Монголын залуусыг байлдан дагуулсан хайрын түүх үргэлжилж байна. "Би чамд хайртай" киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай бид тун удахгүй дэлгэцнээс үзэхээр боллоо. Уянгын драм хэлбэрээр бүтээсэн "Би чамд хайртай2" кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх аж.
Жүжигчин Пүрэвмаа, Бадрах нар (Үрлээ, Баяраагийн дүрд) 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив. Уран бүтээлийн "Монгол кино" нэгтгэлийн 1985 оны бүтээл И.Нямгаваагийн найруулсан "Би чамд хайртай" уран сайхны киноны үргэлжлэл "Би чамд хайртай 2" киног бүтээхэд Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэл, Б.Баатар захиралтай "Hero Entertainment" студи, Д.Болд захиралтай "B Production" нар хамтран ажиллажээ. Энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна. Кинонд МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, "В Production"-ий захирал, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна. "Би чамд хайртай 2" киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй байсан аж. Дуучин Д.Болд зодоонтой хэсгийн зураг авалтын үеэр Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ. Мөн тус киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд мөн л зураг авалтын үеэр нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй сандралд оруулсан байна.
Цааш нь унших...