Шинэ Засгийн газрын нэн тэргvvнд шийдвэрлэвэл зохих томоохон асуудал нь инфляцийг хязгаарлах явдал болж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр УИХ-ын 2008 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн vгэндээ "Энэ Засгийн газраас иргэд, сонгогчид юуны ємнє vнийн хєєрєгдлийг зогсоох буюу тууштай бууруулахыг тэсэн ядан хvлээж байгаа. Одоогоор бараг 30 хувьд хvрээд байгаа инфляцийг тєрийн зохицуулалтын оновчтой арга хэмжээгээр мэдэгдэхvйц бууруулах нь эхний сорилт юм. Vнэ ханшийн савлагаанаас ард иргэдээ хамгаалах нь Засгийн газрын vндсэн vvрэг байдаг тул иргэд ч хvсэн хvлээх нь аргагvй" гэж цохон тэмдэглэсэн билээ. Vнэхээр инфляци нь ард тvмний олонхийн амьдралыг туйлдуулж, цалин хєлс, тэтгэвэр тэтгэмжийг vнэгvйдvvлж, єргєн хэрэглээний бараа vйлчилгээний vнийг єдрєєс єдєрт нэмэгдvvлж нийгмийн бухимдлыг, бий болгож байгаа гол асуудал юм.
Дэлхийн нэртэй улстєрч, эдийн засагчид хэлэхдээ "Инфляци нь хамгийн харгис татвар, инфляци нь нэг дэх дайсан, инфляци мансууруулах бодистой адил аюултай зvйл" гэх мэтээр тодорхойлсон байна. Онолын хувьд инфляцийг эрэлтийн, зардлын, бvтцийн, улс тєрийн, инерцийн гэж ангилдаг. Манай оронд сvvлийн vед єрнєж байгаа инфляци нь зардлын, бvтцийн, инерцийн зэрэг хэлбэрийг нэгэн зэрэг агуулж байгаагаараа жолоодоход нэлээд хvнд хэлбэрийнх болж байгаа юм. Инфляци нь ингэж олон хэлбэрийг єєртєє агуулж, эрчимтэй єсєх болсны шалтгаан нь мєн олон зvйлтэй холбоотой байна. Юуны тvрvvнд сvvлийн жилvvдэд мєнгєний нийлvvлэлт эрс єссєнтэй холбоотой. 1992 оны инфляцийн єндєр єсєлтийг /325%/ мєнгєний хумих бодлогыг хэрэгжvvлснээр хязгаарласан. Гэтэл мєнгєний хумих бодлого нь эргээд vйлдвэрлэлийн єсєлтєд сєргєєр нєлєєлєх болсны улмаас 1999 оноос мєнгєний тэлэх бодлогыг хэрэгжvvлж ирсэн. Энэ хугацаанд мєнгєний нийлvvлэлт жилд дунджаар 30-40 хувиар єсч ирсэн нь нэг талаас vйлдвэрлэлийн єсєлтєд эерэг нєлєє vзvvлсэн боловч инфляцийг єсгєхєд бас нєлєєлсєн байна.
Мєн тєсвийн байгууллагын цалингийн єсєлт болон тєсвийн зардал нь инфляцийн єсєлтєд нєлєєлсєн болох нь судалгаанаас ажиглагдаж байна. Єєрєєр хэлбэл, сангийн тэлэх бодлого нь vр ашиггvй зардлыг бий болгосноор инфляци єсєх нэг нєхцєл бvрджээ. Манай улсын Засгийн газрын зардал нь ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад єндєр vзvvлэлт. Тухайлбал, ОХУ-д Засгийн газрын зардал нь. ДНБ-ийхээ 20, Хятадад 11, АНУ-д 21.2 хувийг тус тус эзэлж байна. Гэтэл эдгээр орон нь харьцангуй хvчтэй тєр бvхий улсууд билээ. Манай орны Засгийн газрын зардлын нэлээд хувийг иргэдэд бэлнээр олгож буй мєнгє эзэлж байгаа юм. Хvмvvсийн цалин хєлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ гэсэн хvлээлт нь инфляцийг єсгєж, инфляци єссєнєєр цалин хєлсийг нэмэх шаардлага гарч ирэх нь инфляци ужиграх, жолоодлогогvй болох нэг vндэс нь болдог. Монголын эдийн засгийг vндсэнд авч яваа бизнесийн салбарт энэ асуудал бvр ч хvндээр тусч байгаа юм. Ажиллагсдын бvтээмж нэмэгдээгvй, бvтээгдэхvvн ажил vйлчилгээний хэмжээ єсєєгvй байхад цалин хєлсийг зvгээр нэмэх ямар ч vндэслэлгvй юм.
