Tuesday, February 23, 2010

Уур хүрээд байнаа

Сүүлийн үед ТВ-ээр мэдээ үзэхээр, интернэтээс мэдээ уншихаар уур хүрээд байхын. Ханиад томуу гарлаа гээд л эмнэлэгүүд нь ачаалалаа дийлэхгүй. 3 сая ч хүрэхгүй хүн амтай байж хэдхэн төрөх гэж байгаа эхчүүдийн эмнэлгийг нь нэг ариутгаад цэвэрхэн байлгаж чадахгүй. Яахав өвчин гарлаа гэхэд хэвтүүлчих өөр эмнэлэг нь ч байхгүй. Хэрвээ тэр Ачтан эмнэлэг байхгүй бол энэ хүмүүс хаана очиж төрөхийн бүү мэд.

Муусайн УИХ гишүүд гэж хийх бүтээхээ умартсан, идэж уухаа урьтал болгосон юмнууд байхын. Татвар төлөгчидийн мөнгийг идэж уугаад, хамгийн үнэтэй машин тэрэг, ресторан бар хаана байна тэнд л үйлчлүүлж байдаг. Бас тэр тум төгрөг авчихаад яг л тойрогтоо юм хийнэ шдээ. Хийж байгаа зүйл нь 2 боодол өвс өгсөн, замын гэрэлтүүлэг гэж 5 нь ламп сольсон, өндөр настанд гээд цагаан сараар 2 ногоон цай л өгч байгаа.

УИХ гишүүд ар гэр, хамаатан садан нь өвдвөл аль оронд хаана сайн эмч сайн эмнэлэг байна тийшээ явчихдаг болохоор хөөрхий ард түмнийхээ зовлонг мэдэхгүй.
Манайд ер энэ 76 гишүүний хэрэг ч гэж огтхон ч алга, дээгүүрээ идэж уух ам нь л ихдэхийн нэрмээс болж байна. Ер нь ерөнхийлөгчийн засаглалтай улс болвол таарна. Арай ч 76 ам шиг идэхгүй байлгүй.

Бодохоор л уур хүрээд байхын, яах вэээ. Яая ч гээд яаж чадахгүй нь хэцүү юм даа бас.

Цааш нь унших...

Wednesday, February 10, 2010

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй




Цааш нь унших...

Tuesday, February 2, 2010

Одоо үеийн гэр бүл

Хүн хүндээ итгэхээ больжээ
Хайраар биш шуналаар татагдах болжээ
Өөрий нь биш мэргэжлий нь сонгох болжээ
Өөрт нь биш ар гэрийнхэнд нь дурладаг болжээ
Ухаанаар нь биш хувцсаар нь дүгнэх болжээ
Халамжий нь биш машины нь үгүйлэх болжээ
Хайранд нь биш байранд нь уярах болжээ
Халуухан шөнийн хариуд халтар цаас хардаг болжээ
Үгүй ээ... Амьддаа бие биенээ хүний ёсоор хайрла



Цааш нь унших...