Monday, July 30, 2007

Домэйны тоо нэгээр цөөрлөө

Олон улсын ICANN байгууллагаас АНУ-д харьяалагддаг жижиг арлуудад зориулагдсан .um домэйн нэрийг хаалаа. Уг нэрийг хэн ч хэрэглэдэггүй учраас ийнхүү хаажээ. Өдгөө нэгдүгээр түвшний домэйн нэрийн бүртгэлийн санд нийт 264 нэр бүртгэгдээд байгаагаас Номхон далайн Гуам арлын .gu, Карибын тэнгисийн Виргинскийн арлуудын .vi зэрэг дээрх нэрийн нэгэн адилаар хэн ч ашигладаггүй, хэн ч мэддэггүй хэд хэдэн нэр байдаг аж. Өнгөрөгч оны сүүлчээр ICANN байгууллагаас өдгөө оршин тогтнохоо больсон улсуудад харьяалагдаж байсан домэйн нэрүүдийг цэгцлэх шийдвэрийг гаргасан юм. Үүнд бидний сайн мэдэх хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын .su нэр орж байгаа юм. Хэдийгээр ЗХУ задраад 15 жилийн нүүрийг үзээд байгаа ч энэ домэйн нэрийн бүсэд 3 сая гаруй вэб сайт бүртгэлтэй, одоо ч шинээр бүртгэдэг байна.

1 comment:

Anonymous said...

Peesh zunduu olon web baidag yum baina shdee