Гэтэл цалингийн доод хэмжээг дээрээс зааж єгснєєр бизнес эрхлэгч нь бvтээмжээ дээшлvvлээгvй байгаа хvний цалинг нэмэхийн тулд бvтээгдэхvvн, ажил vйлчилгээнийхээ vнийг єсгєхєєс єєр аргагvйд хvрч байгаа юм. Тєсвийн байгууллагынхны хувьд ч гэсэн нэрлэсэн цалин єссєнєєс биш, бодит цалин єсєєгvй. Харин инфляци л єссєн vр дvнтэй байна гэж хэлж болох юм. Засгийн газрын зардал нь ДНБ-ий бvрдvvлэгч хэсэг нь. Тиймээс ДНБ-ий єсєлт нь Засгийг газрын єсєлттэй холбоотой гарна. Хэрвээ хєрєнгє оруулалтын єсєлтєєр ДНБ-ий єсєлтийн ихэнх хувь нь хангагдаж байгаа бол энэ нь жинхэнэ чанартай єсєлт болно. Гэтэл манай орны хувьд ДНБ-д нийт хуримтлалын эзлэх хувийн жин буурч, эцсийн хэрэглээний эзлэх хувийн жин єсч ирсэн байна.
Мєн инфляцийн єсєлтєд нєлєєлж буй бас нэг хvчин зvйл нь импортоор орж ирж байгаа бараа бvтээгдэхvvний vнийн єсєлт юм. Энэ нь дэлхий нийтийг хамарч байгаа инфляци тодорхой хэмжээгээр нєлєєлж байгаагийн нэг илрэл юм. Нэн ялангуяа шатахууны vнийн єсєлт инфляципд нєлєєлж байгаа байдал судалгаанаас ажиглагдсан. Тухайлбал, А93 бензиний vнийг 10 нэгжээр єсгєхєд ХVИ нь 1.13 нэгжээр єсч байна. Vнийн єсєлтєд нєлєєлж байгаа дээрх зvйлсээс харахад нийлvvлэлтийн талын асуудал зонхилох хувийг эзэлж байна. Энэ тохиолдолд мєнгєний бодлогын нєлєє бага юм. Тvvнээс гадна эдийн засаг єсєлтийн мєчлєгтєє байгаа энэ vед мєнгєний хумих бодлогыг хэрэгжvvлэх нь таагvй vр дvнд хvргэж болзошгvй. 90-ээд оны эхэн vед эдийн засаг уналтын vедээ байсан тэр нєхцєлд мєнгєний хумих бодлого инфляцийг бууруулахад нєлєєлсєн.
Харин одоо эдийн засаг эрчимтэй єсєх мєчлєгтєє байгаа энэ vед мєнгийг хумих нь єсєлтийг сааруулж, эдийн засгийг тогтворгvй байдалд хvргэх аюултай юм. Харин сангийн бодлогыг зєв хэрэгжvvлэх нь инфляцийг бууруулахад нєлєєлєх ач холбогдолтой. Ер нь мєнгєний бодлого нь инфляцид нэлээд хугацааны дараа нєлєєлдєг бол сангийн, тэр дотроо татвар, татаасын бодлого нь тvргэн хугацаанд нєлєєлдгєєрєє ялгаатай.
Харин мєнгєний бодлогын нэг хэрэгслэл болох зээлийн хvvний бодлогыг энэ vед маш зєв жолоодох шаардлагатай болж байна. Мєнгийг хумиж зээлийн хvvг єндєрсгєснєєр ид єсч буй эдийн засгийг хvлж, санхvvгийн зах зээлийг хямралд оруулах аюултай. Энэ vед инфляцийг барьж тогтоон, бууруулах талаар арга хэмжээ авч, харин эдийн засгийн єсєлтийг хангах тал дээр бодлогын чанартай олон арга хэрэгслэлийг ашиглаж болох юм. Юуны тvрvvнд vнэ єснє гэдэг хvлээлтийг бvрэн vгvй болгох шаардлагатай. Ийм хvлээлт байсан цагт инерцийн инфляци улам єссєєр байх болно. Ямар ч системийн удирдах аппарат нь ус ирж байна, живэх нь ээ гэж зарлаад байдаггvй, харин гарам хаана байна вэ гэдгийг эрж хайж, олж зєв арга замыг зааж єгдєгєєрєє бусдаас ялгаатай байдаг. Инерцийн инфляцийг єсгєхгvй байхын тулд сангийн бодлогын арга хэрэгслvvд болох татвараас чєлєєлєх, татаас тєлєх зэрэг арга механизм, мєн урт хугацааны зээл олгох, зээлийн хvvг багасгах зэрэг мєнгєний бодлогын арга хэрэгслvvдийг ашиглах боломжтой юм.
Гэхдээ эдгээр арга хэрэгслийг зєвхєн богино хугацаанд зарим гол нэрийн /мах, шатахуун, гурил гэх мэт/ бараа бvтээгдэхvvний хувьд нэг удаад ашиглана. Энэ аргыг єргєн хvрээнд удаан хэрэглэх нь эдийн засагт илvv хор хєнєєлтэй байж болох талтай. Харин цаашид vнийг тогтвортой байлгахын тулд єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvнийг єєрийн vйлдвэрлэлээр хангах, эдийн засгийн зохистой бvтэц бий болгох зэрэг асуудлаар дэс дараалсан оновчтой арга хэмжээг авч /4 жилийн хугацаан дахь/ энэ тухайгаа олон нийтэд ил тод сурталчлах асуудал чухал байна.
Thursday, October 30, 2008
Инфляцийг бууруулах тухайд
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Мундаг бичжээ. transparency л их чухал байгаад байгаамдаа.
Post a Comment