Sunday, May 27, 2007

Блог гэж юу вэ?

Блог (Blog、Weblog)гэдэг нь World Wide Web(Web) дэх URL-тай хамтад нь тэмдэглэлээ бичиж, үнэлгээ зэргийг тэмдэглэж(Log) байдаг. "Вэбийг Лог хийнэ" гэсэн утганаас Вэблог(Weblog) гэж нэрлэгдэх болсон. Сүүлийн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл, тусгай сэдвийн вэб гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар үзүүлдэг вэб сайтуудыг багтаана. Ийм хэлбэрийн вэб сайтуудыг санал болгодог үйлчилгээг ч мөн ингэж нэрлэх тохиолдол бий. Гар утас болон зөөврийн холбооны хэрэгсэлээс мэйл илгээх хэлбэрээр шинэчлэж явдаг Моблог, фото зураг зэргийг оруулах байдлаар хэрэглэдэг Фотолог, сүүдэр ший, хөдөлгөөнт дүрс видео бүхий В-лог зэрэг олон төрөл бий.

Одоо түүнийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг хүмүүсийн бүхэл бүтэн портал сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр энд тэндээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусаддаа танилцуулж веб дээрээ бичлэг хийнэ.

Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог. Та өөрийн веб сайтыг хийх юмсан гэж бодож явсан бол энэ одоо маш амархан болсон.

Бичих: маш амархан бичлэгээ зураг, дүрс бичлэг, дуу, инээмсгэлэлтэйгээр бичих боломжтой, мөн бусад хүмүүс таний бичлэгт сэтгэгдэл оруулахдаа зураг, инээмсгэлэл оруулж чадна.

Загвар: сайтад буй бэлэн загвараас ашиглахаас гадна өөрийн дураар засах өөрчлөх боломжой.

Хаа ч явсан бичнэ: Гар утасныхаа e-mail хаягнаас мэйл явуулах байдлаар блогоо сайт руу заавал оролгүй бичээд байж болно.

Хувийн нууц: Бичлэгүүдээ зохицуулснаар, хэн дуртайд нь уншуулахгүй, зөвхөн өөрөө, найзууддаа уншуулах боломжтой.

Оруулах: 50мб хүртэл зайнд зураг оруулж зургийн цомог бүтээх болон медиа, софт бусад файлуудаа оруулах боломжтой!

Хайлт: бүх төрлийн хайлт хийх боломжуудтай.

Харилцах: Самбар, чат ашиглан бусадтай холбогдож болохоос гадна сайтын бусад хэрэглэгчидтэй зурвасаар харилцах боломжтой.

3 comments:

S.Erdenebat said...

nice bichleg bna. saihan ch blog bna amjilt husey jagaa !!!

Anonymous said...

Hello. And Bye.

Anonymous said...

Магазин музыкальных инструментов продает качественные гитары от известных производителей Yamaha, Gibson, Epiphone. Купить гитару по приемлемым ценам отличного качества доступно теперь каждому, существует услуга доставки гитары на дом.
Gitara.In.Ua Yamaha, Gibson, Epiphone: [url=http://gitara.in.ua]акустическая гитара[/url]