Tuesday, February 2, 2010

Одоо үеийн гэр бүл

Хүн хүндээ итгэхээ больжээ
Хайраар биш шуналаар татагдах болжээ
Өөрий нь биш мэргэжлий нь сонгох болжээ
Өөрт нь биш ар гэрийнхэнд нь дурладаг болжээ
Ухаанаар нь биш хувцсаар нь дүгнэх болжээ
Халамжий нь биш машины нь үгүйлэх болжээ
Хайранд нь биш байранд нь уярах болжээ
Халуухан шөнийн хариуд халтар цаас хардаг болжээ
Үгүй ээ... Амьддаа бие биенээ хүний ёсоор хайрла


3 comments:

A.Амарсайхан said...

Хайранд биш байранд уярдаг болсон цаг гэдэг ч үнэн шүү

Anonymous said...

Amiable fill someone in on and this fill someone in on helped me alot in my college assignement. Gratefulness you seeking your information.

Уйгаржин said...

Хүндээ биш хөнгөнд итгэдэг болжээ
Өөрт нь биш амьдралын ивээгчидэд нь дурладаг болжээ
Ухаанаар нь биш Эдэлж хэрэглэж байгаагаар нь дүгнэх болжээ
Хайранд нь биш бэлгэнд нь уярах нь болжээ
Үгүй ээ... Амьддаа бие биенээ хүний ёсоор чин зүрхэнээсээ хайрла