Monday, March 22, 2010

Лам нар мөнгө авчихаад номоо бүрэн уншдаг болов уу?

Өчигдөр Дашчойлон хийд рүү ном уншуулах гээд орлоо. 2 кассчин лам ном бичээд сууж байнаа, нэг нь арай илүү оочертой нэг нь урдаа 2хон хүнтэй байхаар нь арай цөөн хүнтэй рүү номоо бичүүлэх гээд очлоо. Ном бичиж байна уу гээд асуусан чинь -Байз би хүнтэй уулзаж байна гээд уурладаг байна шдээ.

За тэгэхээр нь мэдээж нөгөө лам руу оочерлолоо. Ёоо тэгсэн тэр лам царай муутай, хар царайтай дээрээ яасан ч муухай ааштай юмб дээ. Хүмүүс рүү хараад муухай нүүрээ үрчийлгээд л хүмүүсийн бүүр нэг төвөгшөөсөн байдалтай хараад дуртай дургүй хэлсэн номын бичиж өгөөд суухын.

Харсан чинь бүүр дургүй хүрээд, ном бичүүлэхээ больдог ч юмуу гэж бодлоо. Тэгээд байнга очоод байдаггүй юм даа, зорьж очсон юм чинь гээд л гүрийгээд зогслоо шдээ.
Надаас жаахан урд эмээгийн хэлсэн номнуудыг бичиж байсан номуудыг бичсэн болоод дараагийн хүний номыг бичлээ. Тэгсэн нөгөө эмээ дутуу бичсэн байна би чамд 2000₮ өгсөн, энд 1500₮-д ном бичсэн байна хэлсэн чинь нөгөө лам учиргүй уурладаг байна шдээ. Нэг мөсөн бичүүлэхэд яадаг юм бэ гээд уурлан байж дахиж бичиж өгөөд.
Миний оочер ирээд хэд хэдэн ном бичүүлээд тус тусад нь мөнгийн хэлж бичүүлсэн чинь сонссон сонсоогүй 2-ын дундуур - өө тэдэн төгрөг бичсэн шдээ гээд авдаг байна шдээ.

За тэгээд цаана нь ном уншдаг лам нар нь бас иймэрхүү янзтай хулхьдаад суудаг бол хэцүү л юм даа гэж бодогдлоо.
Монголчууд сэжигээр өвдөж, Сүжигээр эдгэрдэг болохоороо л ном уншуулсан юм чинь гээд сэтгэл нь жаахан амардаг байх даа хөөрхий.

12 comments:

SS said...

Tsagaan sariin zasal hiine gej unendee hulhiddag shuu lam nar.

Javkhlan said...

Бүтэн уншаад ч нээх хэрэг болох болов уу даа.

MW said...

Unshlaa geed ch yaalaa. Unshuullaa geed ch yaalaa. demii biz dee

Jagaa said...

Сэжигээр өвдөж сүжигээр эдгэрнэ гэж л энэ байх даа, заза буян болог хэхэ

REDCOURSE said...

ЧИ Ч БАС СЭЖИГЭЭРЭЭ ӨВДЧИХӨӨД СҮЖИГЭЭР ЭДГЭХ ГЭЖ ТИЙШЭЭГЭЭ ЯВЖИЙДАГ ГҮЙ МӨН СОНИН ХҮН ЭЭ? ???? ККК ТЭГХЭЭР ЧИ Ч БАС ТЭР ХӨӨӨРХИЙ МОНГОЛ БАЙХ НЬ ЭЭ??? БИТИЙ ИДЖИЙГАА ХООЛ РУУ БӨӨЛЖИЖ БАЙ

. said...

uursduus ni uchriig ni tailbarluulj, tednees sain asuuj baih heregtei shuu. neg l ih mundag "uilchilgeenii" ajiltnuud.

mira said...

redcourse ч ганган хэллээ дээ ?

etvgen said...

Лам ламаас л шалтгаална байхдөө сайн хүн байхад муу байж л байдаг хойно дутуу халтвардадаг нь ч байж л байгаа Харин уншуулсан хүн Сэтгэлийн амьтан болж байгаамдаа яаг л Secret шиг

Anonymous said...

Гол нь итгэх нь л чухал. Номыг нь хичнээн сайхан уншсан байлаа гээд уншуулсан ч яалаа байсан ч яалаа, эсвэл энэ ер нь бүрэн уншсан болов уу гэж хардаад байвал ямар нэмэр болох вэ дээ.

GanbatD said...

Бидний мэддэггүйг далимдуулж хураангуйг нь л уншдаг сураг байдаг юм. Итгэж чадвал дажгүй байх л даа.
Христийнхэнд бас ийм үе байсан л юм, сүүлд протестантууд нь англи хэлнээс номлолуудыг нь орчуулсанаас хойш манайх шиг бүдүүлэг харанхуй байхаа больчихсон юм билээ. Тэгэхээр одоо орчуулаад утгыг нь ойлгоод өөрсдөө болохгүй бол криллээр гэртээ уншчуул тэ хэхэ...

Organikaceh said...

Nice posting, keep on update.

Anonymous said...

Bas boduushtai sanaa baina aa ho