Thursday, June 25, 2009

Michael Jackson

Дэлхийн Поп урлагын Хаан Michael Jackson Los Angeles хотын UCLA нэгдсэн төв эмнэлэгт нас баржээ. Тэр дөнгөж 50 настай байсан. Үнэхээр харамсалтай.


Цааш нь унших...

Sunday, June 21, 2009

Обама ялаа алав


Цааш нь унших...

My baby :-)

За гэх мэтчилэн юун дээр л бол юун дээр үйлдвэрлэж өгнө шүү.




Цааш нь унших...

Tuesday, June 16, 2009

Monday, June 15, 2009

Favicon



За нэг ийм favicon хийгээд үзье дээ. Дараа завтай үедээ гоё дизайн гаргаж хийнээ. За би ч өөрөө загвар дизайн талдаа муу л даа. Нэг ийм бодол толгойд орж ирлээ. Уралдаан зарлахаар шийдлээ.




1. Жагаагийн Favicon-ий дизайнийг гаргах
2. J үсэг орсон байх
3. Мэдээж ажил хийвэл ам тосдоно гэдэг болохоор шагналтай
4. Шагнал нь юу байвал зүгээр вэ? Саналаа хэлээрэй




Цааш нь унших...

Sunday, June 14, 2009

Битгий уйлуулаарай

(Эрчүүддээ хандсан шүлэг)

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай

......................Г.Гантулга-н блогоос авлаа

Цааш нь унших...

Хөгжилтэй зургууд

Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures


Dog Or Bear
Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures


Funny Pictures

Цааш нь унших...

Friday, June 12, 2009

Гоо сайхандаа хөрөнгө оруулалт хийгээрэй

Америкаас доорх гоо сайхны бараанууд 7 сарын дундуур ирнэ шүү. Улсын Их дэлгүүр, Түшиг, Бишрэлт гэх мэт зарагддаг дэлгүүрүүдээс үнэ хямд зарна. Та бүхэн jagaa_js@yahoo.com e-mail хаягаар лавлаж авч болно шүү.
Үнэ ханшийн эндээс сонирхож болно
Гэхдээ мэдээж сайт-д байгаа үнээс хямд зарна.












Цааш нь унших...

Sunday, June 7, 2009

Thursday, June 4, 2009

Эрчүүдээ үүнийг уншаад хэрэгжүүлээрэй


Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өмсөх юм байдаггүй гэдэг.
Эмэгтэй хүний байнга шинэ хувцас авах хүслийг эрчүүд ойлгодогггүй. Зүгээр л найз хүүхнүүддээ гайхуулж, моод хөөцөлдөж байна гэж үздэг. Үнэндээ бол эмэгтэй хүний хувцас сөрөг энерги их амархан шингээдэг. Эхнэрийн нь өмссөн цамц болгон хөндлөнгийн асар олон хүний солбисон харцанд өртөж, тэдний энергээр цэнэглэгддэгийг эрчүүд ойлгодоггүй. Иймээс түүнийг дахин дахин өмсөхөд сэтгэл санаа тавгүйрхдэг. Тэгээд эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ сэргээхийн тулд байнга хувцсаа сольж байх шаардлагатай болдог. Хэрвээ дургүй хувцастай нь явуулаад байвал таньтай
хэрэлдэхээс авахуулаад бухимдах бас өөртөө итгэлгүй явах болно, үүнийг манай эрчүүд сайн ойлгоорой. Шинэ хувцас өмсвөл эхнэр чинь инээгээд л байна хэхэ


Цааш нь унших...

Отгоо дажгүй шүү, би лав сонсох дуртай


Цааш нь унших...

Wednesday, June 3, 2009

Мөнгөтэй болохыг хүсвэл туршаад үзээрэй

Мөнгөтэй болохыг хүсдэггүй хэн байх вэ. Мөнгийг хүмүүс олон байдлаар олдог. Гэхдээ зөвхөн их ажилласны үр дүнд мөнгөтэй болно гэж боддог. Тэгвэл танд одоо мөнгийг өөртөө татах дараа аргуудыг зааж өгье. Эдгээр аргууд бүгд таны сэтгэл санаа, бодолтой холбоотой юм. Танд тус болно гэдэгт итгэж байна.

