Эмэгтэйчүүдэд маш сонирхолтой зуршил бий. Энэ бол дэлгүүр хэсэх. Эрчүүдийн хувьд энэ нь ойлгомжгүй, утгагүй санагдах нь бий. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд бол амралтынхаа нэг өдрийг бүхэлд нь дэлгүүр хэсч шинэ хувцас авахад зарцуулах нь үнэхээр сайн амралт болно. Тэднээс ядарсан уу? гэж асуух хэрэггүй.Тэгвэл энэ талаар сонирхолтой судалгааг нэгэн сэтгэлзүйч хийжээ. Тэрээр хүүхнүүд дэлгүүр хэсч, тэр дундаа шинэ гутал авахдаа сэтгэл хөдлөл ихтэй байдгийг тогтоосон байна. Сэтгэлзүйч энэхүү судалгаанд 35 насны эмэгтэйчүүдийг хамруулжээ. Ингээд тэдний өндөр өсгийтэй гутал худалдан авах үеийнх нь зүрхний зохиолтыг нь хэмжиж үзэхэд зүрхний зохиолт нь нэг минутанд 120 удаа зохилож байсан байна. Ийм хүчтэй сэтгэл хөдлөл нь сэтгэлзүйчийн анхаарлыг татжээ. Өсгийнтэй гутал яагаад ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм бол?Ихэнх тохиолдолд өсгийтэй гутал нь бүсгүйчүүдийн хувьд хамгийн чухал гоёо болдог. Чухамдаа эсрэг хүйтнийхээ анхаарлыг татах үед гол зэсвэг болох нь цөөнгүй. Энэ утгаараа дур булаам бүсгүйчүүдийн нууцлаг гоёо бол өсгийнтэй гутал байдаг.Эцэст нь гутлын дэлгүүр хэсч, шинэ гутал, тэр дундаа өндөр өсгийнтэй гутал сонгох нь эмэгтэйчүүдийн зүрхний үйл ажиллагаанд гайхалтай сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ сэтгэл санааны зарим шинэчлэлийг авчирдаг байна.
Нэг л тэнгэрийн доор тооломгүй бужигнах Нэг л газрын дээр толгой эргэм
сүлжилдэх Зөрөө, зөрүү нь нано технологиор хэмжигдэх Зөвхөн чамтай, зөвхөн
би магадл...
1 year ago
10 comments:
Саяхан хороолол гарч авгайдаа өндөр өсгийт авч өгсөн. /Бүтэн үдээс хойшийг зарцуулсан энэ ажилдаа/ Харин зүрхийг нь дарж үзэхээ таг мартжээ. Дараа заавал дарж үзнэ ээ.
Amarsaikhan ah sain l bn shde, ehnerteigee hamt yavj yum avch uguh ni heregtei shuu.
Би харин эсрэгээрээ дэлгүүр хэсэх үнэн дургүй нээх сонин. Харин тэр өсгийтэй гутал бол арай ч тэгж 120 хүртэл хэхэ ...
Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа
Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com
Pearle deppsu namaid ch shopping hiih geheer oligtoi shop oldohgyi hetsuu shuu tegeheer haaya ch uram hugrah shig boldogiin, minii medehiin hedhen l gaigyi shop bdagiin, haij haij taalagdsan gutalaa avbal minii lav 120 hurtel zohilno shuu xexe :-)
явж явж нэг өндөр өсгийнд явчихдаг байна шд.
Sanakae harin alchihiin bn l daa, usgiitei gutland yavuulchihiin bn l daa xexe, Usgiitei gutal goy shde :-)
сонирхолтой сэдэв байна.Би дунд охиноо гэдсэнд байхад нэг өндөр өсгийт дурлаж байгаад авчаад, төрснийхөө дараа өмсөнө гээд хадгалсан чинь багийгаа төртөл бараг 2 жил гаруй болж байж саяхан өмссөн юм байна.
Нэг л өөдрөг,урамтай мэдрэмж төрдөг шүү^^
Tumee ch gutalaa tegvel sain hadgalsan bna shuu. Bi ch bas odoo yag cham shig usgiitenuudee hadgalaad bgaa xexe,tegeed l havraas gargaj bgaad l umsunu duu gej bodood bgaan.
Хийморио гээцийм шиг л байдышт өсгийгүй гуталтай.
Post a Comment