Saturday, November 14, 2009

Sweetymotion хамтлаг



SweetYmotion нь Болороо, Сарнай, Сүндэрээ гурваас бүрэлдсэн Монголын охидын поп/R&B хамтлаг бөгөөд хуучин гишүүн Солонгоогийн хамт Emotion нэрээрээ ард түмэндээ танил болсон юм. SweetYmotion-ий охидын үерхэл, нөхөрлөл Хөгжим Бүжгийн Коллежид анх элсэн орсон үеэс буюу 7 настайгаас нь эхэлсэн байна. Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан ба бага наснаасаа сонсож өссөн Америкийн алдарт рок, поп одуудын адил алдартай дуучид болохыг үргэлж мөрөөддөг байжээ. Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучидын шинэ дуу хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. “Энэ бол бидний нөхөрлөлийн “алтан үе” бөгөөд хамтлагийн маань эх үүсвэр байсан” гэж тэд дурсан ярьдаг.
























1997 оны 4 сард Монголын Залуучуудын Соёлын Төв болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд охид оролцож тэргүүн шагнал Гран При хүртжээ. Гэр бүл, анги хамт олон, түүгээр барахгүй энгийн ард олон хүртэл тэднийг урамшуулан баяр хүргэж, урам өгч байсан нь охидын од болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх их аянд гарах жигүүрийг хайрласан байна. Энэ тэмцээнд оролцож байх үедээ “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, одоогийн Sweetymotion-ий хамтлагийн ахлагч, хөгжмийн удирдагч Чинбаагийн нүдэнд өртөж, хамтран ажиллаж эхэлсэнээр тэдний уран бүтээлийн жинхэнэ аян эхэлжээ. Чинбаа охидын авъяас чадвар, ирээдүйд анх уулзсан үеэсээ итгэж байсан ба охидын хувьд Чинбаа хөгжилтэй, найрсаг, үнэнч найз мөн хатуухан багш юм.

Болороо, Сарнай, Сүндэрээ нар уран бүтээлийн эхний хоёр жилийн турш Чинбаатай өдөр бүр олон цагаар бэлтгэл, сургууль хийдэг байжээ. Энэ нь тэдний хувьд маш их тэвчээр хатуужил сорьсон үе байсан боловч нөр их хөдөлмөр нь дэлхийд үнэлэгдэхүйц чадвартай уран бүтээлчид болоход нь нөлөөлсөн юм. Тун удалгүй 2000 онд Sweetymotion, хамгийн анхны цомог болох “Анхны бороо шөнө ордог” синглээ сонсогчдынхоо гарт хүргэж, тухайн жилдээ Монголын Рок, Поп Хөгжмийн Дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмаас “Шилдэг Сингл”-ийг хүртжээ. 2001 онд “Яагаад?” цомгоо гаргасаны 5 дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлсэн байна. Мөн тэр ондоо “Яагаад?” цомгоо “Why?” нэртэйгээр англи хэл дээр гаргасан нь Монголын рок, попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрхи цомог болсон юм. Энэхүү цомгоо сурталчилахаар Европ, Хойд Америк болон Азийн орнуудаар удаа дарааллан аялан тогложээ. Аялан тоглолтуудын явцад орон нутгийн радионууд, өдөр тутмын хэвлэлүүд болон хөгжмийн сэтгүүлүүдэд удаа дараа уригдан ярилцлага өгч байсан байна.

2001 онд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод зохиогдсон “Цагаан сар” наадамд оролцон тэргүүн шагнал болох Гран Приг хүртжээ. 2002 онд Солонгос Улсын Сөүл хотноо болсон UBS TV-ийн шинэ салбарын нээлтийн ажиллагаад зориулсан бие даасан тоглолт, мөн тухайн жилдээ Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан АЖ, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит хүндэтгэлийн тоглолтод тус тус оролцон тоглосон. 2003 онд БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Азийн Олон Улсын Наадамд оролцон “Хамгийн ирээдүйтэй хамтлаг” шагналыг хүртжээ.

2003 онд Sweetymotion өөрсдийн мөрөөөлдөө хөтлөгдсөөр олон улсын хөгжмийн тавцанд хүчээ сорихоор АНУ-г зорьжээ. Тэр үеэс эхлэн олон төрлийн тоглолт, арга хэмжээ, бүхий л тавцанд уран бүтээлээ толилуулахын хажуугаар эх орныхоо орчин үеийн болон ардын хөгжмийг үргэлж сурталчилж байгаа нь хоёр орны урлагийн харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Sweetymotion-ий охидууд, “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үеүд ээлжилж байлаа. Тэр үеүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна.” гэж нэгэнтээ хэлжээ.

6 comments:

gegeen said...

tednii site-g ni nemeed oruulchaach

A.Амарсайхан said...

Энэ хэдийг зүтгэсээр байгаад юманд хүрээсэй гэж их боддог. Зүтгэл нь талаар бүү өнгөрөөсэй

Jagaa said...

Gegeend: http://sweetymotion.com/ ene site ni shuu

Amarsaikhan: ene 3 ch dajgyi yavj bgaa yum shig bgaan, chinbaagiin hucheer. Harin chinbaa barag USA-d nileen od bolj bgaa sugartai bsan

LLL said...

Hello! Do you want to download movie, game or beautiful girls pls visit

http://www.sexylady-asian.net
http://moviedownloadsharing.blogspot.com
http://gamedownloadsharing.blogspot.com
http://over18movie.blogspot.com
http://freeiphone-app.blogspot.com

Thanks!!!

LLL said...

Hello! Do you want to download movie, game or beautiful girls pls visit

http://www.sexylady-asian.net
http://moviedownloadsharing.blogspot.com
http://gamedownloadsharing.blogspot.com
http://over18movie.blogspot.com
http://freeiphone-app.blogspot.com

Thanks!!!

Anonymous said...

Ene 3n pizda ichij uheesei lalruud..amerikd biye unelj bgaad irsen 3n pizda... ed nar odoo oorsdigoo yu gj boddog bol gomoo alnuud uhej dald orooch pizdakuda... ingj olon hunii haraal idej bhar uh!!! clipendee boo togluultsan ch bh shg yu vee? mongol yum bol mongolooroo bai atsuud mini. chaavaas amerikiin zolbin haruudtai untaj hoshgoruulaad clipendee togluultsan ch bh shg pizda yanhan gj