Wednesday, May 12, 2010

Аз жаргалыг та олно

Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг бүү хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас Аз жаргалыг та олно

Цааш нь унших...

Sunday, April 18, 2010

Tuesday, March 30, 2010

Толь

Гангалж ядсан бүсгүй
Гаравч оровч тольдоно
Гаслах, цэнгэх завгүй
Босовч, суувч тольдоно
Ганцхан газар уяатай мэт
Толины өмнө эргэлдэнэ
Гавтай, тушаатай юм шиг
Тонгойж гэдийж зогсоно
Хүний нүүр харахаасаа
Хөвүүд залууст дурлахаасаа
Хүүлэн биедээ дурлана
Өөрөө өөртөө дурлаж
Өнгө царайгаа ширтсээр
Харцуул эргүүлд харин
Хайрлах зай гарсангүй
Нэг мэдэхэд он цаг шиг дарж
Нэвсийсэн цас шиг дарж
Торомгор тэр бүсгүйг
Толио тэврэн хөгшрөв
Хүний оронд ханилсан
Хүйтэн шилтэйгээ цуг
Сэргэлэн бие нь хөрөв
Сэтгэл санаа нь хөрөв
Нүүрийг нь тольдог толь
Нүглийг нь тольдож чадсангүй
Ганганыг хардаг толь
Ганц ч үг хэлсэнгүй... Бичсэн Toowka гэнэ

Цааш нь унших...

Monday, March 22, 2010

Лам нар мөнгө авчихаад номоо бүрэн уншдаг болов уу?

Өчигдөр Дашчойлон хийд рүү ном уншуулах гээд орлоо. 2 кассчин лам ном бичээд сууж байнаа, нэг нь арай илүү оочертой нэг нь урдаа 2хон хүнтэй байхаар нь арай цөөн хүнтэй рүү номоо бичүүлэх гээд очлоо. Ном бичиж байна уу гээд асуусан чинь -Байз би хүнтэй уулзаж байна гээд уурладаг байна шдээ.

За тэгэхээр нь мэдээж нөгөө лам руу оочерлолоо. Ёоо тэгсэн тэр лам царай муутай, хар царайтай дээрээ яасан ч муухай ааштай юмб дээ. Хүмүүс рүү хараад муухай нүүрээ үрчийлгээд л хүмүүсийн бүүр нэг төвөгшөөсөн байдалтай хараад дуртай дургүй хэлсэн номын бичиж өгөөд суухын.

Харсан чинь бүүр дургүй хүрээд, ном бичүүлэхээ больдог ч юмуу гэж бодлоо. Тэгээд байнга очоод байдаггүй юм даа, зорьж очсон юм чинь гээд л гүрийгээд зогслоо шдээ.
Надаас жаахан урд эмээгийн хэлсэн номнуудыг бичиж байсан номуудыг бичсэн болоод дараагийн хүний номыг бичлээ. Тэгсэн нөгөө эмээ дутуу бичсэн байна би чамд 2000₮ өгсөн, энд 1500₮-д ном бичсэн байна хэлсэн чинь нөгөө лам учиргүй уурладаг байна шдээ. Нэг мөсөн бичүүлэхэд яадаг юм бэ гээд уурлан байж дахиж бичиж өгөөд.
Миний оочер ирээд хэд хэдэн ном бичүүлээд тус тусад нь мөнгийн хэлж бичүүлсэн чинь сонссон сонсоогүй 2-ын дундуур - өө тэдэн төгрөг бичсэн шдээ гээд авдаг байна шдээ.

За тэгээд цаана нь ном уншдаг лам нар нь бас иймэрхүү янзтай хулхьдаад суудаг бол хэцүү л юм даа гэж бодогдлоо.
Монголчууд сэжигээр өвдөж, Сүжигээр эдгэрдэг болохоороо л ном уншуулсан юм чинь гээд сэтгэл нь жаахан амардаг байх даа хөөрхий.

Цааш нь унших...

Wednesday, March 17, 2010

Зөвхөн монгол Эрчүүддээ

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

Цэргийн Баярын мэнд хүргэе!


Цааш нь унших...