Арга 1. Дугтуй

Та эхлээд бага зэргийн мөнгө зарах ямар нэг зүйлийг авна гэж шийд. Танд тэрхүү зүйлээ авах мөнгө өөрт чинь байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийн хадгалсан мөнгөнөөсөө бүү ав. Тэвчээртэй байх хэрэгтэй.
Тэгээд дугтуйндээрээ авмаар байгаа зүйлээ бичих хэрэгтэй. Төгөлдөр хуур, утас, цүнх гээд юу ч байж болно. Харин дараа нь тэрхүү дугтуйгаа хадгаламж болго. Тэгээд долоо хоног болгон эсвэл өдөр бүр тодорхой нэг хэмжээгээр тухайн дугтуйндаа мөнгө хийгээд байх хэрэгтэй. Ингээд хэсэг хугацааны дараа та хүссэн зүйлээ авах мөнгөтэй болох болно. Та энэ аргаар хичээн ч зүйлийг авж болох ба хамгийн гол нь өөртөө ямар нэг дарамт учруулахгүйгээр хүссэн зүйлээ авах юм. Хамгийн гол нь та жоохон л хүлээх хэрэгтэй.

Арга 2. Мөнгө тань дээр унаж байна гэж төсөөл.

Маш их мөнгө тэнгэрээс унаж байна гэж та төсөөлж үзсэн үү? Маш их хэмжээний мөнгийг өөртөө татах бас нэг арга бол мөнгө тэнгэрээс унаж байна гэж төсөөлөх явдал юм. Эхлээд та цэлмэг цэнхэр тэнгэрлүү харж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Маш сайхан өдөр болж байгааг мэдэр. Тэгээд жижигхэн цааснууд тэнгэрээс унаж байгааг төсөөлөх хэрэгтэй. 100 сая төгрөг тэнгэрээс унаж байна. Дараа нь бүр хэдэн тэрбумаар ..... Тэрхүү унаж буй шинэхэн мөнгөний үнэрийг нь мэдэр. Тэрхүү мөнгөнүүд тандээр унаж байгааг төсөөл. Тандээр мөнгө унаж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? Та баян болсон мэт, эрх чөлөөтэй болсон мэт сэтгэгдэл төрж байна уу? Хамгийн гол нь та үүний үр дүнд сайхан мэдрэмж авах ёстой юм. Яг тэр мэдрэмжээр өдөр бүр амьдрах буюу та өөрийгөө аль хэлийн мөнгөтэй болсон мэтээр бодож, мөн амьдрах нь танд мөнгийг авчирах юм.

Арга 3. Байнга бэлэн мөнгөтэй яв.

Өмнөх аргад мөнгөтэй болсон мэт мэдрэмжээр амьдрах тухай хэлсэн. Тэгвэл та сүүлд явсан цалингаа битгий хадгаламжиндаа хий. Өөртөө бэлнээр нь авч яв. Учир нь та дэлгүүрт юм авахдаа мөнгө тань хүрэх болов уу гэж санаа зовохгүй юм. Ингэх аваас та өөрийгөө их мөнгөтэй мэтээр бодох болно. Энэ нь мөн л танд их мөнгийг авчирах болно.
Арга 4. Өөрөөсөө бүү харамла.

Хүмүүсийн гаргадаг том алдаа бол аливаа зүйлийг чанартайд нь бус харин хямдханаас нь болж худалдан авдаг явдал юм. Өөрийгөө хямд зүйлүүдээр хүрээлүүлэх нь таныг хэзээ ч эд хөрөнгөтэй болгохгүй. Учир нь таны тархи чинь тэднийг хямд гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Та аль болох хэмнээд л байх нь таныг бага мөнгөтэй хэмээн таны бодол санаанд ойлгуулах болно шүү дээ. Тэгэхээр одооноос хямд зүйлээс татгалзаж, чанартай зүйл худалдан авч бай.

Арга 5. Яриагаа өөрчил.

