Sunday, October 7, 2007

Дэлхийд зартай 10 луйвар

Хүн амын нягтрал өдөр ирэх бур өсен нэмэгдэж байгаа цагт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой луйврын тоо ч гэсэн даган өсч байна. Үл хөдпөх хөрөнгө, түүхийн дурсгалт зүйлсийг наймаалах гэсэн өнгөрсөн зуунд гарсан хамгийн лут 10 луйврыг уншигч танд сонирхуулж байна. Юмыг яаж мэдэх вэ энд тэнд явж байтал чинь гэнэт хэн нэгэн нь Тянь Ань Миний талбай, эсвэл Луврын музейг худалдаж авах, турээслэх санал тавьбал авах гэж бүү яараарай.

1-р байр. Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд беөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсэний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг.

2-р байр. Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгүй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.

3-р байр. Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зүйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

4-р байр. Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.

5-р байр. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль өгчээ.

6-р байр. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.

7-р байр. Санкт петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хөшгөөр солих эрхийг өндөр үнээр худалдаад бултжээ.

8-р байр. Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн байдаг.

9-р байр. Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлүүлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.

10 -р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний үхэр наймаалсныхаа дараа сайн танихгүй нэгэн эрд америкийн ерөнхийлөгчдийн харшийг түрээслэснийхээ төлөөх эхний жилийн түрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.

3 comments:

БЭ said...

ene ih hugjiltei tuuhuud baina, manaid ch bas tanktai hushuug zartsan yavdal bii shuu te, ene 11t oroh baih aa.

Uujiim said...

Hi yu bna daa busgui mini blogoor chin zochiloogui udaj dee

Jagaa said...

Telmen tanktai hushuug hedeer zaragdaj bsaniig medej bgaa yu xexe manai tanktai hushuu 11-t orohiin bolvuu daa xexe

Uujiim: naiz ni bannertai bolson naiziinhaa banneriig blog deeree taviarai :-)