайт өгсөн.

Тэр нь харин болохгүй байж байгаад 2 дахь оролдлого дээрээ амжилттай болсон шүү. За одоо бас тэрийгээ туршиж л байна.
Тусласан блогчиддоо Баярлалаа


Цааш нь унших...

Saturday, September 12, 2009

"Би чамд хайртай" кино 25 жилийн дараа

Монголын залуусыг байлдан дагуулсан хайрын түүх үргэлжилж байна. "Би чамд хайртай" киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай бид тун удахгүй дэлгэцнээс үзэхээр боллоо. Уянгын драм хэлбэрээр бүтээсэн "Би чамд хайртай2" кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх аж.


Жүжигчин Пүрэвмаа, Бадрах нар (Үрлээ, Баяраагийн дүрд) 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив.




Уран бүтээлийн "Монгол кино" нэгтгэлийн 1985 оны бүтээл И.Нямгаваагийн найруулсан "Би чамд хайртай" уран сайхны киноны үргэлжлэл "Би чамд хайртай 2" киног бүтээхэд Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэл, Б.Баатар захиралтай "Hero Entertainment" студи, Д.Болд захиралтай "B Production" нар хамтран ажиллажээ. Энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна. Кинонд МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, "В Production"-ий захирал, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна.



"Би чамд хайртай 2" киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй байсан аж. Дуучин Д.Болд зодоонтой хэсгийн зураг авалтын үеэр Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ. Мөн тус киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд мөн л зураг авалтын үеэр нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй сандралд оруулсан байна.





Цааш нь унших...

Thursday, August 20, 2009

Elizabeth Arden

Америкийн Elizabeth Arden компанийн үйлдвэрлэсэн гоо сайхны бараанууд болон Үнэртэй уснуудыг хямдаар худалдаалж байна

Та бүхэн 99177522, 98101151 утас руу залгаж лавлаж авч болно шүү.


Britney Spears-25000₮
SUNFLOWERS-25000₮
ЭРЭГТЭЙ УС-30000₮

ТЕНЬ-4000₮
ПУДР-18000₮

УРУУЛ ӨНГӨЛӨГЧ-6000₮

Цааш нь унших...

Tuesday, August 11, 2009

Киног ингэж ялгадаг юм байна

Ганцаараа буудуулаад үхэхгүй бол Америк кино


Гадаа гудамжинд үнсэлцээд байвал Франц кино


Гангинаж дуулаад бүжиглээд байвал Энэтхэг кино



Ганцаардуулж нэгнийгээ олулаа нүдвэл Монгол кино


Хоёр талцаад зодолдоод байвал Солонгос кино


Хөр цасанд спирт уугаад байлдаад байвал Орос кино

Агаарт нисэж дэвээд зогсоод байвал Хятад
кино

байдаг гэнээ

Цааш нь унших...

Wednesday, August 5, 2009

Дэлхийн хамгийн өндөр нарийвчлалтай хэсэгчилсэн дэлгэц

Асар том дэлгэцүүд байдаг хэдий ч нягтралын хувьд тун ч тааруу байдаг билээ.
Ихэнх тохиолдолд том дэлгэцэнд ойртох тусам дүрс арзгар болж диодуудыг нь бараг харж болдог.

Харин Texas Advanced Computing Center -д байрлуулсан хэсэгчилсэн дэлгэцнүүд бол дэлхийд хамгийн том бас өндөр нягтралтай дэлгэцний манлайд байрлана.

Энэ дэлгэц нь бүхэлдээ 307 сая пиксел гаргах чадвартай нь гайхалтай. Нийт 75 ширхэг 30 инчийн LCD дэлгэцээс бүтсэн (5 x 15) дэлгэц нь, дэлгэц тус бүр 2560 х 1600 пикселийн харьцаатайгаар байршиж байгаа аж.

Уг дэлгэцийг сургалт, шинжилгээний зориулалтаар бүтээсэн бөгөөд 36 Гига дэлгэцийн санах ой(Graphic card RAM), 108 Гига Шуурхай санах ой (RAM), 100 процессор (Processor Core) -ын тусламжтайгаар дүрсийг гаргаж байгаа юм байна.


Цааш нь унших...

Tuesday, July 28, 2009

Vнэртэй усныхаа vнэрийг яаж удаан хадгалах вэ?


Vнэртэй ус дотроо олон тєрєл байдаг. Олон тєрєл байдаг нь тэдний найрландаа агуулах

анхилуун vнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Vндсэн дєрвєн тєрлийн vнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract- 15-40%-ын анхилуун vнэр
2. Eau de Parfum, Parfum de Toilette- 10-20% -ын анхилуун vнэр
3. Eau de Toilette- 5-15% -ын анхилуун vнэр
4. Eau de Cologne- 3-8% -ын анхилуун vнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа тvрхэх-1-3% -ын анхилуун vнэрийг тус тус агуулсан байдаг байна.
Анхилуун vнэрийг их агуулсан vнэртэнгvvд vнэрээ илvv удаан хадгалдаг ба vvнтэй холбогдоод vнэ нь єндєр болдог.
Тэгэхээр 1-рт таны vнэртэй усны vнэрээ хадгалах чадвар нь юуны тvрvvн таны сонгосон vнэртэй уснаас шалтгаалах нь.
Тэгвэл vнэртэй усыг хэрэглэх соёл заншил гэж байдаг ба vvнийг дагаж мєрдсєнєєр та мєн vнэртэй усныхаа vнэр хадгалах чадварыг нь дээшлvvлж болно.