Хүмүүс мөнгө гэхээр л тавгүйтэж, олдошгүй эрдэнэ мэт сэтгэж, өөрийнхөө мөнгөгүйг гайхаж суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та мөнгө гэдэг үгтэй найз болох хэрэгтэй. Та мэднэ шүү дээ. Байнга өвчин ярьж байдаг хүмүүс дандаа өвдөж байдаг. Харин байнга их мөнгө ярьж, мөнгө бол тийм ч хэцүү зүйл биш хэмээн ярьдаг хүмүүс дандаа мөнгөтэй л байдаг биздээ. Тэгэхээр та - Би хэзээ ч их мөнгөтэй болохгүй байх- Тэр чинь хэт их мөнгө байна - Төлбөр ар араасаа гарч ирсээр л байна хэмээн яриад байх аваас та мөнгө муутай хэвээр л байсаар байх болно. Харин мөнгө бол юу ч биш, мөнгө амархан олдоно гэх мэтээр ярих нь танд мөнгө амархан ирэх боломжийг бүрдүүлэх болно.


Цааш нь унших...

Monday, June 1, 2009

Амсах рашаан тань алтан аяганаас оргилж
Өмсөх хувцас тань үйтэн хуараас эхэлж
Эдлэх жаргал тань элэг бүтэн амьдралаас ургаж
Эрхэмлэх хүсэл тань цагаан сэтгэлээс ундарч байг
Бүсгүй хүн болж төрнө гэдэг бурхнаас заяасан буян билээ
Бусдад гайхагдаж хүндлэгдэнэ гэдэг бидэнд заяасан хишиг билээ.
мянга мянган сарнай бэлэглэж эх үрсийн баярын мэнд хuргье!



Цааш нь унших...

Wednesday, May 27, 2009

Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!


Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.

Хичээл #5

Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

Хичээл #6

Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:
(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.
(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.
(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!
Цааш нь унших...

Tuesday, May 26, 2009

Дэлхийн хамгийн сонирхолтой 10 мэргэжил

-Япончууд аялал жуулчлалын элчин сайд гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
-Венецид сэтгэл зүйн цагдаа нар гэж байдаг. Энэ цагдаа нар үндсэндээ жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
-Калифорнийн Санта-Барбара дахь Biltmore Four Seasons зочид буудалд зочдод зориулж шоу үзүүлбэр үзүүлдэг хүн байдаг ажээ.
-Парист хоолойны системийн мэргэжилтэн байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
-LEGOLAND компанид (Карлсбад, Калифорни) мэргэжлийн LEGO цуглуулагч гэсэн албан тушаал байдаг юм байна. Алдарт конструктороос эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.
-Хельсинкэд машинаа караокегаар тоноглосон такситай жолооч нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.
-Цюрихийн нисэх онгоцны буудал дээр анчид ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.
-Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) Ritz-Carlton отелийн техникийн аюулгүй байдлыг хангах “кокосны” инженерын орон тоо байдаг юм байна. Тэрээр дээрээс унаж буй кокос зочид буудалд амарчбуй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх дээр анхааран ажилладаг юм.
-АНУ-ын Мемфисийн Peabody отельд галуу сургагчийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа отелийн дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.
-Amanbagh отельд (Раджастан, Энэтхэг) хооллож байгаа жуулчдаас сармагчингуудыг хөөдөг алба байдаг байна.
Цааш нь унших...

Saturday, April 4, 2009

Хэрвээ та үүнийг хэнд ч илгээхгүйгээр ганцаараа уншчихаад устгах юм бол бүтэн жил юу ч үгүй хоосон байх болно!
Дуустал нь унш. Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүлрүү очно.
Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий өрөө төлөөрэй. Ер нь аль болохоор бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээж байгаарай. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг та програмчилж байна гэсэн үг.
Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү. Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй.
Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж эргэж ирэхгүй. болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу
Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг, эсвэл нэн даруй үрэгтүн.
Үүнийг уншаад та мөнгийг алдах амархан, мөн олох ч бас тийм хэцүү биш гэдгийг ойлгосон байх.
Мөнгийг алдахгүй байхын тулд дээр дурдсан дүрмүүдийг мөрдөж байгаарай!

Мөн түүнчлэн мөнгийг хүлээн авахын тулд энэ файлыг найзууддаа и-мэйлээр илгээх хэрэгтэй бөгөөд, ингэснээр та мөнгөжиж эхлэх болно!
Хэрвээ та үүнийг хэнд ч илгээхгүйгээр ганцаархнаа уншчихаад устгах юм бол бүтэн жил хоосон байх болно!
Гэхдээ хэрэв та хамгийн багадаа хоёр найздаа илгээвэл бүтэн 3 жилийн турш элбэг баян, амжилт дүүрэн байх болно!!!
Найзууддаа илгээгээрэй!
1 найздаа илгээвэл ~ мөнгө 1 жилийн дараагаас таньруу ирэх болно
3 найздаа илгээвэл ~ 6 сарын дараагаас
5 найздаа илгээвэл ~ 3 сарын дараагаас
6 найздаа илгээвэл ~ 1 сарын дараагаас
7 найздаа илгээвэл ~ 2 долоо хоногийн дараагаас
8 найздаа илгээвэл ~ 1 долоо хоногийн дараагаас
9 найздаа илгээвэл ~ 5 өдрийн дараагаас
10 найздаа илгээвэл ~ 3 өдрийн дараагаас
12 найздаа илгээвэл ~ 2 өдрийн дараагаас
15 найздаа илгээвэл ~ 1 өдрийн дараагаас
20 найздаа илгээвэл ~ 3 цагийн дараагаас
Цааш нь унших...

Sunday, March 8, 2009

Ээжтэй хүн эрхэлдэг юм

Ээж минь
…Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.

Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, бүүвэйн дуугаараа аргадан өсгөжээ. Өвдчих вий гэж үүлнээс хүтэл халхалж, өлсчих вий гэж бусдаас хүртэл харамлаж, зүрдэх вий гэж үйлээс хүртэл аргадаж, яг л өндгөө дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж өсгөж дээ ээж минь.
Хааяа зэмлэж үглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны өндөг нь хүртэл зөөлөн байдаг, “эвий үр минь ” гэж тэвэрч үнсэхэд хүртэл, элэг зүрхний гүнээс хайр нь ундран байдаг сүү шигээ цав цагаахан сэтгэл эх хүнээс өөр нэгэнд бий билүү.
Хорвоогийн жаргал зовлонг хүүхдүүдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хүсэл мөрөөдлийнхээ сайхан биелэлийг хүүхдүүдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хүрэхгүйн шаналал, хүлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л үглэж аргаддаг, хоёргүй ховорхон сэтгэл эх хүнээс өөр хэн нэгэнд бий гэж үү.
Өнгөтэй, амттай, сайхан бүхнээ өөрөөсөө харамлан байж үрдээ л хадгалдаг, үүд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, өвдөж ядрах үед нь үгийн урмыг сүүн сэтгэлээр сүлэн эдгээдэг өгөөмөр ачтан, эх хүнээс өөр буй буюу.

Бид анзаардаггүй.
… Ээжинхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
-Өөриинх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь “өө ээж яршигтай юм” гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л гэж үглэн дуулах “буруу ч”, “тээртэй ч” энэ л үгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
-Хааяадаа ээждээ очихдоо “ээж сайн уу?” гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд “ээж нь сайн” гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл “за, яамай даа” хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. ‘Үр минь. өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай” гэж хайхрамжгүй хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.
-Хаа нэгтэй, харж үзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж өгөхдөө, “яахнав дээ хүүхдүүд минь, яасан ч их юм бэ?” гэж уулга алдахад нь төрүүлж өсгөсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Өгсөн жаахан юмыг тань өөртөө бус өрөөл бусдад “хүүхдүүд авчирч өгсөн юм” хэмээн хөөрцөглөн түгээх эхийн сэтгэлд өнгө мөнгө бус хайр халамж үгүйлэгдэж байдгийг бид анзаардаггүй.
-Энд тэнд элдэв тоглолт үзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шүлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа “шүүдрийн мөнгөн дуслаар” биш сүүгээр сүлсэн цай чанаж, шөл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггүй. Хийх гэсэн үйлдэл бүхний хариуд “юүхэв хүүхдүүд минь” гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хүсч л суудгийг бид анзаардаггүй.
-Ажил амьдралдаа үүртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. “Та минь давгүй юу?” гэх асуултын “давгүй хүүхдүүд минь, ээж нь алзахгүй, надад юунд санаа зовох вэ” гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, өгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Өтөлж ганцаардаж, өвдөж ядрахдаа хүйн холбоотой хүүхдээ л хүлээж суух эх хүний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггүй.
Энэ ертөнцөд бид өөрсдөө сонгодоггүй, сонгох ч эрхгүй хэдий ч эх хүнд үр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгүй байхын арга үгүй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхүү эх хүний сэтгэл юутай зүйрлэшгүй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хүн бидний үүрэг юм шүү дээ.

Ээжтэй хүн л эрхэлдэг.
… “Эвий үр минь” хошуу цорвойлгон, гар сунган, эрхлүүлэх эхийн сэтгэлийн гүнд юутай ч зүйрлэхийн аргагүй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа өөрөөсөө тасарч унасан үр хүүхдээ хайрлан эрхлүүлдэг агуу зөн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа үр хүүхдээ буруутгахаас илүүтэй, дотор сэтгэлдээ өөрийгөө л буруутгах хэрнээ өрөөл бусдаас ямагт өмөөрнө.
-Айлын хүүхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хүүхдээ “больж, чиний л буруу шүү дээ” хэмээн зандравч, “хөөрхий үр минь өвдөө болов уу” гэж дотор сэтгэлдээ “нулимс унагана”.
-Тааруухан сурч буй хүүхдээ “байг миний хүү, малд нүдтэй, ажилд сайн юм чинь” хэмээн багшаас нь өмөөрч, дотор сэтгэлдээ “хэрэлдэнэ”.
-Сархадад хөлчүүрч, савлаж орж ирэх хүүгээ “согтуу толгой чи ” хэмээн зэмлэвч ” маргааш толгой нь өвдөх байх даа ” хэмээн дотор сэтгэлдээ “эмчилнэ”.
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хүүхдүүдээ “хүний үрийг зовоогоод чи” хэмээн зандравч, “хөөрхийс минь учраа олохгүй л байна даа” хэмээн дотор сэтгэлдээ “ярин шанaлна”.
Эх хүний үр хүүхдээ өмөөрч, өөрт нь хир халдаахгүй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зөвөөр ойлгож. зөв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлүүлэхийн энэ л зааг дээр өдгөө олон хүмүүс амьдралд хөлөө олохгүй “хазгай гишгэж”, “зовж зүдэрч”, ” хэлээ зажилж”, “нялхарч” яваа нь нууц биш. Энэ бүхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггүй. Эх хүний үрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж үү? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь өмнө, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж үү?
Энэ хорвоод ээжтэй хүн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ.
Цааш нь унших...

Saturday, February 21, 2009

Та хэдний єдєр тєрсєн бэ?

Тєрсєн єдрийнхєє єєргєєр зан ааш, эрvvл мэндийнхээ тєлвийг тодорхойлоорой.

1.Уран сэтгэмжит бvтээлч хvмvvс єєрсдийн vзэл бодолдоо бvрэн итгэж, бусдыг ч vvндээ гарамгай итгvvлэх чадвартай. Єєрсдийн хэрэгт хєндлєнгєєс оролцохыг тэвчдэггvй. Бусдад шулуухан vнэнийг хэлж чаддаг.
Эрvvл мэнд: 3vрх, нvд зэрэг эрхтэндээ анхаарах хэрэгтэй.

2.Дєлгєєн романтик зантай, уран сэтгэмжээр баялаг хvмvvс. Тиймээс сэтгэл зvйн таашаалыг илvvд vздэг. Мєрєєдєгчид тул аливаа бэрхшээлтэй асуудалд сэтгэлийн хат дутмаг. Сэтгэлээр амархан унамтгай.
Эрvvл мэнд: Элэг, ходоод нь эмзэг.

З.Амбицтай, тvрэмгий зантай. Орчны нєхцєл байдлаас vл хамааран тэргvvлэгч байхыг эрмэлздэг. Аливаа асуудалд єєрийн байр суурийг хатуу хамгаалж, ямар нэгэн тэмцэлгvйгээр бууж єгдєггvй бардам болон тэвчээргvй зангаараа бусдаас ялгардаг.
Эрvvл мэнд: Vе мєч, арьс

4.Гутранги vзэлтэн. Тиймээс зєвхєн єєрт байгаа бодит байдалдаа итгэдэг. Анхаарал сайтай бєгєєд ихэнхдээ оюуны салбарт амжилт гаргана. Аливаа ажлыг дvрэм ёсоор нь хийдэг. Тайван зантай учраас хэрvvл, маргаанаас зайлсхийдэг. Vрэлгэн зан нь амьдралд нь нэлээд бэрхшээл учруулдаг.
Эрvvл мэнд: Бєєр, толгой, нурууны євчин

5.Хєрєнгє, эрх мэдэл амьдралынх нь гол зорилго. Аливаа ажилд сэргэлэн, хєдєлгєєнтэй байж, богино хугацаанд ашиг орлого олдог. Ухаалаг, бvтээлч, тєрєлхийн уран илтгэгчид тул хvмvvстэй хурдан ойлголцдог. Ємнєх алдаагаа давтчих гээд байдаг сул талтай.
Эрvvл мэнд: Vе мєч, сэтгэл зvйн хямрал

6.Бусдыг єєртєє соронзон мэт татах чадвартай. Бие, гоо сайхнаараа vргэлж эсрэг хvйсийн хvмvvсийг татаж байдаг. Зорьсон зvйлдээ гоо vзэмжээ ашиглаад ч хамаагvй хvрч чаддаг. Харин хайр дурлалтайгаа учирсан тохиолдолд єєрєє боол нь болох сул талтай. Нэг гомдсон хvнээ уучилж чаддаггvй.
Эрvvл мэнд: Чих, хамар хоолой

7.Биеэ даасан, єєртєє итгэлтэй амьдралыг бодитойгоор харж чаддаг. Ихэвчлэн зураач, зохиолч, яруу найрагчид байдаг. Єєрийн гэсэн ертєнцєєрєє баялаг хvмvvс тул шуналгvй. Амьдралдаа олон єєрчлєлт хийх дургvй. Зєгнєн, мэдрэх чадвар нь илvv хєгжсєн.
Эрvvл мэнд: Ходоод, мэдрэлийн ядаргаа

8.Тэвчээртэй. Ямар ч хvнд асуудлыг энгийнээр хvлээн авдаг, сэтгэлийн хєдєлгєєнтэй. Олон хvнээр хvрээлvvлдэг ч ганцаардмал хvмvvс. Хєдєлмєрч зан нь хvссэн амжилтад нь хvргэдэг. Аливаа бvтэлгvй зvйлд єєрийгєє буруутгадаг зан нь амиа хорлоход ч хvргэж мэднэ.
Эрvvл мэнд: Элэг, ходоод, толгой

9.Дайчин зантай, сэтгэлийн хаттай, ямар ч ажилд итгэл даадаг. Аналитик сэтгэн бодох чадвартай тул ийм зантай хvмvvсийг хамтрагчаараа сонгодог.
Эрvvл мэнд: Уушиг, vе мєч

10.Тэргvvлэгч, шинийг эрэлхийлэгчид, зєрvvд зантай. Єєрийгєє бvхий л талаараа хєгжvvлж чаддаг тул амжилтад хурдан хvрдэг. Бусдын нєлєєнд автдаггvй. Єєрийгєє хvрээлэгч хvмvvсээ ойлгодоггvй гэсэн шvvмжид єртємтгий.
Эрvvл мэнд: Нvд, зvрх, даралт

11 .Хийх гэж буй vйлдлийг нь урьдчилан мэдэхэд хэцvv, ойлгоход бэрх хvмvvс. Аливаа асуудалд хурдан шийдвэр гаргадаг, зоримог. Бусдыг сайн мэдэрч чаддаг. Сэтгэлээр унамтгай. Тэр бvхнээ єєрєє даван туулах гэж хичээдэг нуугдмал зантай.
Эрvvл мэнд: Мэдрэлийн хямрал

12.3оригтой, нарийн мэдрэмжтэй, амбицтай, чадварлаг удирдагч болж чаддаг. Хувийн зохион байгуулалт сайтай. Сэтгэн бодох чадвар сайн, бусдын нєлєєнд автдаггvй. Анхаарал халамжтай зан нь гэр бvлийнхнээ аз жаргалтай байлгадаг.
Эрvvл мэнд: Цусны євчнєєс сэргийл.

