Tuesday, October 30, 2007

Төрсөн өдрөөр хайртай хүнээ таних

Зүгээр нэг ийм юм байхаар нь тавьчихлаа. Сонирхох нэг нь сонирхоно биз дээ хэхэ :-)

Хэрэв та хэн нэгэнд дурлаад,түүнтэйгээ амьдралаа холбохыг хүсч байгаа бол тэр чинь ямар хүн бэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэгэхийн тулд түүний төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тухайлбал тэр чинь 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол энэ тоонуудыг хооронд нь нэмбэл /1988+1+5/ 1994 болно. Энэ тоог 1+9+9+4 гэж нэмбэл 23 гарна. Эцсийн тоог нэг оронтой тоо болгох ёстой тул 2+3 гээд 5 болгоно.Одоо тулгацгаая.

1-ийнхэн. Дарга, удирдагч байх дуртай хүмүүс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгүй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хүрдэг.
2-ынхон. Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хүнийг эвгүй байдалд оруулдаггүй, харьцааны соёлтой хүмүүс.
3-ынхан. Хүмүүст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.
4-ийнхөн. Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгүй.
5-ынхан. Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгүй оньсого мэт зүйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.
6-гийнхан. Маш хариуцлагатай хүмүүс. Тэд сайн ээж, аав байдаг.
7-гийнхон. Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрүүд биш. Ийм хүмүүс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хүлээн авдаг.
8-ынхан. Сайн зохион байгуулалттай хүмүүс. Хариуцлагыг өөртөө авч, үргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.
9-ийнхөн. Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ерөөсөө харамч биш.

Тухайн хүнийхээ тухай мэдээд авчихсан ч түүнтэй та хэрхэн зохицохоо мэдэхгүй үлдэх нь хангалтгүй байгаа биз дээ.
1-ийнхэн. Лидер байх дуртай энэ хүмүүст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ынхон. Гэр бүлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ынхан. Эсрэг хүйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.
4-ийнхөн. 2-ынхонтой бат бэх гэр бүл болдог.
5-ынхан. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-гийнхан. Гайхамшигтай аав, ээжүүд. 2-ынхонтой гэр бүл болоход алдах зүйлгүй.
7-гийнхон. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хүндэлдэг.
8-ынхан. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-ийнхөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.
Цааш нь унших...

Friday, October 26, 2007

Le Viaduc de Millau

Франц нэр нь Le Viaduc de Millau - Энэ нь ємнєд францын Мийо хотын ойролцоо Тарн голын хєндий дээгvvр нэвт татсан дvvжин гvvр юм. Энэ гvvр бол дэлхийн хамгийн єндєрт орших зам тээврийн гvvр бєгєєд тvvний нэг багана нь 341 метр єндєрт орших ба энэ нь алдарт Эйфеле-ийн цамхагаас єндєр билээ. Харин Empire State Building-ээс 40 метрийн намхан юм байна. Энэ гvvрийг 2004 оны 12 сарын 14 нд ёслол тєгєлдєр нээж, 2004 оны 12 сарын 16 нд анхны замын хєдєлгєєн дээгvvр нь явсан байна.




Цааш нь унших...

Thursday, October 25, 2007

Хэрхэн ухаалаг байж, ажил дээрээ амжилт олох вэ?

Бизнесийн салбарт анхлан хөл тавьж байгаа залуу бизнесмэнүүд болон дөнгөж их дээд сургуулийн ширээнээс салж мэргэжлийнхээ салбарт өөрийн байр сууриа олж, ахин дэвшихийг хүсч байгаа залуус бидэнд ажил хэрэгч ёсзүйн талаар нилээд суралцах зүйл байна.Ингээд дараах зөвлөгөөг хүргье.

1. Мэдлэгийн хүрээгээ тэлж бай.Залуу шинэхэн ажилчдын хувьд өөрсдийн мэдлэгийн цар хүрээгээрээ бусдаас ялгарах нь хамгийн чухал. Өөрийгөө хэн болохыг харуулах гол хэрэгсэл тань таны олж авсан мэдээлэл, мэдлэг юм. Иймд мэдлэгийн хүрээгээ үргэлж өргөсгөж бай. Ингэхэд тань туслах зүйлс бол өдөр тутмын сонин, сонирхолтой мэдээ мэдээлэл, тэгээд түүх. Өнөөдөр дэлхийн түүх гэдэг хүмүүсийн мэдлэгийн бас нэгэн шалгуур болох болжээ. Иймд дэлхийн түүхийн талаарх мэдлэгээ давхар дээшлүүлэхийг хичээгээрэй. Түүхийн мэдлэг гэдэг хэзээд ухаалаг харагдах хамгийн сайн арга.Мөн сүүлийн үеийн дэлхий дахины мэдээллээс мэдээж тасарч болохгүй.

