Монголын залуусыг байлдан дагуулсан хайрын түүх үргэлжилж байна. "Би чамд хайртай" киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай бид тун удахгүй дэлгэцнээс үзэхээр боллоо. Уянгын драм хэлбэрээр бүтээсэн "Би чамд хайртай2" кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх аж.
Жүжигчин Пүрэвмаа, Бадрах нар (Үрлээ, Баяраагийн дүрд) 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив.
Уран бүтээлийн "Монгол кино" нэгтгэлийн 1985 оны бүтээл И.Нямгаваагийн найруулсан "Би чамд хайртай" уран сайхны киноны үргэлжлэл "Би чамд хайртай 2" киног бүтээхэд Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэл, Б.Баатар захиралтай "Hero Entertainment" студи, Д.Болд захиралтай "B Production" нар хамтран ажиллажээ. Энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна. Кинонд МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, "В Production"-ий захирал, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна.
"Би чамд хайртай 2" киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй байсан аж. Дуучин Д.Болд зодоонтой хэсгийн зураг авалтын үеэр Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ. Мөн тус киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд мөн л зураг авалтын үеэр нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй сандралд оруулсан байна.
12 comments:
Ёстой ГО ГО кино болсон байналээ :)) тэр Казактай хэсэг их хөгжилтэй :D
Тийм үү би өөрөө ч үзэж амжаагүй л яваа л даа, гоё кино болсон л гэж сонссон. Ойрын хугацаанд ямарч байсан үзнээ :-)
Найз хүүхнээ ирэхээр нь хамт үзье гэж бодоол гүрийгээд байгаан хэ хэ. Удахгүй үзнэ дээ.
Улам л сонирхол татсаар...
Зараа: Бид 2 ч удахгүй үзнэ гэж байгаад магадгүй нэг өдөр үзэх юм байна даа хэхэ
Зоригт: Юу улам сонирхлыг чинь татаад бна, би юу кино юу хэхэ заза жоке
Zarim humuus aytaihan bolson zarim ni miya bolson bna geed bhiin uzeh uu bolih uu
Hello to You and to all Mongolia!
Best wishes from an Estonian living in Italy.
(http://www.pillandia.blogspot.com)
Tumennast: zugeeree yadgiin uzsen ni l deer sdhe, goy bsan yahav, muuhai ch bsan hamaagyi shde, gehdee bi lav humuusiin uramiig hugalchih tiim ontsgyi gej bodohgyi bgaa shuu
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.
надад их таалагдсан шүү. ер нь бол их хөгжилтэй санагдсан.
ikh taalagdla.er ni huuchinii suurin deer tulguurlasan bolohor chanartai yum ch ondoo yum bn shuu.Huuchin jujigchid argagui l shine humuusiig avaad yavj bain.Iim gegeeleg mongol kino suuliin ued l lav harsangui shuu.Mun uu huhduuu
Post a Comment