Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй
*******************************************************
Хавар, намар хоёрт хавчигдаад зун vгvй боллоо
Хадаг, мєнгє хоёрт хавчигдаад хууль vгvй боллоо
XVIII зууны Манжийн vед зохиогдсон энэхvv алдартай vг
XXI зууны Монгол оронд улам л биеллээ олоод байх шиг
Архи, тамхи хоёрт хавчигдаад нас vгvй боллоо
Авлига, луйвар хоёрт хавчигдаад мєс vгvй боллоо
Даяаршил, хужаа хоёрт хавчигдаад цус vгvй боллоо
Нэг л тэнгэрийн доор тооломгүй бужигнах Нэг л газрын дээр толгой эргэм
сүлжилдэх Зөрөө, зөрүү нь нано технологиор хэмжигдэх Зөвхөн чамтай, зөвхөн
би магадл...
1 year ago
1 comment:
Үнэн аймшигтай үг вэ. Ялангуяа сүүлийн мөр нь.
Post a Comment