13.Ажил албанд єндәр амжилтад хvрнэ. Аливаа зvйлд хурдан суралцаж, мэргэших, єєртєє итгэлтэй дайчин байрсууриа хамгаалах гээд сайн ажилчны бvхий л чадварыг агуулсан. Хvнд хурдан дасамтгай тул хуурамч занг хvндээр хvлээж авдаг.
Эрvvл мэнд: Элэг, нуруу, толгой

14.0гцом ууртай, сэтгэлийн хєдєлгєєн ихтэй, vрэлгэн тул хєрєнгєжих нь ховор. Тиймээс гэр бvл болохдоо эд хєрєнгє харж сонголт хийх нь элбэг. Наиз нєхдийн хувьд ч адил. Єєрт нь хэрэгтэй бол дайсантайгаа ч нєхєрлєж чадна.
Эрvvл мэнд: Толгойн євчин, зvрх

15.Тэргvvлэгч байх одонд тєрсєн хvмvvс. Ажил, амьдралаа ялгаж чаддаг. Тиймээс єдєр тутмын амьдралд хоёрдмол зан, дvр тєрхтэй гэж болно. Ажилдаа єєрт байгаа бvхий л хvч чадлаа дайчилдаг. Vvний зэрэгцээ гэр бvлдээ дээд зэргийн анхаарал, халамж тавьж чаддаг.
Эрvvл мэнд: Хоолой, хамар

16.Vргэлж шинийг эрэлхийлж суралцдаг. Тиймээс чадварлаг судлаач, шинжээч, эрдэмтэд болон сонсогчид байдаг. Бусдад анхаарал тавьж, тэднийг мэдэрч чаддаг тул олон найз нєхєдтэй. Тусархаг бєгєєд аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг.
Эрvvл мэнд: Ходоод

17.Логик сэтгэлгээ сайтай. Олон жилийн хамтрагчтайгаа ялимгvй vл ойлголцлоос болж холбоогоо шууд тасалж чадна. Тогтворгvй зан нь гэр бvлийнх нь харьцаанд ихээхэн нєлєєлдєг. Энә зан нь ажил мэргэжилд ч нь нєлєєтэй. Эхлvvлсэн ажлаа дуусгалгvй дараагийн ажлаа эхпvvлэх нь олонтаа.
Эрvvл мэнд: Уушиг, элэг

18.Авьяаслаг, нарийн мэдрэмжтэй. Амьдралдаа гайхамшигтай чадварлаг жvжигчид. Єєрийн зорьсон зvйл болон тав тухтай байдлаа хангахын тулд ихэнхдээ энэ чадвараа ашигладаг. Харин найз нєхєд, гэр бvлийн харьцаанд хамгийн vнэнч нь байж чаддаг. Дорой зантнуудыг тэвчдэггvй.
Эрvvл мэнд: Сэтгэл зvйн хямрал

19.Бусдад захирагдахыг хvсдэггvй, єєртєє итгэлтэй. Олны анхаарлыгєєртєєтатахдуртай. Єєртбайгаа бvхэн нь даңцаа дутмаг санагддаг. Нэр алдарт тэмvvлдэг. Бусдын санааг єєрийн болгож хялбар дєнгєнє.
Эрvvл мэнд: Цусны євчин, даралт

20.Хэт мєрєєдєгчид. Тиймээс ч аливаа бэрхшээлтэй асуудал vлгэрт гардаг шиг сайхан тєгсєнє гэдэгт итгэдэг. Бэрхшээлтэй нvvр тулан учрахаас зайлсхийдэг. Єєрт нь итгэл vзvvлэхэд амжилтад хvрч чадна. Мєн дєлгєєн зан нь бусдыг уучилж чаддаг.
Эрvvл мэнд: Зvрх судас

21 .Хоёрдмол зантай. Нэгтапаасаа мєрєєдєгчид, жvжигчид, нєгєє талаараа дайчин, тэргvvлэгч юм. Амьдралын олон зvйлээ урьдчилан тєлєвлєсєн байдаг.
Эрvvл мэнд: Ходоод

