-Япончууд аялал жуулчлалын элчин сайд гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
-Венецид сэтгэл зүйн цагдаа нар гэж байдаг. Энэ цагдаа нар үндсэндээ жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
-Калифорнийн Санта-Барбара дахь Biltmore Four Seasons зочид буудалд зочдод зориулж шоу үзүүлбэр үзүүлдэг хүн байдаг ажээ.
-Парист хоолойны системийн мэргэжилтэн байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
-LEGOLAND компанид (Карлсбад, Калифорни) мэргэжлийн LEGO цуглуулагч гэсэн албан тушаал байдаг юм байна. Алдарт конструктороос эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.
-Хельсинкэд машинаа караокегаар тоноглосон такситай жолооч нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.
-Цюрихийн нисэх онгоцны буудал дээр анчид ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.
-Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) Ritz-Carlton отелийн техникийн аюулгүй байдлыг хангах “кокосны” инженерын орон тоо байдаг юм байна. Тэрээр дээрээс унаж буй кокос зочид буудалд амарчбуй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх дээр анхааран ажилладаг юм.
-АНУ-ын Мемфисийн Peabody отельд галуу сургагчийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа отелийн дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.
-Amanbagh отельд (Раджастан, Энэтхэг) хооллож байгаа жуулчдаас сармагчингуудыг хөөдөг алба байдаг байна.
Tuesday, May 26, 2009
Дэлхийн хамгийн сонирхолтой 10 мэргэжил
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment