Thursday, October 15, 2009

Naran - Welcome to my heart

Дуучин Нарангийн шинэ клип гарсан байна.










Цааш нь унших...

Wednesday, October 14, 2009

Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?

Эмэгтэй хүний биеийг ерөнхий 5 төрөлд хуваадаг. Алиман, лийрэн, гүзээлзгэнэ, элсэн цаг, тэгш өнцөгт гэсэн төрөлд хуваадаг байна. Таны бие аль төрөлд хамаарахыг та өрөө мэдэж байгаа байх. Хэрвээ сайн мэдэхгүй бол товч тайлбаруудыг нь уншаад үзээрэй.

Алиман хэлбэр
Ерөнхийдөө таны биеийн хэлбэр сайн боловч цээжний дунд хэсгээрээ таргалдаг. Өөрөөр хэлбэл бэлхүүс байхгүй гэсэн үг. Гэхдээ танд гайхалтай хөх, бас хөл байх нь элбэг тул тэдгээр давуу талдээрээ анхаарч, бэлхүүс хэсгээ тодотгохгүй байх хувцас сонгох нь зөв.
Тохиромжтой: Та урт, шулуун цамц өмсвөл жинхэнэ хүмүүсийн нүдийг хужирлаж чадна. Мөн цээжээ гаргасан байвал сайн.
Сэрэмжлэх: Богино цамц, хүрэм, давхарласан юбка

Ямар даашинз өмсөх вэ?
Шулуун даашинз. Учир нь таны гэдэсний хэсэг далдлагдсанаар таныг өөгүй харагдуулна. Мөн хуниастай урт даашинзууд, цээжээ ил гарсан даашинз өмсвөл тохиромжтой бол бүстэй, бэлхүүс барьсан дашинзаас татгалзах хэрэгтэй.

Ямар өмд өмсөх вэ?
Алиман хэлбэрийн биетэй хүмүүс ихэнхдээ сайхан, гоолиг хөлтэй байдаг. Гэсэн ч нарийн өмд өмсөж болохгүй. Ингэснээр таны бэлхүүс хэсэг тодорч харагдах болно. Харин үүний оронд хэлхгэр, суудал намтай өмд, хуниастай жинс өмсвөл тохиромжтой. Харин нарийн, бие барьсан жинс, суудал өндөртэй өмднөөс зайлсхийгээрэй.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Танд гэж зөвлөхөд та өргөгчтэй хөхний даруулгаас гадна биеийн хэлбэрийг тань гоолиг харагдуулах бие галбиржуулагчийг сонгох нь зүйтэй. Ингэснээр та илүү гоолиг бэлхүүстэй харагдах болно.

Лийрэн хэлбэр

Ихэнхдээ гуя ташаа хэсгээрээ том хүүхнүүд лийрэн хэлбэртэйд ордог.

Тохиромжтой: Та аль болох гэгээтэй өнгөтэй цамцыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна цамц тань том зах, эсвэл том энгэртэй, эсвэл том ханцуйтай байвал таныг сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх : Шулуун буюу харандаан юбканаас татгалз. Мөн юбка тань бариу бол таны бүдүүн хэсгийг илүү том харагдуулах болно гэдгийг санаарай.

Ямар даашинз өмсөх вэ?
А хэлбэртэй даашинзууд мэдээж таны гуя ташаа хэсгийг халхалж чадна. Мөн цээжин хэсгээрээ нилээд их чимэглэлтэй даашинз хүмүүсийн анхаарлыг таны ташаа хэсэгт бус харин цээжин хэсэгдээр тань хандуулах учир өмсөхөд тохиромжтой. Харин нарийн дааншинзыг хэзээ ч сонгож болохгүй. Энэ нь таны биеийн галбирыг тод харагдуулах болно. Түүнчлэн хуниастай даашинзнууд мөн тохиромжгүй.

Ямар өмд өмсөх вэ?
Өмдний хувьд та энгийн загвартай, хар барааныг сонгоорой. Нарийн жинс болон олон карматай өмднүүд таныг илүү өргөн харагдуулах тул өмсөхгүй байсан нь дээр. Үүнээс гадна том товчгүй байвал сайн шүү.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Мэдээж та цээжин хэсгээ тодотгож, гуя ташаагаа багасгаж харагдуулах дотуур хувцасыг сонгох хэрэгтэй. Үүний тулд хэрвээ та жижиг хөхтэй бол өргөгчтэй хөхний даруулга танд тус болно. Хэрвээ хүсвэл та гуя хэсгийг галбиржуулж харагдуулдаг галбиржуулагчийг өмсөж болно шүү дээ. Харин таараагүй хөхний даруулга, унжсан дотуур хувцаснаас эрс татгалзах хэрэгтэй. Хөхийг тань том болгож харагдуулах хөхний даруулга зүүхээс бус жижигрүүлж харагдуулдгыг зүүж болохгүй шүү.

Гүзээлзгэнэ хэлбэр

Гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн мөртэй, том хөхтэй байдгаас биеийн доод хэсэг нь жижиг болж харагддаг. Өргөн мөр нь заримдаа эрэгтэй хүн шиг харагдуулах тохиодол байдаг ч хувцасаар үүнийг төвөггүйхэн засаж болдог байна.

Тохиромжтой: Хэрвээ та гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй бол доошоо өргөн хэлбэрийн юбка, тарпиз хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх: Мөрөвч, нарийн өмд бол яагаад ч өмсөж болохгүй зүйлс. Түүнчлэн хагас ханцуйтай цамцнаас татгалзаарай.