Тэгвэл хэрхэн vнэрийг нь удаан хадгалах вэ?
1. Зарим vнэртэй уснууд тухайн vнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь тvрхсэний дараа vнэртэй усыг тvрхэх vед vнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа тvрхэх нь илvv сайн vнэртэх нєхцєлийг бvрдvvлдэг байна.
2. Vнэртэй усаа хувцасныхаа дотор талд тvрхэх нь vнэрийг удаан хадгалах ба таныг хєдлєх бvрд vнэр нь vнэртэж байх болно.
3. Та усаа биеийнхээ зєв хэсгvvдэд тvрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа тvрхэх ёстой. Яагаад гэвэл цус гvйх болгонд дулаан бий болж байдаг учраас vнэртэн илvv сайн vнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хvзvv, хєхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, євдєгний ар тал, шагай зэрэг хэсгvvд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа тvрхэх юм бол илvv сайн vнэртэх болно.
4. Vнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь тvрхэх аваас vнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.
5. Мєн та vнэртэй усаа зєв хадгалах нь vнэртэй усныхаа чанар, vнэрийг хадгалах чухал хvчин зvйл болно. 1-рт vнэртэй усныхaa хугацааг харax хэрэгтэй. 2-рт нарнаас хол, аль болох хvйтэн сэрvvн газарт хадгалах хэрэгтэй. Хєргєгчин дотроо ч хадгалж болно.
6. Vсэндээ усаа тvрхэж болно. Vс арьснаас илvv vнэрийг удаан хадгалдаг.
7. Та vнэртэй усаа тvрхэхдээ савыг нь єєрєєсєє 20 см зайнаас тvрхэх хэрэгтэй. Ингэх нь vнэртэй усыг илvv их талбайд хvргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд тvрхвэл толбо vлдэнэ
-Vнэртэй усыг биендээ тvрхсэн vедээ наранд удаан байвал улаан толбо vлдэх аюултай
-Дасгал хийж хєлс гарсан vедээ vнэртэй ус тvрхвэл сайхан биш харин ч бvvр vнэртэй ус хєлстэй исэлдэж эвгvй vнэр vнэртдэг.

Цааш нь унших...

Monday, July 27, 2009

Хайрт Хаан амралтын газар холбоочидийн баяраа тэмдэглэцгээв. Байгаль сайхан юм билээ, даанч гол байхгүй, хар замаас гараад шороон замаар автобусны ард суугаад явах нь хэцүү байсан цонхоо хаасан ч шороо орж ирээд, бусдаараа ч дажгүй шүү :-)

Амралын байрныхаа гадаа, дөнгөж очоод л байж байгаа нь
Аха тэмцээн болсон, энэ нөгөө Аха-г хөтөлдөг сөөнгө хоолойтой ах
Галын наадам, галын дөл дээшээ дээшээ бүр дээшээ тэгсэн чинь дээрээс нь нисдэг хар хорхойнууд дээрээс доошоо доошоо бүр доошоо гээд нисэж, унаж ирээд аймаар, эхэндээ хамаг бие арзайгаад байсан чинь сүүлдээ ч дасан зохицсон доо хэхэ
Галын наадамын үер сольюут буудсан, сүртэй гоё байсан шүү
Галаа тойрч тойрч гүйж байгаад ирж зурагаа авахуулж байгаа нь
За нөгөө сольюутны үргэлжлэл
Байгаль бар-д диско нь дээр

Цааш нь унших...

Friday, July 24, 2009

Идээдтэй болохоор нь оруулчихлаа



Нэг нь 1 гаргүй, нөгөөдөхнийх нь гар салганануур 2 шагай тоглож гэнээ. Эхлээд салганадаг нь нөгөөхөө хожиж гарч гэнээ ... 1 гаргүй хожигдож хожигдож нилээн уурлангуй: - Тэгвэл одоо зангахгүй гэж гэнэ. Гэтэл салганадаг нь хожигдож эхэлж .. Хожигдож хожигдож бас л уурлаж: - Одоо тэгвэл нясалсан гараараа авахгүй шүү гэж гэнээ
хаха хэхэ хихи
Цааш нь унших...

Friday, July 10, 2009



Чингэсийн удамт Монгол түмний
Цэнгэлийн манлай баяр наадам
Үндэсний их баяр наадмын 88 жилийн
Ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж
Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамт Дэлхийг донсолгож
Дэнж хотойтол Та бүхэн сайхан наадаарай


Цааш нь унших...

Thursday, June 25, 2009

Michael Jackson

Дэлхийн Поп урлагын Хаан Michael Jackson Los Angeles хотын UCLA нэгдсэн төв эмнэлэгт нас баржээ. Тэр дөнгөж 50 настай байсан. Үнэхээр харамсалтай.


Цааш нь унших...

Sunday, June 21, 2009

Обама ялаа алав


Цааш нь унших...

My baby :-)

За гэх мэтчилэн юун дээр л бол юун дээр үйлдвэрлэж өгнө шүү.




Цааш нь унших...

Tuesday, June 16, 2009