22.Энхрий, эмзэг бєгєєд vрэлгэн хvмvvс. Тэдэңц хэзээ ч аз туршсан апхам хийх зориг байхгvй. Хардаж, сэрддэг зан нь найз нєхдєєс нь холдуулдаг. Амьдралын сvvдэртэй талыг нь илvv олж хардаг.
Эрvvл мэнд: Толгой

23.Сул дорой, бvдvvлэгдvv гэмээр зантай. Єєрєєсєє илvv чадварлаг хvмvvсээр хvрээлvvлэх дургvй. Ялимгvй, атаархуу бас зальжин, гэр амьтай тул сайн хань байж чаддаг. Бvх зvйл єєрийнх нь зєв гэж боддог.
Эрvvл мэнд: Сэтгэл зvйн хямрал, vе мєч

24.Романтик гутрангvй vзэлтэн. Амжилтад хvрэх гэж улайрдаггvй зан нь боломжийг анзааралгvй єнгєрєєх гэмтэй. Тайван амьдралыг илvvд vздэг. Найз нєхєд цєєнтэй.
Эрvvл мэнд: Толгой, vе мєч

25.Харамч, єєрчлєлтєд дуртай. Аз туршсан алхам хийхэд зоригтой. Ажилдаа чадварлагтул хамтран ажиллах хvсэлтэй хvмvvс соронзон мэт татагддаг. Тэдний гол уриа "Апиваа єєрчлєлт уйтгарт байдлаас чухал".
Эрvvл мэнд: Хоол боловсруулах эрхтэн

26.3очломтгой, зугаа цэнгэлд дуртай. Романтик зантай ч хэтрvvлдэггvй. Эргән тойрны хvмvvст баяр баясал єгч байдаг. Найз нєхєдцєє нэр хvндтэй. Тухайн vедээ гомдсон ч таагvй явдпыг хурдан мартаж чаддаг.
Эрvvл мэнд: Элэг

27.Хурц шийдэмгий зантай. Буруу алхам хийхээс болгоомжилж єєрийгєє сайн хянадаг. Сэтгэл хєдлєл багатай тул бусдын нєлєєнд автдаггvй. Сэтгэлээр бус ухаанаар шийдвэр гаргах хэрэгтэй гэж боддог.
Эрvvл мэнд: Сэтгэл зvйн хямрал

28.Маш олон зvйлээрээ бусдыг єєртєє татаж чаддаг. Бvхий л салбарт авьяаслаг, гарамгай. Урлаг, уран зохиолд дуртай. Иймдээ ч уян зєєлєн зантай, тэвчээртэй. Анд нєхдийн харьцааг эрхэмлэн дээдэлдэг.
Эрvvл мэнд: Даралт

29.Хувиа хичээмтгий, дуугvй зантай. Аливаа бэрхшээлийг хvндээр хvлээж авдаг. Гэсэн ч амьдралдаа маш азтай. Олны дэмжлэгийг хvлээн авч чаддаг. Ялимгvй атаач зантай. Тиймээс єєрєєсєє илvv чадварлаг хvмvvстэй нєхєрлєхєєс зайлсхийдэг.
Эрvvл мэнд: Сэтгэл зvйн хямрал, зvрх

30.Зоримог, тvрэмгий бусдад захирагдах дургvй. Єєрсдєє хувийн сахилга бат хатуу баримталдаг, зарчимч хvмvvс. Хуурмаг зангтэвчдэгтvй. Єєрсдєє ч бусдын итгэл алдахаас болгоомжилдог.
Эрvvл мэнд: Арьс, vе мєч

31.Хариуцлага хvлээх дургvй. Ємнєє тавьсан зорилгодоо заавал хvрдэг. Апиваа асуудалд тэвчээртэй, хvлээцтэй ханддаг. Гэр бvлдээ єєрийн бvхий л боломжоо зориулдаг. Амьдралын гол цєм нь боловсрол гэж vздэг.
Эрvvл мэнд: Элэг, шvд.
Цааш нь унших...

Thursday, October 30, 2008


Цааш нь унших...