Wednesday, August 1, 2007

Зөөлөн арьстай робот

Японы Физик, химийн судалгааны хүрээлэнгийн (BMC RIKEN, www.bmc.riken.jp/index_en.html) мэргэжилтнүүд RI-MAN хэмээх нийгмийн халамжийн зориулалтаар ашиглагдах зөөлөн арьстай роботыг зохион бүтээжээ. Робот нь 158 сантиметр өндөртэй, 100 килограмм жинтэй, доороо дугуйтай, хүн төрхт хэлбэртэй. Түүний нүүр, цээжин хэсэг зэрэг дийлэнх хэсгийг 5 мм-ийн зузаантай силикон уян материалаар бүрсэн бөгөөд роботын “арьсны” уян хатан байдлыг түүн дор далдлагдсан даралт мэдрэгч 320 төхөөрөмж зохицуулж байдаг. RI-MAN робот нь өндөр настан болон өвчтөнүүдийг асрах зориулалттай бөгөөд ойрын 5 жилд хэрэглээнд оруулахаар төлөвлөж байгаа аж.

No comments: