Monday, July 30, 2007

Домэйны тоо нэгээр цөөрлөө

Олон улсын ICANN байгууллагаас АНУ-д харьяалагддаг жижиг арлуудад зориулагдсан .um домэйн нэрийг хаалаа. Уг нэрийг хэн ч хэрэглэдэггүй учраас ийнхүү хаажээ. Өдгөө нэгдүгээр түвшний домэйн нэрийн бүртгэлийн санд нийт 264 нэр бүртгэгдээд байгаагаас Номхон далайн Гуам арлын .gu, Карибын тэнгисийн Виргинскийн арлуудын .vi зэрэг дээрх нэрийн нэгэн адилаар хэн ч ашигладаггүй, хэн ч мэддэггүй хэд хэдэн нэр байдаг аж. Өнгөрөгч оны сүүлчээр ICANN байгууллагаас өдгөө оршин тогтнохоо больсон улсуудад харьяалагдаж байсан домэйн нэрүүдийг цэгцлэх шийдвэрийг гаргасан юм. Үүнд бидний сайн мэдэх хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын .su нэр орж байгаа юм. Хэдийгээр ЗХУ задраад 15 жилийн нүүрийг үзээд байгаа ч энэ домэйн нэрийн бүсэд 3 сая гаруй вэб сайт бүртгэлтэй, одоо ч шинээр бүртгэдэг байна.
Цааш нь унших...

Гурван хэмжээст дэлгэц


LG Electronics (http://www.lge.com) компаниас анхны гурван хэмжээст эзэлхүүнт обьектийг дүрслэх дэлгэцийг 42 инчийн 1920х1080 пикселийн нягтшил бүхий шингэн кристалл дэлгэц дээрээ тулгуурлан боловсруулжээ. Энэхүү технологийг худалдааны үйлчилгээний газруудад реклам зар сурталчилгааны зориулалтаар, гурван хэмжээст загварчлал, компьютерийн дизайн, компьютерийн болон видео тоглоомууд, бусад зориулалтаар ашиглах боломжтой. Гурван хэмжээст дүрслэлийг харахад тусгай нүдний шил зэрэг нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, дэлгэцийг бүрсэн тусгай гадаргуу дээр дүрслэлийг гаргах юм байна. Дүрслэлийн гүн нь 0.5 метр, 3 хүртэлх метрийн зайнаас зөв дүрсийг харах боломжтой. Эзэлхүүнт дүрслэлийг True3D Player (3D Contents Player), 3DS Max Rendering S/W програм хангамжууд болон Stereo to True3D хөрвүүлгийг ашиглан боловсруулжээ.

Цааш нь унших...

Онлайн хулгайд саяыг алджээ

Computer Sweden сонинд мэдээлснээр Шведийн Nordea банк их хэмжээний мөнгө алдсан нь интернэтээр хийгдсэн хамгийн том хулгайд тооцогдож байна. Хулгайчид сүүлийн гурван сарын туршид тус банкны үйлчлүүлэгчдийн данснаас нийт 1.1 сая ам.долларыг спамаас хамгаалах програм байдлаар тархдаг програм хангамж ашиглан хулгайлжээ. Тэд банкны нэрийн өмнөөс хэрэглэгчдэд илгээсэн захиандаа програмыг компьтертээ суулгахыг зааварлах замаар тарааж, компьютерт суулгаж байжээ. Улмаар уг програмын тусламжтай хэрэглэгчдээс хувийн, нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч, данснаас нь мөнгө авчээ. Хулгайчид haxdoor.ki вирус ашигласан нь тогтоогджээ. Програмыг суулгасны дараа хэрэглэгч банкны вэб сайтад хандан өгөгдлөө оруулахад програм түүнийг хадгалж, улмаар браузер дээр хандалтын кодоо дахин оруулах хүсэлт бүхий цонх нээгдэж байжээ. Ийнхүү хэрэглэгчдийн мэдээллийг гартаа оруулж авсан хулгайчдад данснаас мөнгө авах нь гарын алга эргүүлэх мэт хялбар болжээ. Нийт 250 гаруй хэрэглэгчдэд хохирол учруулсан энэ хэргийг цагдаагийнхан мөрдөж байна. Хэрэглэгчдийн мэдээллийг эхлээд АНУ-д, дараа нь ОХУ-д байрлах серверт илгээж байсан нь тогтоогдсон байна.
Цааш нь унших...

Tuesday, July 17, 2007

The New Seven Wonders of the World

Taj Mahal; India
The white marble mausoleum is believed by many to be the best representation of Muslim art in India. The Taj Mahal was built around 1630, an order from Muslim emperor Shah Jahan, to honor the memory of his beloved late wife.



Petra; Jordan
Petra, located on the edge of the Arabian desert, was home to Aretas IV, king of the Nabataeans, who were masters of water technology. The facade of a 138 ft.—high Hellenistic temple on the El-Deir Monastery—an example of traditional Middle Eastern culture—sits within the Palace Tombs of Petra.



Machu Picchu; Peru
Machu Picchu, which means "old settlement," is located halfway up the Andes Plateau—in the Amazon jungle and above the Urubamba River. Originally a 15th century Incan settlement, the magnificent city was "lost" for three centuries, then rediscovered in 1911.



Great Wall; China
The largest man—made monument ever built at about 4,000 miles in length, the wall was originally built to help create a united defense system and prevent invading Mongol tribes out of China. Construction began around the 8th century B.C. and efforts to revive it took place from 1368 — 1644 A.D.



Christ Redeemer; Brazil
The 124-foot statue of Jesus stands atop the Corcovado Mountain overlooking Rio de Janeiro. Built in 1931, it took five years to construct and symbolizes the warmth and welcoming spirit of the Brazilian people.



The Pyramid at Chichen Itza; Mexico
Chichen Itza once served as the political and economic center of Mayan civilization. The city housed masterpieces like the Temple of Chac Mool, the Hall of the Thousand Pillars, the Playing Field of the Prisoners and the pyramid of Kukulkan, which was the last Mayan temple.



Colosseum; Rome
Almost every sports stadium today is created based on the design of the Colosseum, built between 70-82 A.D. Located in the center of Rome, the amphitheater could seat up to 50,000 spectators who watched public spectacles like the infamous gladiator fights.


Цааш нь унших...