Ямар даашинз өмсөх вэ?
Цээжин хэсэг нь энгийн, хормой нь хуниастай даашинзууд үнэхээр гайхалтай харагдуулна. Мөн нарийн дааншинз нь таны энгэр хэсгийг нарийхан болгож харагдуулах юм. Харин мөргүй даашинзнаас хэзээд татгалз. Эс тэгвээс таныг жинхэнэ том болж харагдах болно шүү. Хэт нарийн даашинзнаас бас татгалзаарай.

Ямар өмд өмсөх вэ?
Өргөн, хуниастай өмднүүд танд сайхан зохицно. Мөн гуя ташаа хэсгээрээ олон карматай өмд таны биеийн доод хэсгийг өргөн болгож харагдуулах тул бас татгалзаж болохгүй өмд юм. Сонгосон өмдөө тод, гэгээтэй өнгөтэй байлгахыг хичээгээрэй.
Харин конус хэлбэртэй, суудал өндөртэй өмднөөс татгалз. Мөн шорт өмсөх нь таны хөлийг богино харагдуулах болно шүү.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Хөхний даруулга тань таны хөхний дундах зайг багасгах зориулалттай буюу 2 талаас нь шахсан байвал сайн. Энэ нь таны цээжин хэсгийг жижиг болгож харагдуулах зориулалттай юм.

Элсэн цаг хэлбэр

Элсэн цаг хэлбэрийн биетэй бүсгүйчүүл хамгийн сайхан биетэйд тооцогддог. Тэд ихэнхдээ нарийхан бэлхүүстэй байдаг. Тэгэхээр аль болох биеийн галбираа харуулсан хувцас өмсөх нь зөв. Гэхдээ хэтрүүлвэл хэт дур булаам харагдах буюу бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай шүү.

Тохиромжтой: Ер нь бол бэлхүүсээ харуулсан байвал сайхан харагдана. Тиймээс бүстэй цамц, даашинз тохиромжтой. Эсвэл тарпиз хэлбэрийн өмд сайхан зохино.

Ямар даашинз өмсөх вэ?
Даашинз тань хойноо зангилаатай бол жинхэнэ супер харагдана. Мөн мөргүй даашинз, V хэлбэрийн захтай даашинз аль аль нь зохино. Харин шулуун, бие бариагүй даашинз өмсөөд хэрэггүй. Хэрвээ энгэр хэсэг нь хэлхгэр бол доод хэсгээрээ бариу даашинзыг өмсөж болохгүй шүү.

Ямар өмд өмсөх вэ?
Мэдээж таны биеийн харьцаа тань зөв учир танд бүх төрлийн өмд зохицно. Гэхдээ өргөн, тарпиз хэлбэртэй өмд нь таны бэлхүүсийг илүү гоолиг болгож харагдуулах давуу талтай.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Таны хувьд мөн л бүх төрлийн дотуур хувцасууд зохих боловч биеийн ерөнхий хэмжээгээ тэнцвэржүүлэх үүднээс биеийн дээд, доод хэсгээ нарийхан болгох дотуур хувцасыг сонгох хэрэгтэй.
Түүнээс гадна хуучны энгийн дотуур хувцасыг сонгоод хэрэггүй. Сүүлийн үеийн дотуур хувцасууд дотуур хувцаснаас гадна хүний биеийг галбиржуулах зориулалттай болсон шүү дээ.

Тэгш өнцөгт хэлбэр

Олон бүсгүйчүүд ийм төрлийн биеийн хэлбэрийг хүсдэг. Хэдий тэгш өнцөгт хэлбэртэй ч эрэгтэй хүний бие шиг харагддаггүй. Мөн таны биеэс хасах зүйл ч байхгүй. Харин зарим зүйлсийг нэмж болох юм. Үүнийг зөв хувцаслалтаар хийж болно.

Тохиромжтой: Та пальто, цув өмсвөл бүстэйг сонгох хэрэгтэй юм. Энэ нь таныг илүү гоолиг, бэлхүүстэй харагдуулах болно.

Сэрэмжлэх: Суудал намтай өмд таны биеийг маш урт харагдуулах ба бэлхүүсийг тань гоолиг харагдуулахгүй.

Ямар даашинз өмсөх вэ?
Ерөнхийдөө ийм биетэй хүмүүсийн бие шулуун байдаг учир даашинз сонгохдоо дээд доод хэсгээ тодотгосон даашинзыг өмсөх хэрэгтэй буюу өөрөөр хэлбэл бэлхүүсээрээ нарийн байх ёстой юм.
Юбканы хувьд аль ч хэлбэрийн юбка танд сайхан зохино.

Ямар өмд өмсөх вэ?
Бүх төрлийн өмднүүд танд сайхан харагдана. Тиймээс та хүссэн өмдөө өмсөж болно. Тэр дундаа гуя, бөгс хэсгээрээ гоёл чимэглэлтэй бол илүү сайхан харагдана. Мөн нарийн өмд бол жинхэнэ танд зориулагдсан гэж болно.
Харин их хуниастай өмднөөс татгалзаарай.

Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Сайн чанарын дотуур хувцас таны биеийг илүү тодотгож өгнө. Гэхдээ танд мөн корсетыг санал болгомоор байна. Энэ нь эмэгтэй хүний бэлхүүсийг илүү тод харагдуулж чаддаг.

Цааш нь унших...