Thursday, August 23, 2007

Бороо ороод сайхан байна шүү

За өнөөдөр ч гадаа бороо ороод сайхан байна шүү. Уг нь энэ бороо 7 сард орсон бол сайхан байх байлаа, гэхдээ яах вэ зүгээрээ орж л байг. Цонхны цаанаас хот нэг иймэрхүү л харагдаж байна даа. Чийг үнэртээд сайхан байна шүү :-)

Цааш нь унших...

Wednesday, August 22, 2007

Таны төрсөн өдрөөр хэн төрөв?

Таны төрсөн өдрөөр тантай хамт хэн гэдэг тvvхэн хvн төрсөн болохыг мэдмээр байгаа бол энд дараад үзэж болно шүү хүмүүсээ :-)

Цааш нь унших...

Thursday, August 16, 2007

Мэдээлэлд донтох ХХ| зууны өвчин

Зөөврийн төрөл бүрийн төхөөрөмжүүд нь хэрэглэлтдийн байнгын харилцаа холбоотой байдлыг хангаж улмаар хувь хүний ажил болон хувийн амьдралыг заагладаг шугам улам бүр арилсаар байна
Мэргэжилтнүүд энэ талаар санал хуваагдаж байна। Зарим нь мэдээллийн байнгын урсгал нь шийдвэр гаргах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж байгаа бол хүний тархи, мэдрэлийн системд эергээр нөлөөлдөг хэмээн баталж байна। Нөгөөтэйгүүр халаасны болон зөөврийн компьютер, тоглуулагч, гар утас зэргийг ашиглан байнгын харилцаа холбоонд оршдог хүмүүс мэдээлэлд донтох өвчинөөр өвчлөр магадлал өндөр аж। Өндөр технологи эрчимтэй хөгжиж, бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болохын хэрээр мэдээллийн эрчимтэй бөгөөд тасралтгүй урсгалд бид өөрийн эрхгүй татагдан орсоор байгаа өнөө үед гэдэс ходоод, толгойны өвчний нэгэн адилаар мэдээлэлд донтох өвчинд ч мэдэлгүйгээр нэрвэгдэх бололтой।
Цааш нь унших...

Tuesday, August 7, 2007

Интернетээр мөнгө олох


Одоо үед ч ажилаа хийж суунгаа хажуугаар нь өөрийн хувийн сайт, блог дээрээ Интернетээр реклам заж сурталчилгаа тавиад мөнгө олцгоодог болжээ। Би ч бас юугаараа дутах вэ гээд л бас Google-д бүртгүүлчихлээ, хариу ирэх юмуу бүү мэд л дээ, гэхдээ бараг ирэх байхоо, өчигдөр л бүртгүүлсийн. За тэгээд мөнгө авдаг болчихвол гээд бусад хүмүүс бас эртхэн бүртгүүлчих юм бол бас л эртхэн мөнгөө аваг гэж бодоод хаана яаж бүртгүүлэхийн тайлбарлаад бичье гэж бодлоо. Гэтэл энд сайхан тайлбарлачихсан байхийн. Энд дараад уншаарай :-)

Цааш нь унших...

Monday, August 6, 2007

Компьютерийн дагалдах хэрэгсэлvvд

Компьютерийн дагалдах хэрэгсэлvvдийг ашиглан хийсэн аксиосоруудыг толилуулж байна। Та бас туршаад vзээрэй :-)

Цааш нь унших...

Сонирхолтой фото 13

Фото зураг эвлvvлэгчдийн гайхалтай эвлvvлгvvдийг оруулж байна। Сонин содон
зургуудыг багтаасан Сонирхолтой фото 13 цувралыг орууллаа। Танд терсен сэтгэгдлээ сэтгэгдэлд оруулна уу




Цааш нь унших...

Wednesday, August 1, 2007

Зөөлөн арьстай робот

Японы Физик, химийн судалгааны хүрээлэнгийн (BMC RIKEN, www.bmc.riken.jp/index_en.html) мэргэжилтнүүд RI-MAN хэмээх нийгмийн халамжийн зориулалтаар ашиглагдах зөөлөн арьстай роботыг зохион бүтээжээ. Робот нь 158 сантиметр өндөртэй, 100 килограмм жинтэй, доороо дугуйтай, хүн төрхт хэлбэртэй. Түүний нүүр, цээжин хэсэг зэрэг дийлэнх хэсгийг 5 мм-ийн зузаантай силикон уян материалаар бүрсэн бөгөөд роботын “арьсны” уян хатан байдлыг түүн дор далдлагдсан даралт мэдрэгч 320 төхөөрөмж зохицуулж байдаг. RI-MAN робот нь өндөр настан болон өвчтөнүүдийг асрах зориулалттай бөгөөд ойрын 5 жилд хэрэглээнд оруулахаар төлөвлөж байгаа аж.
Цааш нь унших...