Monday, October 1, 2007

Гахай жилийн түүхэн явдлууд

Түүхэн сурвалжаас үзвэл гахай жилд олон арван эрдэмтэн мэргэд, ихэс дээдэс, хаад ноёд, язгууртан төрсөн байх юм.
Үүний сацуугаар ихэст ширүүн халгаатай жил болдог юм шиг. 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзлэн, Бурхан хаанд "Шударга" нэрийг өгч хороогоод, удалгүй наймдугаар сарын 25-нд тэнгэрт хальжээ. 1251 оны цагаагчин гахай жил Чингис хааны отгон хэвгүүн Тулуйн хүү Мөнхийг их хааны суудалд өргөмжилжээ. 1311 оны цагаагчин гахай жил Иран улсын түүхч Рашид-ад-дин "Судрын чуулган" хэмээх олонд алдаршсан түүхээ зохиосон байдаг. 1323 оны харагчин гахай жил Гэгээн хааны зарлигаар "Данжуур"-ыг алтан үсгээр бичүүлсэн аж. 1359 оны шарагчин гахай жил Энхзоригт хаан төржээ. Цагаантөмөр Бяньлян хотыг эзлэн Мин улсын цэргийг ухраасан байдаг. 1395 оны хөхөгчин гахай жил Дэлбэг хаан төржээ. Доголонтөмөр Ижил мөрөн Крымд довтлон Тогтамышийг бут цохив. 1587 оны улаагчин гахай жил Абтай сайн хаан Далай ламтай уулзаж шашинд орсон гэдэг. 1599 оны шарагчин гахай жил Тод үсгийг зохиосон Ойрадын Зая бандида Намхайжамц төржээ. 1647 оны улаагчин гахай жил өндөр гэгээн VIII богд Жавзандамба Баруун хүрээг байгуулж эхэлсэн байна. 1659 оны шарагчин гахай жил "Алтан гэрэл" номыг хэвлэжээ.

1671 оны Цагаагчин гахай жил Галдан бошигт Ойрадын хаан ширээнд суусан байна. 1683 оны харагчин гахай жил VI далай лам Цаньяанжамц мэндэлжээ. Гахай жилд өндөр гэгээн олон алдарт бурхан урласан түүхтэй. 1695 оны хөхөгчин гахай жил Галдан бошигт Ховд, Улаангомыг орхиж, Туул, Хэрлэний сав газарт нутаглах болжээ. 1731 оны харагчин гахай жил Ойрадын цэрэг Манж нартай "Сүх алдах" хэмээх газар байлдав. 1755 оны хөхөгчин гахай жил Амарсанаа Ойрадын хаанаар тодорчээ. 1803 харагчин гахай жил ү ноён хутагт Данзанравжаа мэндлэв. 1815 оны хөхөгчин гахай жил ү богд Лувсанцүлтэмжигмэд төржээ. 1863 оны харагчин гахай жил To ван хэмээн ард олноо хүндлэгдсэн Э.Тогтох тайж төрсөн аж. 1911 оны цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сард Монгол Улс Манжаас тусгаарлаж VIII богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилөв.

Ийнхүү Монгол Улсын "Олноо өргөгдсөний он тоолол"-ын анхдугаар жил эхэлсэн юм. Мөн онд Монголын нэрт түүхч археологич Х.Пэрлээ төрсөн байна. 1923 оны харагчин гахай жилийн нэгдүгээр сарын 5-нд нутгийн захиргаа байгуулах дүрмийг баталжээ. Хоёрдугаар сарын 20- нд ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барлаа. Мөн энэ жил ерөөлч Гэлэгбалсан нас нөгчжээ. Мөн анхны дунд сургууль нээгдэж, "Буриад Монголын үнэн" сонинг гаргажээ. Халхын есөн тамгатай хутагтын нэг Жалханз хутагт Дамдинбазар энэ онд нас барсан. 1995 оны гахай жил 50 жил хэлмэгдсэн үндэснийхээ босоо бичгийг сэргээн хэрэглэхээр Улсын Их Хурлаас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг баталсан билээ.

2 comments:

byambaa said...

gahai jilee gej. udahgui duuslaa sh dee. yu ch amjuulaagui bhad, yadaj ene jil huuhed ch turuulj amjsangui. kkke

Jagaa said...

Byambaa zugeeree sanaa zovoltgyi ee, hulgana jil ene altan gaihai jileesee buur sain gesen, hulgana jild maamaatai bolvol aav eejdee ih baylag erdenes daguulj irdegiin gej yaridag yum bn lee, bi hulgana jiliin maamuu tuluvlusun bgaa xexe, chi ch bas tuluvluj bno shuu :-)