2.Хамгийн сайн харилцан яригч бай.Мэдээж өөрийгөө бусдад ойлгуулах, мөн өөрийгөө илэрхийлэх хамгийн энгийн зүйл бол ямар ч сэдвээр сайн харилцан яриа өрнүүлэх. Түүнчлэн идэвхтэй харилцан яриагч байх. Гэхдээ харилцан ярианы тухайд “Тэнэг асуулт гэж байдаггүй, гэвч үгэнд дурлах нь хамгийн том тэнэглэл” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй.

3. Нийтлэг, алдарт кино болон сонгодог зохиолуудыг судал“Мэдлэг хэзээ ч илүүдэхгүй” гэж ямар үнэн үг вэ. Олны таашаал хүртсэн зохиол бүтээлийг мэддэг байх нь шинэ үеийн чадварлаг залуу боловсон хүчний хувьд хамгийн чухал. Иймд дэлхийд алдартай сонгодог зохиолуудыг заавал нэг унш. Эсвэл энэ сэдвээр бүтээгдсэн кино үз. Энэ нь цаг хэмнэхээс гадна хангалттай мэдээлэл танд өгч чадна.

4. Хувцаслалт таныг илтгэх хамгийн чухал зүйл.“Хувцасаар нь утгаж, ухаанаар нь үднэ” гэсэн үг бий. Үнэхээр хувцаслалт хөндлөнгийн хүмүүст бидний талаарх нилээд өргөн мэдээлэл өгдөг. Иймд өөрийн хувцаслалтаараа өөрийгөө илэрхийл. Ингэхдээ аль болох ухаалаг тэгээд энгийн хувцаслахыг зөвлөж байна. Хэт дэгжин байх нь зарим хүмүүс таниас зай барих бас нэг шалтгаан болж, дэндүү итгэлгүй харагдуулна гэдгийг сана.


5. Захидал болон мэйл бичих урлаг.Энэ бол хамгийн онцлон ярих зүйл. Сүүлийн үед албан шугамаар мэйл бичих гэдэг үнэхээр том соёл болжээ. Иймд энэ талаар таны мэдлэг дээр жаахан санаа нэмж хэлье.Юуны өмнө мэйлээ маш эмх цэгцтэй, хүн харахад ойлгомжтой тэгээд найрсаг байдалтай эхлээрэй. Мөн мэйл, болон захидлынхаа төгсгөлд заавал “таныг хүндэтгэсэн ……/нэр/” гэж төгсгөхөө мартуузай.

Мэдээлэлийг: http://www.bugdeeree.mn/-s


Цааш нь унших...

Wednesday, October 17, 2007

YM зэрэг ачааллах

1.start--> Run
2.Run--> regedit
3.Registry Editor - HKEY_CURRENT_USER
4.HKEY_CURRENT_USER - Software - yahoo - pager - Test
5. Registry Editor дотроо Mouse 2-оо даран New - DWORD Value-г соргоно.
6. New Value #1 гэсэн нэрийг plural болго.
7. plurel дээр Double Click хийнэ. Value data:1 Base:Decimal болгоно.
8. Одоо та Yahoo! Messenger-г зэрэг ашиглах боломжтой боллоо

Цааш нь унших...

Tuesday, October 16, 2007

Google онлайн орчуулагч

Google онлайн орчуулагч нь Англи, Орос, Герман, Солонгос, Хятад, Арав гээд арав гаруй хэлнээс өгсөн өгүүлбэр болон вэбсайтыг орчуулах зориулалттай юм. Маш хэрэгтэй вэб хуудас таны мэдэхгүй хэл дээр байвал энэхүү Google орчуулагчыг ашиглан орчуулах боломжтой. Харамсалтай нь Монгол хэл хараахан хийгдээгүй байна. Google Translator


Цааш нь унших...

Хамгийн нимгэн ноутбук

Intel компани нь Бээжин хотноо явагдаж байгаа IDF Spring 2007 хэлэлцvvлгийн vеэр 17.8 мм зузаантай концепт ноутбукийг санал болгожээ.


Жин нь нэг кг хvрэхтэй vгvйтэй. Америкийн дизайны Ziba Design товчоотой хамтран бvтээсэн болохоор хэрэглээ гэхээсээ илvvтэйгээр гоёл, чимэг гэмээр болохоор гол тєлєв эмэгтэй хэрэглэгчдэд зориулагджээ.



Гадар нь хэд хэдэн хурц єнгєєр гарах болохоор эвхэгдсэн vедээ электрон тєхєєрємж гэхээсээ илvvтэйгээр хавтас, эсвэл эмэгтэй хvний цvнхийг санагдуулж байна. Дээр нь гадна талдаа E-Ink-н цахим бэх технологиор хийгдсэн єнгєт дэлгэцтэй бєгєєд vvний тусламжтайгаар компьютерийн хэд хэдэн функцэд нээлгvйгээр орох боломжтой.



Metro нэртэй энэ ноутбук нь Wi-Fi, EV-DO, WiMax-аас гадна эзнийхээ хурууны хээг таних сканер, хард дискэн дээрх мэдээллийн алсаас устгах технологи, зайгаараа тасралтгvй 14 цаг ажилладаг, бєгєєд Intel Core 2 Duo процессортой байна.Metro-г энэ оноос эхлэн vйлдвэрлэж эхлэх бєгєєд vнийн хувьд харьцангуй хямд байх бололтой.




Цааш нь унших...

Monday, October 15, 2007

Энэ олон 4 тоотой лавлахууд болиосой доо

За сүүлийн үед баахан л 4 тоотой лавлах руу залгаж юм асуух хэрэг гараад байхын. Чихэнд бүүр хоногшсон лавлах нь яагаад ч юм 1939 гээд л санаанд ороод залгахын. Гэтэл эдний лавлах ч гэж дээ залгасан нэгэнд нь ёстой нэг санаанд орсон утасаа хэлж өгдөг амнууд сууж байдгын байна. Ёстой нэг сайхан том амнууд шүү. Албан газрын утас асуухаар айлын утас л хэлж өгнө. За тэгээд хаяг асуухаар нэг захад байгаа юмыг нөгөө захад нь сайхан нүүлгээд л авааччихна шүү дээ. Одоо цагт чин замаар явах гэж ямар ачаалалтай бөглөрдөг, дээрээс нь бензиний үнэ нэмэгдчихсэн байхад арай ч дээ гэмээр худлаа хэлж хүнд нэмэр болохоосоо нэрмээс болох нь их юм даа.



Олон жилийн настай 109 маань л харин найдвартай яг хэлэх юм даа.
Цааш нь унших...

Sunday, October 7, 2007

Дэлхийд зартай 10 луйвар

Хүн амын нягтрал өдөр ирэх бур өсен нэмэгдэж байгаа цагт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой луйврын тоо ч гэсэн даган өсч байна. Үл хөдпөх хөрөнгө, түүхийн дурсгалт зүйлсийг наймаалах гэсэн өнгөрсөн зуунд гарсан хамгийн лут 10 луйврыг уншигч танд сонирхуулж байна. Юмыг яаж мэдэх вэ энд тэнд явж байтал чинь гэнэт хэн нэгэн нь Тянь Ань Миний талбай, эсвэл Луврын музейг худалдаж авах, турээслэх санал тавьбал авах гэж бүү яараарай.

1-р байр. Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд беөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсэний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг.

2-р байр. Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгүй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.

3-р байр. Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зүйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

4-р байр. Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.

5-р байр. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль өгчээ.

6-р байр. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.

7-р байр. Санкт петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хөшгөөр солих эрхийг өндөр үнээр худалдаад бултжээ.

8-р байр. Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн байдаг.

9-р байр. Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлүүлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.

10 -р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний үхэр наймаалсныхаа дараа сайн танихгүй нэгэн эрд америкийн ерөнхийлөгчдийн харшийг түрээслэснийхээ төлөөх эхний жилийн түрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.
Цааш нь унших...

Monday, October 1, 2007

Гахай жилийн түүхэн явдлууд

Түүхэн сурвалжаас үзвэл гахай жилд олон арван эрдэмтэн мэргэд, ихэс дээдэс, хаад ноёд, язгууртан төрсөн байх юм.
Үүний сацуугаар ихэст ширүүн халгаатай жил болдог юм шиг. 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзлэн, Бурхан хаанд "Шударга" нэрийг өгч хороогоод, удалгүй наймдугаар сарын 25-нд тэнгэрт хальжээ. 1251 оны цагаагчин гахай жил Чингис хааны отгон хэвгүүн Тулуйн хүү Мөнхийг их хааны суудалд өргөмжилжээ. 1311 оны цагаагчин гахай жил Иран улсын түүхч Рашид-ад-дин "Судрын чуулган" хэмээх олонд алдаршсан түүхээ зохиосон байдаг. 1323 оны харагчин гахай жил Гэгээн хааны зарлигаар "Данжуур"-ыг алтан үсгээр бичүүлсэн аж. 1359 оны шарагчин гахай жил Энхзоригт хаан төржээ. Цагаантөмөр Бяньлян хотыг эзлэн Мин улсын цэргийг ухраасан байдаг. 1395 оны хөхөгчин гахай жил Дэлбэг хаан төржээ. Доголонтөмөр Ижил мөрөн Крымд довтлон Тогтамышийг бут цохив. 1587 оны улаагчин гахай жил Абтай сайн хаан Далай ламтай уулзаж шашинд орсон гэдэг. 1599 оны шарагчин гахай жил Тод үсгийг зохиосон Ойрадын Зая бандида Намхайжамц төржээ. 1647 оны улаагчин гахай жил өндөр гэгээн VIII богд Жавзандамба Баруун хүрээг байгуулж эхэлсэн байна. 1659 оны шарагчин гахай жил "Алтан гэрэл" номыг хэвлэжээ.

1671 оны Цагаагчин гахай жил Галдан бошигт Ойрадын хаан ширээнд суусан байна. 1683 оны харагчин гахай жил VI далай лам Цаньяанжамц мэндэлжээ. Гахай жилд өндөр гэгээн олон алдарт бурхан урласан түүхтэй. 1695 оны хөхөгчин гахай жил Галдан бошигт Ховд, Улаангомыг орхиж, Туул, Хэрлэний сав газарт нутаглах болжээ. 1731 оны харагчин гахай жил Ойрадын цэрэг Манж нартай "Сүх алдах" хэмээх газар байлдав. 1755 оны хөхөгчин гахай жил Амарсанаа Ойрадын хаанаар тодорчээ. 1803 харагчин гахай жил ү ноён хутагт Данзанравжаа мэндлэв. 1815 оны хөхөгчин гахай жил ү богд Лувсанцүлтэмжигмэд төржээ. 1863 оны харагчин гахай жил To ван хэмээн ард олноо хүндлэгдсэн Э.Тогтох тайж төрсөн аж. 1911 оны цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сард Монгол Улс Манжаас тусгаарлаж VIII богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилөв.

Ийнхүү Монгол Улсын "Олноо өргөгдсөний он тоолол"-ын анхдугаар жил эхэлсэн юм. Мөн онд Монголын нэрт түүхч археологич Х.Пэрлээ төрсөн байна. 1923 оны харагчин гахай жилийн нэгдүгээр сарын 5-нд нутгийн захиргаа байгуулах дүрмийг баталжээ. Хоёрдугаар сарын 20- нд ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барлаа. Мөн энэ жил ерөөлч Гэлэгбалсан нас нөгчжээ. Мөн анхны дунд сургууль нээгдэж, "Буриад Монголын үнэн" сонинг гаргажээ. Халхын есөн тамгатай хутагтын нэг Жалханз хутагт Дамдинбазар энэ онд нас барсан. 1995 оны гахай жил 50 жил хэлмэгдсэн үндэснийхээ босоо бичгийг сэргээн хэрэглэхээр Улсын Их Хурлаас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг баталсан билээ.

Цааш нь унших...

Уурласан үедээ и-мэйл битгий бичээрэй

Электрон шуудан бичихдээ анхаарах энгийн хэдэн зөвлөмжийг дагаж зөв боловсон захидал бичиж сурвал харилцах бүх хүмүүст чинь таатай сэтгэгдэл төрж таныг хүндэлж үнэлдэг болно. Илгээхээсээ өмнө захидлынхаа агуулгыг нягтлах -Журамтай бич. Буруу ойлголт өгөх вий.
-Хэт хошин ба егөөдөл хэрэглэхгүй байх. Түүний оронд :) эсвэл,
:( зэрэг тэмдгийг хэрэглэх. Гэхдээ хүнд ойлгогдож байх учиртай.
-"Subject" мөрөнд зөв зохистой гарчиг өгөх.
-Туршлагагүй захидал бичигчдэд хүлээцгэй ханд. Тэднийг уучил. Учир нь та анх тэдэн шиг л байсан шүү дээ.
-"Mailing List"-ээр явуулсан захидалд хариу ирвэл анхааралтай ханд.
-Файл хавсаргахдаа төрлийг нь анхаар. Цаад хүн чинь файлийг уншиж чадахгүй байж магадгүй. Олонх хэрэглэгч "Microsoft Office" программыг ашигладаг.
-Та ууртай байхдаа захидал битгий бич. Дараа нь хармсаад ч нэмэргүй.
-Таны майл сервер чинь удаан бол түүн дээр майл хаяг битгий хадгал. Ялангуяа, том файлын хавсралттай бол.
-Дан том үсгээр битгий бич. Ингэх нь удаан хашгирч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. -Олон нийтийг ухуулахгүй байх. Ялангуяа "Mailing List"-ээр.
Цааш нь унших...