Tuesday, May 22, 2007

Би "Заавал чадна" гээд төсөөлдөө

Өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятнуудын анхны нууц бол бүр энгийн: Агуу ихийг мөрөөд! гэсэн үг юм. Үүний тул өөрийгөө мөрөөдөл болго. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Та өөрөө хичнээн мөнгө «хийж» болох тухайгаа, банкинд данстай болж, түүнд оруулах мөнгөнийхөө тоог төсөөлөн бод.

Та өөрийгөө 5 жилийн тэртээ аваачиж тавь. 5 жил өнгөрсөн, тэгээд одоо таны амьдрал туйлын сайн өв тэгш болсон гэж бод. Тэгвэл амьдрал чинь яаж харагдаж байна? Та юу хийж байна? Хаана ажиллаж байна? Та хичнээн мөнгөтэй болж байна? Таны банкин дахь мөнгө чинь хэд хүрч байна? Та амьдралын ямар хэв загварыг баримталж байна? Өөртөө зориулсан ирээдүйн дүр зурагаа олон жилийн дараа байхаар тооцоолон дүрслэн гарга. Та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтээ хэдий чинээ тодорхой төсөөлөн гаргана тэр чинээгээрээ энэ бүхнийг хурдан хийхийн төлөө өөрийгөө дайчилна. Тэр чанараараа өнөө сайхан гэж төсөөлсөн бүхэн чинь тань руу хурдан ойртож ирнэ. Хэрэв та амьдралдаа чухам юунд хүрэх гэж байгаагаа бүр нарийн тодорхой төлөвлөвөл энэ зорилгоо үйл ажиллагаанд оруулж, хэрэгжүүлэх шийдвэр төгс болж, та илүү их бололцоотой, өөрийгөө хөдөлгөх хүч танд бий болно.

4 comments:

Мика /美香/ said...
This comment has been removed by the author.
Мика /美香/ said...

Шинэхэн блогчиндоо амжилт хүсье.Чи чаднаа. :-Р

Мика /美香/ said...

уучлаарай. алдаа гаргачихлаа..:-) гэх гэж байсан юм..

Anonymous said...

[b]Учительница:
- Здесь мы видим, что крокодил отложил яйца... Кто знает: зачем?
Вовочка:
- Старый он уже... Не нужны они ему... [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Автоприколы (15 фото) [/url]" - Канечно вы можете встретить и для себя много интерестного
Ну а впрочем лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]