Tuesday, March 30, 2010

Толь

Гангалж ядсан бүсгүй
Гаравч оровч тольдоно
Гаслах, цэнгэх завгүй
Босовч, суувч тольдоно
Ганцхан газар уяатай мэт
Толины өмнө эргэлдэнэ
Гавтай, тушаатай юм шиг
Тонгойж гэдийж зогсоно
Хүний нүүр харахаасаа
Хөвүүд залууст дурлахаасаа
Хүүлэн биедээ дурлана
Өөрөө өөртөө дурлаж
Өнгө царайгаа ширтсээр
Харцуул эргүүлд харин
Хайрлах зай гарсангүй
Нэг мэдэхэд он цаг шиг дарж
Нэвсийсэн цас шиг дарж
Торомгор тэр бүсгүйг
Толио тэврэн хөгшрөв
Хүний оронд ханилсан
Хүйтэн шилтэйгээ цуг
Сэргэлэн бие нь хөрөв
Сэтгэл санаа нь хөрөв
Нүүрийг нь тольдог толь
Нүглийг нь тольдож чадсангүй
Ганганыг хардаг толь
Ганц ч үг хэлсэнгүй... Бичсэн Toowka гэнэ

8 comments:

Bolor said...

Толь үгүй бол хүүхнүүд бид яахын бээ?

Anonymous said...

Болорт:
Гаслах, цэнгэх завгүй
Ганцхан газар уяатай мэт
Гавтай, тушаатай юм шиг...

Гэх мэттэй төстэй зүйлүүд хийхгүй бол асуудалгүй блгүй дээ.

Jagaa said...

Bolor: Toligyi baihgyi bsan bol yamar neg argaar tsaraigaa neg yumand harah l bsan baih daa, jishee ni gold ochood ch yumuu hehe

Tuguldur: bas shulegleh aviyastai yum bn sdhe :-)

Anonymous said...

Ккк авъяас биш байхаа, зүгээр л хэсгээс нь туучихсан юм.

Jagaa said...

oo zalitai tuguldur tegsen bn sdhe hehe

bluefire said...

sudalgaagaar bol yas yuman deer erchuud huuhnuudees iluu toliddog gene lee shuu

А said...

эний чэн Гүнжийн өвчин гэдийн гэсэн

Түмэнбаярын Аззаяа said...

hi hoorhon blog bna manai site-aar zochlooroi Emegtechudd zoriulsan online setgul bgnma