Sunday, June 17, 2007

Sunday, June 10, 2007

Monday, June 4, 2007

Лизингийн үүсэл хөгжлийн түүх

Зээлийн харилцааны шинэ хэлбэрүүдийн нэг бол лизинг. Энэ үйлчилгээ нь дэлхийн банкны практикт өргөн тархсан юм. Лизингийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийг санхүүжүүлэх талаар баикны бүтэц, ажил хэрэгч хүмүүсийн хамтран хөдөлмөрлөх, харилцан ажиллахад дөхөм болдог. Лизингийн бизнес бол ажил хэргийн үйл ажиллагааны онцгой хүрээ юм. Түүнд байх боломжуудын хучинд лизингийг идэвхтэй нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, зах зээлийг өндөр чанартай бараагаар хангахад хүчтэй түлхэгч болно. Лизингийн хэлцлийн үр ашиг нь хөрөнгө оруулалтын үйл явцыг идэвхжүүлэх, лизинг авагч байгууллагын санхүүгийн байдлыг сайжруулах, жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт оршино.
Лизингийн санаа шинэ биш юм. Түүхчдийн үзснээр эдийн засгийн лизингийн хэлцэл манай эрин зуунаас өмнө эртний Шумер улсад хийгдэж байжээ. Түүхчдийн батлан хэлснээр Аристотель МЭ6 350-иад оны үед бичсэн "Баялаг бол өмчлөх эрхэнд биш харин түүнийг ашиглахад оршино." гэдэг зохиолдоо лизингийн санааг хөнджээ. Венецид XI зууны үед тэр үеийнхээр асар үнэтэй байсан хөлөг онгоцны зангууг худалдаачид, худалдааны онгоцны эздэд түрээслэж байсан лизингийн үйлчилгээтэй төстэй хэлцлүүд хийгдэж байжээ. Аялалынхаа дараа "үнэт хүрэл эдлэлээ" эзэнд нь буцаан өгч тэр нь дахиад түүнийгээ түрээсээр өгдөг байжээ. "Лизинг" (английн 1_еазтд - зээлээр өгөх гэсэн үг) гэдэг нэр томъёо эдийн засгийн хэллэгт орж ирсэн явдлыг 1877 онд "Белл" компанийн удирдлага өөрийн телефон аппаратуудыг худалдах биш түрээсээр өгөх шийдвэр гаргасан телефоны үйлчилгээтэй холбон үздэг. Гэвч лизингийн үйлчилгээг өөрийн үйл ажиллагааны үндэс болгосон анхны нийгэмлэгийг 1952 онд байгуулсан "Юнайтед стейтс лизинг “корпорейшн" компани байгуулсан бөгөөд ингэснээр АНУ бизнесийн түүний дотор банкны бизнесийн шинэ төрлийн эх орон болсон юм. Энэ оронд 60-аад оны дунд үе гэхэд лизингийн үйлчилгээ 1 тэрбум долларт хүрч, 80-аад оны төгсгөл гэхэд 110 тэрбум доллараас илүү гарч өөрөөр хэлбэл 25 жилд зуу дахин өссөн байна. АНУ-д лизинг нь эдийн засгийн бизнесийн үндсэн хэлбэрүүдийн нэг болж хувирчээ. Өөрийн үйлчилгээг санал болгосон лизингийн шинэ компаниудын хурдан өсөлт, лизингийн гэрээний олон янзын хэлбэрүүд нь эдийн засгийн янз бүрийн хүрээнд үйлдвэрлэлийн эзэд хөрөнгө оруулалтын хэрэгсэл олох хамгийн олон янзын хувилбаруудыг бий болгожээ. Сүүлдээ лизингийн компаниуд "санхүү-лизингийн нийгэмлэг" гэдэг нэр авчээ. Тэд түрээсээр өгөх замаар үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний нь борлуулалтыг ханган өгөх, түүнчлэн хэлцлүүдийг санхүүжүүлэх, түүнтэй холбогдсон эрсдэлийг хуваалцах болжээ. Баруун Европод анхны санхүү-лизингийн нийгэмлэгүүд 50-иад оны сүүлч-60-аад оны эхээр бий болжээ. Гэвч лизингийн үйлчилгээний хөгжил нь иргэний болон худалдаа, татварын хууль тогтоомжид тэдний эрх зүйн байдал тодорхойгүй байсантай холбоотойгоор удаашралтай байв. Зөвхөн татварын хууль тогтоомжуудад лизингийн гэрээний зрх зүйн байдал эрх зүйн хувьд баталгаажиж тусгалаа олсноор тэдний өсөлт өндөр хурдацтай болжээ.
Цааш нь унших...