Tuesday, March 9, 2010

Миний блог мэндийн блог болжээ гэж

Өөрийнхөө блогийг хараад байсан чинь
1-р сард My Birthday
2-р сард Сар шинийн мэнд
3-р сард Март8 гээд л мэнд хүргэдэг мэндийн блог болчихсон юм шиг санагдлаа.
Цаашдаа бол...
4-р сард Инээдмийн баяр
5-р сард Май1
6-р сард Хүүхдийн баяр
7-р сард Наадам
8-р сард за юу ч байдаг билээ дээ, хэн нэгний төрсөн өдөр байгаа байлгүй дээ


9-р сард Хичээлийн шинэ жил
10-р сард октебрийн баяр, бас эгчийн төрсөн өдөр
11-р сард Дүүгийн төрсөн өдөр
12-р сард Happy New Year
гээд
л мэнд хүргээд байна даа гэж. Сар бүхэнд л баяр байдаг сайхан юм доо хэхэ.

Цааш нь унших...

Saturday, March 6, 2010

Мартын 8-ны мэнд хүргье

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг найзууд та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!
Сайхан баярлаарай



Цааш нь унших...

Tuesday, February 23, 2010

Уур хүрээд байнаа

Сүүлийн үед ТВ-ээр мэдээ үзэхээр, интернэтээс мэдээ уншихаар уур хүрээд байхын. Ханиад томуу гарлаа гээд л эмнэлэгүүд нь ачаалалаа дийлэхгүй. 3 сая ч хүрэхгүй хүн амтай байж хэдхэн төрөх гэж байгаа эхчүүдийн эмнэлгийг нь нэг ариутгаад цэвэрхэн байлгаж чадахгүй. Яахав өвчин гарлаа гэхэд хэвтүүлчих өөр эмнэлэг нь ч байхгүй. Хэрвээ тэр Ачтан эмнэлэг байхгүй бол энэ хүмүүс хаана очиж төрөхийн бүү мэд.

Муусайн УИХ гишүүд гэж хийх бүтээхээ умартсан, идэж уухаа урьтал болгосон юмнууд байхын. Татвар төлөгчидийн мөнгийг идэж уугаад, хамгийн үнэтэй машин тэрэг, ресторан бар хаана байна тэнд л үйлчлүүлж байдаг. Бас тэр тум төгрөг авчихаад яг л тойрогтоо юм хийнэ шдээ. Хийж байгаа зүйл нь 2 боодол өвс өгсөн, замын гэрэлтүүлэг гэж 5 нь ламп сольсон, өндөр настанд гээд цагаан сараар 2 ногоон цай л өгч байгаа.

УИХ гишүүд ар гэр, хамаатан садан нь өвдвөл аль оронд хаана сайн эмч сайн эмнэлэг байна тийшээ явчихдаг болохоор хөөрхий ард түмнийхээ зовлонг мэдэхгүй.
Манайд ер энэ 76 гишүүний хэрэг ч гэж огтхон ч алга, дээгүүрээ идэж уух ам нь л ихдэхийн нэрмээс болж байна. Ер нь ерөнхийлөгчийн засаглалтай улс болвол таарна. Арай ч 76 ам шиг идэхгүй байлгүй.

Бодохоор л уур хүрээд байхын, яах вэээ. Яая ч гээд яаж чадахгүй нь хэцүү юм даа бас.

Цааш нь унших...

Wednesday, February 10, 2010

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй




Цааш нь унших...

Tuesday, February 2, 2010

Одоо үеийн гэр бүл

Хүн хүндээ итгэхээ больжээ
Хайраар биш шуналаар татагдах болжээ
Өөрий нь биш мэргэжлий нь сонгох болжээ
Өөрт нь биш ар гэрийнхэнд нь дурладаг болжээ
Ухаанаар нь биш хувцсаар нь дүгнэх болжээ
Халамжий нь биш машины нь үгүйлэх болжээ
Хайранд нь биш байранд нь уярах болжээ
Халуухан шөнийн хариуд халтар цаас хардаг болжээ
Үгүй ээ... Амьддаа бие биенээ хүний ёсоор хайрла



Цааш нь унших...

Thursday, January 28, 2010

Эгэл гэр бvл /funny/

Шавхай тарьдаг нь манайд байна
Шал угаадаг нь танайд байна
Урж тасддаг нь манайд байна
Умайлгаж оёдог нь танайд байна
Агсам тавьдаг нь манайд байна
Аргадаж унтуулдаг нь танайд байна
Хулгай хийдэг нь манайд байна
Хувааж иддэг нь танайд байна
Гадуур тэнэдэг нь манайд байна
Ганихарч хvлээдэг нь танайд байна
Энэ хоёрыг нийлvvлбэл элит биш ч гэсэн
Эгэл гэр бvл болно гэнээ

Цааш нь унших...

Friday, January 1, 2010

1 сарын 2-ны өдөр энэ хорвоод мэндэлвээ


Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст ЖАГАА нэг нас нэмлээ гэж




Цааш нь унших...