Tuesday, February 23, 2010

Уур хүрээд байнаа

Сүүлийн үед ТВ-ээр мэдээ үзэхээр, интернэтээс мэдээ уншихаар уур хүрээд байхын. Ханиад томуу гарлаа гээд л эмнэлэгүүд нь ачаалалаа дийлэхгүй. 3 сая ч хүрэхгүй хүн амтай байж хэдхэн төрөх гэж байгаа эхчүүдийн эмнэлгийг нь нэг ариутгаад цэвэрхэн байлгаж чадахгүй. Яахав өвчин гарлаа гэхэд хэвтүүлчих өөр эмнэлэг нь ч байхгүй. Хэрвээ тэр Ачтан эмнэлэг байхгүй бол энэ хүмүүс хаана очиж төрөхийн бүү мэд.

Муусайн УИХ гишүүд гэж хийх бүтээхээ умартсан, идэж уухаа урьтал болгосон юмнууд байхын. Татвар төлөгчидийн мөнгийг идэж уугаад, хамгийн үнэтэй машин тэрэг, ресторан бар хаана байна тэнд л үйлчлүүлж байдаг. Бас тэр тум төгрөг авчихаад яг л тойрогтоо юм хийнэ шдээ. Хийж байгаа зүйл нь 2 боодол өвс өгсөн, замын гэрэлтүүлэг гэж 5 нь ламп сольсон, өндөр настанд гээд цагаан сараар 2 ногоон цай л өгч байгаа.

УИХ гишүүд ар гэр, хамаатан садан нь өвдвөл аль оронд хаана сайн эмч сайн эмнэлэг байна тийшээ явчихдаг болохоор хөөрхий ард түмнийхээ зовлонг мэдэхгүй.
Манайд ер энэ 76 гишүүний хэрэг ч гэж огтхон ч алга, дээгүүрээ идэж уух ам нь л ихдэхийн нэрмээс болж байна. Ер нь ерөнхийлөгчийн засаглалтай улс болвол таарна. Арай ч 76 ам шиг идэхгүй байлгүй.

Бодохоор л уур хүрээд байхын, яах вэээ. Яая ч гээд яаж чадахгүй нь хэцүү юм даа бас.

9 comments:

Light said...

mochuud baigaliin darhlaa saitai tuldaa neg ym amidarch bn da.ami amia bodooroi.

Anonymous said...

УИХ хурал гэдэг чинь нийгмийн жижигрүүлж проекцолсон хэлбэр гээд байгаашд. Ард түмнийх нь байж байгаа царай нь л тэр шүүдээ. Одоо яаая гэхэв. Үе солигдох тусам төлөвшиж л явах ёстой байх л даа. Юу юугүй ерөнхийлөгчийн засаглалтай болчул төлөвшиж амжаагүй байгаа бидний хувьд зимбабве Мугабе шиг дарангуйлагчтай л болно. Тийм болохоор ингээд яс махандээрээ мэдрээд мэдээд хараагаад нулимаад явахаас өөр арга ч үгүй юмдаа

Javkhlan said...

сүүлийн тэр ерөнхийлөгчийн засаглал хүртэл их сайхан зөв зүйтэй бичсэн байнаа. харин тэр ерөнхийлөгчийн засаглал бол хүлээн зөвшөөрөх бломжгүй засаглал шүү дээ. одоо хаяналттгүй идээд уугаад байгаа юм чинь 1 хүн дээр гарчихвал бүүр хэцүүднэ биз дээ.

muugii1119 said...

ug ni bosgox ged zutegwel 2say xun yu bxaw de gej bodxiin boldgui yum baikgui erunxiilugch yu xiigeed bnaaaa urdnii enkh bayar gua ch bas baaxan idej uuj 8 jiliig yu xiisiin ewtei baixdaa xuchtei geed xutsaad bn uduunii erunxiilug 76 ednuus shal xudlaaa bugd uur xureed bxiin mgl chuud darxla saitai ni unenii xuwtai shuu

Jagaa said...

Za bas deerees ni neg ih tsagaan sar tsemdegledeg humuus, getel odoo baij baigaa tsarai buun haniad tomuu l degdeh shiv dee. Tun ch hetsuu yeee huuhrii gej.

Anonymous said...

Ene hujaa nar dawarch bnaa te ?

etvgen said...

Ер нь Монголоосоо шууд зугтмаар санагддаг болчоод байна шүү дээ :(

Anonymous said...

Tiimee, heleh ch ug alga..turuh emnelegtee zasvar hiih mungu baihgui gedeg chin yu gesen ug ve, arai ch dee l gej bodogdoj bn..yadaj ene salabariig udirdaj bgaa ter Lambaa gej hun ene ajliig hiij chadahgui gedgee ch oilgodoggui yum shig bn lee..

Jagaa said...

Одоо шинэ залуу боловсон хүчин, ихийг хийж бүтээж чадах залуусыг дээш нь гаргах хэрэгтэй. Үс нь цагаан болчихсон өвөө нар л үзэлцээд идэж уугаад байдгаа больмоор юм, тэрний оронд ач зээ нараа хараад, авилгалаар олсон мөнгөөрөө хахаж үхтэлээ идээд хэвтэж байвал таарна.